ХАМГИЙН ЖИЖИГ ХУВИЙН ТИЙРЭЛТЭД ОНГОЦ

2017-06-05  

АНУ-ын "Cirrus" компани нь иргэний нисэхэд зориулсан хамгийн жижиг, хамгийн хямдхан "SF50 Vision Jet" нэртэй тийрэлтэд онгоцны туршилтыг дуусгаж, үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. "V" хэлбэрийн сүүлтэй энэхүү онгоц нь 2 сая ам.долларын үнэтэй ба одоогоор 600 гаруй үйлчлүүлэгч худалдаж авахаар захиалга өгөөд байгаа ба компани жилдээ 125 нэгж онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 

"Vision Jet" онгоц нь насанд хүрсэн 5 хүн суулгаад 8500 метрийн өндөрт 550 км/цагийн хурдтайгаар 1850 км хол зам туулах чадалтай гэнэ. Шинэ онгоцны их биеийг бараг бүхэлд нь нүүрстөрөгчийн мяндасаар бүтээснээс гадна дэлхий дээрх нэг хөдөлгүүртэй болон ослын үед дэлгэгддэг шүхэртэй цорын ганц тийрэлтэд онгоц болжээ.

 

 

Р.ЭНХБОЛД /ДЭД ХУРАНДАА/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?