"ТИТАНИК II" ХӨЛӨГ ОНГОЦ 2018 ОНД ДАЛАЙД ГАРНА

2016-02-13  

Австралийн бизнесмэн Клив Палмер хэмээх эр Титаниктай яг ижил хөлөг онгоцыг 2018 онд далайд гаргах мөрөөдөлтэй байгаа ажээ. Тэрээр энэхүү төслийг 2012 онд эхлэхээр төлөвлөж эхэлсэн боловч түр хугацаанд хойшилжээ. “ Титаник II “ хөлөг онгоцны эхний аялал ийнхүү 106 жилийн дараа далайд гарах гэж байгаа бөгөөд Хятадын Жиангсүгээс Дубай хүртэл явах ажээ. Шинэ “Титаник II“  хөлөг онгоц нь хиймэл дагуулын удирдлага, байршил тогтоогч зэрэг орчин үеийн техник технологиор тоноглогдсон. Хөлөг онгоц 2435 хүний багтаамжтай бөгөөд 2700 гаруй аврах завьтай байх юм байна. Өмнөх Титаник хөлөг онгоц  2223 хүний багтаамжтай байсан бөгөөд 1178 аврах завьтай байсан ажээ.

“ Титаник II “  хөлгийн гол шат.

Түүхэндээ бол хөлөг онгоцны гол шат нь нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулан бүтээсэн байдаг

 Cafe Parisien.

Францын гудамжинд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр хийгдсэн бөгөөд мөн л нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулагдсан

Тамхи татах өрөө. Залуучуудын алжаал тайлах амрах газар.

Хуучин хөлгийн усан сан давстай устай байсан.

Зорчигчдод шуурхай мэдээлэл хүргэх өрөө.

Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын байрлах өрөө.

Нэгдүгээр зэрэглэлийн зоогийн танхим.

Анх нэгдүгээр зэрэглэлийн зоогийн танхимыг хөлгийн өргөнийг бүхэлд нь хамруулахаар төлөвлөсөн байж.

Хоёрдугаар зэрэглэлийн тасалгаа.

Саунтай төстэй. Энэ нь Турк маягийн ванн байна.

Удирдлагын өрөө

Гуравдугаар зэрэглэлийн нийтийн хоолны танхим

Анхны хөлөг онгоц хоолны цэсийг өдөр болгон өөр өөрөөр гаргадаг байсан.

Титаник II

Титаник

 

А. РЕНЧИНДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?