СЭТГЭЛД ХОНОГШСОН ХУУЧНЫ КИНОНЫ “ЧИЙЧААНУУД”

2017-04-08  

''Монгол кино'' үйлдвэрийн хуучны машинууд одоог хүртэл хадгалагдсаар байна. Цэнхэр дэлгэцийн кино гарч ирэх үетэй салшгүй холбоотой зүйлүүдийн нэг бол яалт ч үгүй эдгээр машинууд юм. тухайн цаг үедээ машин гэх ойлголтыг монголчуудад мэдрүүлж байсан эдгээр унаанууд өнгөрсөн үеийн түүхийг өгүүлсээр өдийг хүрсэн нь энэ юм. элэгдэж хуучирсан суудал, наранд гандсан өнгө нь өнгөрсөн үеийн нийгмийн нэгээхэн хэсгийг харуулна.

ГАЗ-AA / ПОЛУТОРКА / Энэхүү машин нь 1930 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн анхны ачааны автомашин юм. Тухайн үед нийт машины 55 хувийг ГАЗ машин эзэлж байсан гэдэг. Анхны Газ машины кабиныг модоор хийжээ. Эх орны дайны жилүүдэд улаан арми хэрэгцээнд өргөн ашиглаж байсан. Тус машин нь одоо Монгол Кино Нэгтгэл ТӨҮГ-ийн архивт хадгалагдаж байна. ЗИС-5 1933 онд анх Сталины нэрэмжит авто заводод үйлдвэрлэгдсэн автомашин юм. Тус машины даац 3,0 тонн. Дээд хурд нь 90 км/ц. Шатахууны зарцуулалт нь 29 литр.

Зис 5 машин нь Монгол Улсад анх нийлүүлэгдсэн унаа бөгөөд авто тээврийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн ачааны автомашин юм. Нэг ёсондоо Монгол Улсын ачаа тээврийг нуруундаа үүрч явсан анхны унаа.

ГАЗ-67 1930 онд үйлдвэрлэсэн бөгөөд голчлон цэргийн дарга нарын хэрэгцээнд ихэвчлэн ашигладаг байжээ. ГАЗ-67 машин хүч сайтай, бат бөх, туулах чадвар сайтай унаанд тооцогдож байв. Тухайн үеийн бартаат замд хамгийн сайн машинд тооцогдож байсан гэдэг.

ЗИС 110 Машиныг 1946-1958 онуудад үйлдвэрлэсэн бөгөөд анхны дээд ангиллын суудлын машин юм. Шатахууны зарцуулалт 29 литр, дээд хурд нь 140 км.ц Анх Сталины даалгавраар Америкийн Паккард-180 загвараас санаа авч сайжруулан үйлдвэрлэсэн байдаг. Тус суудлын машин нь дотроо задгай, битүү, хуягласан, эмнэлгийн гэх мэт загвараар хийгдсэн байдаг. Машиныг үйлдвэрлэхдээ хөдөлгүүрийн чимээ багатай, агааржуулагчтай, жолооны хүрдний хажууд араа солих хөшүүрэгтэй, эргэх гэрэлтэй, тохилог салонтой, радио хүлээн авагчтай хийсэн байдаг. Манай улсад цэргийн парад, гадаадын зочид, төрийн өндөр албан тушаалтны үйлчилгээ, киноны зураг авалт зэрэгт ашиглаж байжээ.

DODGE-WC51 Америкийн Лэнд Лизийн шугамаар ЗХУ-д 25000 орчмыг нийлүүлсэн байдаг. Тус автомашиныг дэлхийн 2-р дайны үед их буу, пулёмёт суурилуулах, цэргийн хэрэгсэл, бие бүрэлдэхүүн тээхэд зориулан бүтээжээ. Монгол улсад Халх голын дайны үеэр орж ирсэн ажээ. Тус машины 4 дугуй нь хөтлөгчтэй, урд хойд дугуйн цариг нь ижил тул туулах чадвартай, тогтвортой, хүч хурд сайтай, бат бөх хийцтэй байсан учир улам илүү боловсронгуй болсоор одоогийн Хаммер болжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:СОНИРХОЛТОЙ ЮМАА. ХАММЕРЫН АНХНЫ ХУВИЛБАР МОНГОЛД БАЙНА ГАЙХМААРАА 2017-04-08
Baigal:ene saihan huuchnii zvilee hairlaj hamga**** zuv hadg**** heregtei 2017-04-08
Мятав:Очиж зургаа даруулах юмсан. Бас л бүхэл бүтэн түүхтэй машинууд байна 2017-04-08
zochin:edger bugd haana bn we hu 2017-04-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?