ХАДГАНД ИХ УЧИР БИЙ

2017-02-16  

Монголчууд эрт дээр vеэс хадаг эдийн дээд, архи идээний дээд хэмээн амьдралынхаа туршид авдрынхаа ёроолд архи хадаг хоёрыг нандигнан хадгалсаар ирсэн тvvхтэй. Тэнгэрлэг, хийморлог байж эд баялаг арвижуулах өлзий буян хураах, ариун цагаан хадгийн учир ерөөл цаглашгүй учир айл бүр гэртээ хадаг тогтоон хадгаладаг. Энэ нь  тухайн айлдаа эд баялаг, идээ ундааг арвижуулах ерөөл авчирч байдаг.

Төвдөөр “Аман эд” гэсэн үг юм.  Дээд гурвын шүтээн, багш дээдэс, хүндэт хүмүүстэй уулзах, учрах үед зовлон жаргалаа даатгах болон айлтгал үгсээ өргөхийн өмнө амар мэндийг асуух хэрэгтэй болдог. Үүний учир цагаан торго мэт сайхныг бэлгэдэж дээдийн сайхныг хүсэн мэндчилэхдээ хадаг барин золгодог нь монгол хүний эрхэм дээд соёлын нэг болж амьдрал ахуй, ёс заншилд нь гүнзгий шингэн үлджээ.

Хадгийг Баранзад, Соном, Аюуш, Самбай гэхчилэн олон ангилж болдог бөгөөд өөр өөрийн онцлог хэрэглэх зарчимтай байдаг байна.

Тэнгэр шүтэж, тэнгэрлэг хийморлог байхыг дээдэлдэг монгол түмэн хадаг бол тэнгэрийн эд  учраас таван цогц шинжийг агуулж хөнгөн, зөөлөн, уян хатан, бат бөх, гоёмсог чанартайг нь дээдлэн сонгож зөвхөн хүр хорхойн мяндсан шүлсээр нэхсэн торгомсог хадгийг л хэрэглэж ирсэн байдаг. Та бүхэн гэртээ хадаг хадгалах гэж байгаа бол таван өнгийн хадгийг хадгалж буянаа тогтоогоорой. Үүнд :
 

Цэнхэр өнгийн хадаг мөнх, амар тайвны бэлгэдэл

Шар өнгийн хадаг бурхан шашнаа дээдлэхийн бэлгэдэл

Улаан өнгийн хадаг гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл

Цагаан өнгийн хадаг сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буяны

Ногоон өнгийн хадаг дэлгэрэн арвижихын бэлгэдэл бэлгэдэл болдог байна.

Цагаан өнгийг эхийн цагаан сvvтэй зvйрлэдэг. Хадгийг хадгалахдаа аргамж сур, хар архины хамт хадгална. Аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, харин архи нь бусад бүх юмыг тогтооно гэсэн санааг агуулдаг.

Монголчууд эрт дээр үеэс хадаг, архи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хөрөнгө, мөнгө төгрөг тогтон улмаар өсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдарна гэж vздэг байжээ.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Намуунгэрэл:Надад их таалагдлаа 2017-10-10
Намуунгэрэл:Надад их таалагдлаа 2017-10-10
Т:Т 2020-03-03
Тулга:Танай мэдээлэлийг бид байнга уншдаг. Таван өнгийн хадагний дараалал нь бурхан шажныхаас зөрүүтэй байгаа тул нягтлан үзэж сайт дээрээ байрлуулна уу. хадаганд учир их бий тул хүсэлт тавьж байгааг болгооно уу? 2021-10-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?