Б.БАТ-ОРГИЛ /Хүний их эмч/: "НОЙРГҮЙДЭЛ" НОЗООРОЛ ЗАЛХУУ, ӨВЧИНГ ҮҮСГЭДЭГ

2022-10-21  

 Зүүн өмнөд азийн орнууд шөнөжин хөл хөдөлгөөнтэй. Хүн ихтэй болохоор орон дээрээ ээлжлэн унтаж, аж амьдралаа залгуулах гэж, өдөр шөнөгүй хөдөлмөр эрхэлдэг. Европын орнуудад шөнө 22 цагаас хойш нам гүм.

 Хүний биологийн цаг өглөө үүрийн гэгээтэй сэрж, орой нар жаргахад нойрсох цаг юм. Нойрсох шөнийн цагт хүний бие махбодь эд эс нарийн хөтөлбрийн дагуу ажиллаж, маргааш ажиллах эрч хүч, ой ухааны ундаргыг боловсруулж өгдөг. Шөнө 22 цагаас 24 цаг хүртэл хүн гүн нойронд автаж, эд эс өөрийн хорт бодисыг гадагшлуулж, их цэвэрлэгээ хийж эхэлдэг. Энэ цаг бидний хамгийн чухал биологийн урвалжийн цаг.

 Хүн унтаж байх хооронд:

24-02 цаг хүртэл хүний дотор эрхтэний цэвэршилт эд эсийн сэргэлт явагдаж, маргааш өдрийн хоол боловсруулах, бэлтгэл ажил хийгдэнэ. Хүний идсэн хоолыг маш түргэн боловсруулан энерги болгон хувиргаж, тархины эд эсийг сэргээх тэжээл, тархинаас гарах цог залийг бадраагч серотонин, дофамин, элтрокс зэрэг олон төрлийн даавар ихээр ялгаруулж, хүнийг эрүүл залуу болгох, эд эрхтэнүүдийн ажиллагааг удирдаж эхлэнэ.

Элэг - Цөсөө боловсруулж цөсний хүүдийд нөөцлөж, гликоген цусанд оруулж бие махбодийн хөдөлгөөнийг зохицуулах энерги, түлшийг бэлдэнэ.

 Нойрбулчирхай - Химиотрепсин, трепсин, инсулиныг ялгаруулан өөрийн булчирхайлаг сувгуудад нэвчүүлж эхэлдэг.

Ясны чөмөг - Дэлүү гемоглобиныг үйлдвэрлэн цусны эргэлтэнд оруулах депонуудад нөөцлүүлдэг.

Бөөрний дээд булчирхай – Өөрийн даавар болох адерналин, норадерналиныг бэлтгэн хүний цусны даралт зохицуулах хүчин зүйлүүдийг, хүний сэтгэл хөөрөл, баяр баясгаланг өдөөхөд бэлтгэнэ.

Бөөр өөрийн шүүлтүүрээр цусанд диализ хийж, биед хортой бодис, хүнд металуудыг ялгаруулан давсганд хүүдийлэн хадгална.

Бүдүүн нарийн гэдэс 1-2 литр химийн цэвэрлэгээний бодис бүхий шингэн ялгаруулж, бохирын цэвэрлэгээ хийж, хог хаягдал агуулсан өтгөнийг гаргахад бэлдэнэ.

Түрүү булчирхай болон өндгөн эсүүд Хүний нөхөн үржвэрийн даавруудыг ялгаруулан хүний хайр энэрэл, хүнлэг чанарын өдөөгч болж эхэлдэг.

02-04 цагийн хооронд: Бүх дотор эрхтэний булчин болон гялгар булчингийн ажилалгаа суларч амарцгааж эхэлдэг.

04-06 цагийн хооронд:

 Тархины жижүүрийн нейроны үйл ажилалгаа ихсэж, хүний үс сахал ургаж, өсөлт, үе холбоосын глюкозамидыг бүрдүүлж үе холбоос шөрмөсний ажилгааг уян хатан болгож, хөдөлгөөний бэлтгэл хийж, үе холбоосыг сунгаж, өсөлтийн зоныг идвэхжүүлдэг. Хүний биеийн температурыг 2-3 хэмээр бууруулж, зүрхний амралтыг хангаж өгдөг. Хүнийг зүүдний ертөнцөд умбуулан саатуулж, зүрхний булчинг сулруулж, тэжээл эрч хүчийг авхуулан амраадаг. Хэрвээ зүрх, судас уушигны ажилгаа сулрах тохиолдолд тархины жижүүрийн нейронууд хар дарсан зүүдээр хүний сэрээж эд эрхтэнг хурдан ажилгаанд оруулна.

