ХЯТАДУУД АНХ УДАА ХҮН СУУЛГААД НИСДЭГ ДРОН БҮТЭЭЛЭЭ

2016-02-13  

БНХАУ-ын дроны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ehang” гэдэг компани нэг хүний багтаамж бүхий бүхээгтэй, дөрвөн сэнстэй дрон бүтээснээ зарлав. “Ehang 184” нэртэй дроны батарейг нь 2 цаг цэнэглээд 100 кг ачаатай 23 минутын турш нисэх боломжтой гэнэ. Дроныг 300-500 метрийн өндөрт, 100 км/цаг хурдтай нисэхээр тооцоолж бүтээсэн байна. Компанийн зүгээс уг дроноор 100 гаруй нислэг, түүний дотор нэлээд олон удаа нисгэгчтэй туршилт хийсэн нь амжилттай болжээ. Ийм учраас энэхүү дроноор нисэх нь нислэгийн аюулгүй байдал талаас найдвартай хэмээн тус компанийн удирдлага үзэж байгаа ба бүр энэ жилд нэгж тус бүрийг 200-300 мянган ам.доллар үнэлж худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэв. Гэвч тус компани хятадын эрх баригчдаас нислэгийн зөвшөөрөл авах, хууль зүйн орчин бүрдүүлэх гэх мэтчлэн олон асуудалтай нүүр тулгарах нь гарцаагүй. 

Энэ дроны нислэг үйлдэж байгаа бичлэгийг интернетээс үзэж болж байна.

 РЭНЦЭНГИЙН ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?