ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ЯАГААД ТЭМДЭГЛЭХ БОЛСОН БЭ?

2018-03-08  

1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагсчээ. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг цалингүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байв.

Энэ үед АНУ-д олон үйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1857 оны 3-р сарын 8-нд дахин нэг байгууллага шинээр бий болж анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсэж эхэлжээ. Мөн энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ.

Үүнээс хойш 1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин 3-р сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх санал дэвшүүлжээ. 

Үүнээс хойш өдгөөг хүртэл дэлхийн маш олон оронд ээмэгтэйчүүд эрхээ хамгаалах өдрийг тэмдэглэдэг болсон юм.

Харин улс орнуудын эмэгтэйчүүд эрхээ хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар одоо хүргэе.

АНУ

АНУ-д энэ өдөр ихэвчлэн жагсаал зохион байгуулдаг. Өнгөрсөн онд л гэхэд “Эмэгтэйчүүдгүй өдөр” жагсаал зохион байгуулж, ажил хаялт зарласан юм.

Европ

“Эмэгтэйчүүдийн жагсаал” Европт ч хүрээгээ тэлсэн бөгөөд  Герман, Австри, Дани болон Шведийн эмэгтэйчүүд ажлын байрны нөхцлийг сайжруулахыг шаардан жагсдаг уламжлалтай юм.

Их Британи ба Ирланд

Их Британи болон Ирландын эмэгтэйчүүд мөн л жагсаалын хэлбэрийг сонгодог бөгөөд тэд өнгөрсөн онд эмэгтэйчүүд үр хөндүүлэхийг хориглох тухай Үндсэн хуулийн 8 дугаар нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэн жагсч, уг нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг Засгийн газраас шаардаж байсан билээ.

Итали

Италид энэ өдөр музей болон соёл урлагийн байгууллагууд эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг байна.

ОХУ

Харин ОХУ-д энэ өдрийг Валентины баяртай адил тэмдэглэж, эрэгтэйчүүд нь хайртай бүсгүйдээ цэцэг, бэлэг өгдөг.

Арменд гуравдугаар сарын 8-наас “Эмэгтэйчүүдийн сар”-ыг тэмдэглэж эхлээд дөрөвдүгээр сарын 7-нд болдог “Ээжүүд ба үзэсгэлэнт бүсгүйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэснээр дуусдаг байна.

Ойрхи Дорнод

Газрын зурваст “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг “Хамас” бүлэглэл хоригложээ. Энэ баярыг палестинчууд өргөнөөр тэмдэглэдэг байна.

Саудын Араб

Энэ улсад өнгөрсөн онд анх удаа “Эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэсэн байна.

Хятад

Хятадад мөн энэ өдрийг Валелтины баяртайй адил  хайртай ээж, бүсгүйчүүддээ чин сэтгэлээ илэрхийлэх нэгэн боломж гэж үздэг байна.

Харин манай улсад ихэвчлэн эмэгтэйчүүддээ цэцэг блэг өгөх, үзвэр үйлчилгээ үзүүлэх зэргээр өнгөрүүлдэг бөгөөд нийгмийн зарим бүлгүүд эрхийнхээ төлөө жагсах тохиолдол ч байдаг билээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?