Хэрвээ хүн 22 цаг гэхэд унтаж чадаагүй бол: Бие махбодийн үйл ажилалгаа алдагдаж, хичнээн сайн унтлаа ч нозоорлын байдалд орно. Элэгний үйл ажилалгаа хямрахаас эхлээд дотоод шүүрлийн болон цусны эргэлтийн хямралаас химийн авцалдаагүй хүчтэй урвалж, нозоорол, нойргүйдэл үүсгэдэг.

 Сүүлийн 20 гаруй жил унтах завгүй жолооч нар, шөнө унтахгүй цэнгээний газраар зугаацах нь залууст нойргүйдэл үүсгэж байгаа нь харамсалтай.

Нойргүйдлийн эхний шинж унтсан ч бүрэн амрахгүй нозоорол, тархи үргэлж ажиллаж, сэрүүн зүүд зүйрмэглэл, дотоод шүүрлийн хямралаас уур уцаар, цусанд муу бүхнийг хуруулах, өс хонзон, атаархалын даавар ихсэж эхлэдэг.

Нойргүй хоносон хүүхдийн ааш араншин өөрчлөгдөж, уйлах уцаарлах, хөдөлгөөний эвсэл саарч бэртэл гэмтэлд өртөх нь ихэсдэг.

Унтаж амарч чадаагүй хүний ажлын ачаалал ядралыг зохицуулах гэж бие махбодь эрчимтэй ажилласаар тодорхой хугацааны дараа хямралд орсоноор бамбайн үйл ажилалгаа суларч, чихрийн шижин, түрүү булчирхайн өвчлөл эхэлдэг.

 Хүний нэг эсийн бүтцэд сунжран орооцолдож байдаг. ДНХ динукелярын хүчлийн нуралт саатаж зогссоноос эсийн хуваагдал эмгэгээ хавдар үүсдэг.

 Харин хүн унтах цагтаа унтаж амарч эхлэхэд PM53 засварын инженер ажилдаа орж ДНХ-д засвар хийж, нуралтыг үргэлжлүүлсэнээр хүний бие мах бодь хэвийн ажилдаа ордог. Нэрт физиологч нарын нохойд хийсэн туршилт байдаг. Нэг нохойг байнга унтуулан нозооруулж, нөгөө нохойг 3 хоног унтуулахгүй эргэлдэх хүрдэн дээр явуулж, цусыг аван унтаж нозооруулсан нохойд хийхэд дахин нозоорон унтаж байсан байна. Энэ туршилтын дүн хүн, амьтныг биологийн цагт унтуулж амраахгүй бол нозоорол, нойргүйдэл үүсдэг туршилт болжээ.

Нойргүйдлийг эмчлэх шилдэг арга шөнийн 22-24 цагийн хооронд унтах хэрэгтэй. Энэ цагуудын хооронд унтаж чадаагүй хүн эрт хөгширч, нас богиносож өвчинд нэрвэгдэж, интерфероны ялгаралт суларсанаас дархлаа сулдана.

 Хүн ардынхаа төлөө нойр хоолгүй зүтгэх, эмнэлгийн ажилчид, эрдэм шинжилгээний ажилчид багш нар, урлагийн хүмүүс нойргүйдэлд хэлмэгдэж байдаг нь харамсалтай.

ДЭМБ-ын судалгаагаар насанд хүрэгчдийн нойргүйдлийн 30-50% нь өвдөлт, шаналгаанаас үүсч байгаа тул өвчнийг эрт оношлож эмчлэх шаардлагатай гэж үзжээ. Бусад нойргүйдлийн шалтгаан ихээхэн санаа зовоосон асуудлууд, эм тарианы хэт хэрэглээ, хорт зуршил, дарамт, сэтгэл гутралд орох, зэргээс болдог байна.

 Нойргүйдлээс гарах хичнээн олон арга санаачилж, олон янзын эм бэлдмэлүүдийг хэрэглэж, сэтгэцийн эмчилгээ, бясалгал хийж, ховсдуулсанч үр дүн муу байдаг.   Монгол уламжлалын эмчилгээний арга, судлагдаж, батлагдсан эмний олон найрлага,  хүний биед нөлөөлөх хоруу чанар бага, үр дүнтэй байгаа нь олонд танигдаад байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?