ХУДАГ УС ГАРГАХ ТЕХНОЛОГИ

2016-02-19  

Газрын гадаргууг ажиглавал : Газрын гүний усан судлыг гадаргууний хотгор гүдгэр релефийн байдлаар шинжиж болдог бөгөөд уруу налуу, газар усны судас нам дор газар усны хээл байдаг газрыг сонгоорой. Хяр ба нам дор газрын усны тэмдэг нь харилцан адилгүй байдаг. Олон сайрын бэлчир газар, урт нарийн хөндийд ус их хуримтлагддаг. Өндөрлөг уулын хярын уулзварын огцом үзүүр буюу хажуу, ар өврийн цочмог бэлээc цавчим ирмэг нугалбарын уг хэсэгт усан судал ойр байж болох тул худаг гаргах ажлыг ийм газруудад эхлэн шинжиж тогтоох ёстой.

 Ургамлын байдлаар ажиглавал :  Тухайн нутагт ургаж байгаа төрөл бүрийн ургамлын шинжээр худаг гаргах газрыг тогтоодог арга байдаг. Газар доорхи усны судлыг харгана, улаан бударгана, хайлаас зэрэг ургамлаар таамаглаж болно.
Говь буюу нам дор газрын усны тэмдэг нь заг, дэрс, сондуул, өмхий өвс, ширэг зэрэг ургамал их ургасан байвал гурван метрээс холгүй гүнд ус байгаагийн шинж. Өвлийн цагт дэрс сондуулыг дайрч газар хагарсан байвал нэлээд арвин устайг гэрчилж буйн шинж. Гэхдээ хагарсан газрын орчим дэрс сондуулын ургац муу байвал ус нь нэлээд гүнд байгаагийн шинж. Өвлийн цагт тоонолжин хагарсан мөн газрын хоёр хагаралтын огтлолцох цэг дээр ухвал ундарга сайтай ус гардаг.
Харгана дэрс мэт бутлаг ургамал хэсэг зуур дугуйрч ургасан бөгөөд тэр газрыг алсаас харахад зэрэглээ татаж байвал тэнд ус байгаагийн шинж болно.
Дэрс цахилдаг дов ургасан ногоон дуртгал өнгөтэй гантай улиралд үхэр өдөржин хэвтэх дуртай газрын усны судал ойр байдаг. Жишээ нь :

Хавар хамгийн түрүүн ногоордог

Намар хамгийн сүүлд ганддаг

Ганц хоёроороо байдаг том суурьтай дэрс

Нэг газар маш олноороо ургадаг том суурьтай дэрстэй газар

Говьд бөөн бөөнөөр ургадаг өтгөн өвс ба өлөн ихтэй газрууд

Нэг газар олноор бөөгнөрсөн ба ганц нэгээрээ ургасан хармагийн дов бүхий газар

Оройгоороо хужиртай дов бүхий газap

Цахилдаг бөөнөөрөө ургасан судаг хоолойнууд

Гантай цагт хэсэг хэсгээрээ ногоон толбо ургацтай газар

Хуучин урсгалын өргөн сайр

Хуучин урсгалын хоолой дагаж ургасан буг харганатай газрууд зэрэг нь газрын доорх ус ойр оршихыг заана. Ургамал нь зөвхөн ус байгаа газрыг заагаад зогсохгүй усны давсны хэмжээ, чанар, усалгаа буюу хүнсэнд ашиглаж болох эсэхийг зааж өгнө.

Тухайлбал : Чихэр өвсний тусламжтайгаар хөрсний усыг тодорхойлж болохыг туршилт баталж байна. Чихэр өвс нь цэнгэг устай газарт хөвсгөр цэцэгтэй, давсархаг газарт навчинд нь үл мэдэг цагаавтар хаг үүссэн байна. Энэ орчим ус цэнгэг байгааг илтгэнэ.

Ус худаг гаргахад түүний чанарыг танин мэдэх явдал чухал. Худгийн усыг хаш чулуунаас ундарсныг охь сайн, цагаан чулуунаас ундарсныг маш сайн, жонштой хаднаас ундарсныг хурц өвчин арилгахад дээд сайн, шороотой холилдсон усыг адаг муу хэмээн үнэлдэг байна.

 

ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР : Д. АРИУНБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дөвчин:Сайхан мэдээлэл байна баярлалаа 2016-04-20
Аянгаа:Маш сайхан мэдээлэл байна. баярлалаа. ус гаргах арга техник байвал нийтэд тавивал сайн л байна. 2017-10-26
Ganaa:Us bol altnaas vnt bayrallaa 2018-04-18
Х.Ганбаатар геологич:Аргагүй олон жилийн турш****тай, сайхан мэдрэмж, мэдээлэл өгсөнд талархлаа.Амжилт хүсье. 2018-04-28
Оюунчимэг :Утасны дугаараа сюөгөөч асуух юм бна 2019-08-12
Мөнх:Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Утсаа өгөх боломжтой юу? Миний утас 88403669 2020-04-07
Зочин:Адаг ус нь ч байсан хамаагүй гаргамаар байна үнэтэй зөвлөгөө байна баярлалаа 2021-11-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?