ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ОРЛОГООР ААН, АРД ИРГЭДИЙН ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭСНИЙ ЗАРДЛЫГ ХААХААР БОЛЖЭЭ

2020-12-14  

Цар тахлаас үүссэн эдийн засгийн агшилтын үед ААН, айл өрхийн цахилгааны болон зарим нэг хэрэглээний зардлыг тэглэх шийдвэр гаргасан нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Монголын Засгийн Газрын түүхэн шийдвэр болж байна. Айл өрх бүрд нэг удаа нэг сая төгрөг тараах ерөнхийлөгчийн саналыг ч хол давсан бодитой, үр өгөөжтэй шийдвэр боллоо.

Энэ зардлыг Эрдэнэт үйлдвэрийн орлогоос хаах тооцоог Засгийн газар гаргасан болохыг албаны эх сурвалж мэдээлж байна. Яг өнөөдрийн ханшаар Лондонгийн бирж дээр зэсийн үнэ 7741 ам.доллар хүрч , өмнөх жилийн өдий хугацаанаас 15 хувиар нэмэгдсэн байна. Энэ бол зэсийн үнэ өмнө нь хүрч үзээгүй оргил. Цаашид ч 2022 он хүртэл үнэ тогтвортой өснө гэж эдийн засагчид тооцоолжээ.

Үнэ өсөхөд хамгийн их нөлөөлсөн улс нь манай урд хөрш болж байна. Тухайлбал Хятад улс ирэх таван жилийн төлөвлөгөөндөө сэргээгдэх эрчим хүчний асуудалд анхаарлаа хандуулахаа зарлалаа. “Хятадын энэхүү алхам нь "асар том суурь өөрчлөлт" болох юм. Энэ нь ойрын хоёроос таван жилийн хугацаанд зэсийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, Хятадын цахилгаан эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой өсөлт болно гэж мэргэжилтнүүд дүгнэлээ. Мөн автомашин болон эрчим хүчний салбарын зэсийн хэрэглээ ойрын таван жилд 2.3 сая тонноор өсөх төлөвтэй байгаа нь дэлхийн нийт эрэлтийн бараг дөрөвний гуравтай тэнцэж байна гэж Citigroup онцолсон байна. Цахилгаан автомашинд энгийн дотоод шаталтат хөдөлгүүртэй машинаас гурав дахин их зэс шаардагдана. Зэсийг мөн салхин цахилгаан үүсгүүр, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөн ашигладаг. Өсөн нэмэгдэж буй эрэлтийг угтан дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч Хятад улс энэ жил металлын нөөцөө нөөцөлж байгаа нь ийнхүү зэсийн үнийг тогтвортой өсөхөд нөлөөлсөн байна.

Ц.БАТАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?