ОРОН ОРНЫ ЦАГААН САР

2016-02-09  

Цагаан сарын баяр буюу Уламжлалт Шинэ жилийн баярыг Буддын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Эдгээр орнуудад Монгол, Төвд, Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Энэтхэг, Лаос, Бутан, Индонез, Тайвань зэрэг азийн уламжлалт цаг тооллыг өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа улс орнууд билээ. Цаг хугацааны хувьд Дорнын тоолол буюу билгийн тоолол улс болгонд ерөнхийдөө ижил байдаг. Билгийн тооллоор Цагаан сарын эхний өдрөөс эхлэн Шинэ он буюу дахин нэг шинэ жил эхлэж байна гэж үздэг. Дээрх улс орнууд өөр өөрсдийн ёс заншлаар Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хятадууд мөн билгийн тооллын шинийн 1-нд Уламжлалт Шинэ жилийн баяр буюу Еэвэн сарын баяр хэмээн цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ баярынхаа өдөр еэвэнгээр таваг засч, сайхан идээ будаагаар ширээ дүүргэн, цаасан буу буудуулж, бурхандаа мөргөдөг ажээ. Энэ баярын гол идээ нь Шиока хэмээх цагаан будааны боов гэнэ. Мөн энэ баярын хамгийн гол бэлэг тэмдэг нь тухайн жилийнхээ амьтны дүрстэй маш том багаар бүжиг бүжиглүүлдэг ёс билээ. Цагаан сараараа Хятадууд шинэ гутлаа гаргаж өмсдөг заншилтай. Энэ уламжлалт баярыг бүх нийтээрээ тэмдэглэдэг.

 Солонгосчууд Лунар баяр буюу Шинэ сарын баяр хэмээн цагаан сарыг гурван өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Солонгосчууд энэ баяраараа Сарын шөл хэмээн хамгийн амттай шөл хийж уудаг байна. Түүнчлэн теок хэмээх банш чанаж идэцгээдэг. Мөн гэр бүлээрээ сүмд очиж аав ээждээ, бурхан багшдаа мөргөцгөөдөг. Лунарын баяраар тэд үндэсний хувцасаа өмсдөг бөгөөд ардын хөгжим, дуугүйгээр Солонгосын цагаан сарыг төсөөлшгүй.

Төвдүүд энэ баярыг Лосар гэж нэрлэдэг бөгөөд Ло гэдэг нь жил, Сар гэдэг нь шинэ гэсэн утгатай үг ажээ. Мөн билгийн тооллын шинийн 1-ээс эхлэн тэмдэглэдэг. Уг баяраараа Төвдүүд шинэ дээл хувцсаа өмсөн, ахмад настангууддаа золгож, мэндчилдэг. Мөн Дашдэлэг хэмээх номыг ард олон нийтээрээ уншуулдаг гэнэ. Лосарын гол идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, Лосарын тусгай гурилтай шөл ажээ. Энэ баяраараа тэд ч бас бүх нийтээрээ дуулж бүжиглэдэг гэнэ.

Японд уг баярыг Уламжлат шинэ жил хэмээн Солонгосчуудтай адилхан гурван өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Японоор уг баярыг О-Шогацу гэж нэрлэдэг байна. Япончууд энэ баяраар Сусухарай хэмээх тусгай цэвэрлэгээ хийж гэрээ цэвэрлэн, Омочи, Озони хэмээх цагаан будаагаар хийсэн боов, идээ будаа засдаг. Мөн энэ баярын гол идээ нь төрөл бүрийн загасаар хийсэн хоол байдаг. Мөн өөрсдийн цагаан будаагаар исгэсэн саке архиа ууцгаадаг. Мөн цайны газрууд нь эдгээр өдрүүдэд үнэгүй саке архи үүдэндээ тавьсан байдаг гэнэ. Хүүхдүүд нь эцэг эхдээ мэндчилгээ дэвшүүлж, бяцхан дугтуйд мөнгө хийж өгдөг бөгөөд энэ ёслолоо Отоши-Дама гэж нэрлэдэг. Мөн сүмд очиж бурхандаа мөргөцгөөдөг байна. Харин одоо Япончуудын 80 гаруй хувь нь Христын шашинтай болсон тул уламжлалт цагаан сарын баяраа ахмадууд нь ихэвчлэн тэмдэглэж , залуучууд нь ёслол төдий, фестиваль маягаар өнгөрөөдөг болжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?