ТОВЧ ЗАНГИДАЖ СУРЦГААЯ

2017-02-15  

Энгийн зүйл бүхэн агуу түүхтэй байдаг  билээ. Монгол хүний ухаанаар бүтсэн гайхамшиг бол товч  зангидах арга нь юм. 

Манай Монголчуудын оёдол үйлийн  соёлын нэг хэлбэр нь шилбэ эргүүлж  товч буюу сампин зангидах хийх арга юм.

 Дээлийн товч шилбийг өмсөх эзнээс нь хамаатайгаар  урт, богино,  нарийхнаар хийж дээлэнд хаддаг  уламжлалтай.

 Товчны сампинг эр сампин, эм сампин  гэж ангилна.

Дээлэн дээрэн хоргойгоор нь ижилсүүлэн зангидсан  товч их зохимжтой сайхан харагддаг. Тиймээс дээлийн сампин зангидах эсвэл товч зангидах урлагийг хүн бүр  сурах хэрэгтэй.

Дээлийн сампин буюу товч зангидаж байгаа эмэгтэй хүн бүр  эрхэмлэн бодож зангиддаг монгол уламжлал билээ. Үүнд:
1. Үнэн бат журмыг үргэлж хичээж явах
2. Өвгөд дээдсийн сургаалыг санаж сэрж явах
3. Үйлийн дээд ачыг буцааж хариулж явах
4. Өсөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхэрүүлж явах
Зангидсан товч хэр чанга гоё болно тэр хэмжээгээр эдлэж хэрэглэж байгаа хүний үйл бүтэмжтэй өөдрөг явдаг гэж үздэг сайхан уламжлалтай.

Монгол эмэгтэй бүхэн дээлээ оёж, дээлнийхээ товчийг өөрөө зангидаж сураарай хүмүүсээ. Сурсан зүйлийг тань хэн ч таниас булааж чадахгүй. Монголчууд үр хүүхддээ товч зангидахыг зааж өгөхдөө сураар эхэлж зангидуулдаг. Энэ нь сурсан юмыг сураар боож болохгүй гэж гэдэг ардын үгнээс үүдэлтэй. Ингэж товч зангидаж сурсан хүн хэзээ ч мартдаггүй юм.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zovhin:busguichuudee suraarai yg daraallaar bn zurag ni 2017-02-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?