АМИА ЗОЛИОСЛОГЧ "ДРОН"

2017-05-22  

Ирак болон Сири Улсад үүрлэсэн "Исламын улс" террорист байгууллагатай АНУ, Англи улсын тусгай хүчний цэргүүд тулалдаж байгаа билээ. Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Норвегийн тусгай хүчний цэргүүд ирак дахь америкийн чөлөөт сирийн армийн баазаас Сирийн нутаг руу нэвтрэн орж америк, английн цэргүүдтэй нийллээ. Ирак болон Сири Улсад явагдаж буй байлдааны ажиллагаанд талууд хамгийн сүүлийн үеийн "дрон", нисгэгчгүй аппаратууд болон тэдгээрийг сайжруулсан, өөрчилсөн загваруудыг өргөнөөр ашиглаж байгаа. Тийм учраас америкийн цэргүүд эдгээр террористуудтай тэмцэхэд зориулан шинэ төрлийн "дрон"-н пуужин бүтээж ашиглах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа билээ. 

Өнгөрсөн онд АНУ-ын Тусгай хүчний командлалаас Иракт байлдаж буй өөрийн цэргүүддээ зориулан "Жижиг овортой агаарын пуужингийн систем" захиалж байв. Тэгвэл саяхан Америкийн тусгай хүчний цэргүүд 350 нэгж амиа золиослогч "дрон" хүлээн авч байлдааны ажиллагаанд ашиглаж эхэлсэн мэдээ байна. Эдгээр үхлийн аюултай "дрон" хэлбэртэй пуужингууд нь камер болон "бай"-г онилох зориулалттай сансрын байрлал тогтоогчоор тоноглогдсон. Гранатомёт хэлбэртэй буугаар буудаж хөөргөх зориулалттай эдгээр "дрон"-ууд нь нэгэнт агаарт хөөрсөн үедээ цагт 160 км/цагийн хурдтайгаар 15 минутын туршид нисэж дайсныг өндөр нарийвчлалтай устгах боломжтой ажээ.

 

 

Р.ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?