ГОВИЙН МАЗААЛАЙГ ХАМГААЛАХАД ХЯТАД УЛС ТУСЛАНА

2016-10-12  

Тоо толгой нь нэн ховордож, устаж үгүй болох дээрээ тулсан Монголын говь нутгийн мазаалайг ( говийн баавгай) авран хамгаалах төслийг хамтран хэрэгжүүлэх протоколд Монголын талаас Байгаль орчны яамны газрын дарга Д.Даваасамба, Хятадын засгийн газрыг төлөөлж Монгол улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Лиу Жэйфэн нар энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа. Хятадын Байгаль Орчин, Худалдааны Яам болон Монголын Байгаль Орчин Аялал жуулчлалын Яам, Ногоон хөгжил ба Аялал жуулчлал байгууллагуудын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь мазаалайн эх орон болох Монголын алс баруун хязгаарт орших Их Монгол элсэн цөлд мазаалайг авран хамгаалж, өсгөж үржүүлэх төсөл юм. 

Монгол Улсын Байгаль Орчин, Аялал жуулчлалын яамны дэд сайд Батбаяр,- Мазаалайг авран хамгаалах энэхүү төслийг Монголын засгийн газар бүрэн дүүрэн дэмжих болно гэж гэрээнд гарын үсэх ёслолын ажиллагаанд оролцох үеэрээ хэллээ. Гэрээний дагуу, мазаалайг судлах эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, мазаалайн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, Их Монгол говийн дархан цаазат нөхцөлийг дээшлүүлэх, энэ бүхнийг хийхэд шаардагдах техник тоног төхөөрөмж, холбогдох материал хэрэгслээр ирэх гурван жилд Хятадын Засгийн газрын зүгээс хангах, санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байна. 

Хятадын Ойжуулах Академийн мэргэжилтнүүд нь говийн баавгай мазаалайг газар дээр судлах, мазаалайн амьдрах орчин, онцлогтой холбоотой мэдээллийг бүрдүүлж цуглуулахад 18000 хавтгай дөрвөлжин км замыг 8 өдрийн туулсан байна. Тэдгээр эрдэмтдийн судалгаа, үнэлгээ, тэдний Монголын талын удирдах хүмүүстэй харилцан ойлголцсоны үр дүнд энэхүү гэрээ биелэх зам мөр тавигдсан байна. Гэрээнд гарын үсэг зурах үеэр, энэ төслийг хэрэгжүүлэхэд эдгээр эрдэмтдийн оруулсан хувь нэмэр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн болохыг Монгол улс дахь БНХАУ-ын Элчин сайдын Яамны ерөнхий консул Ян Гиндонг хэлсэн үгэндээ онцоллоо. 

1920 онд мазаалайг анх Монголын баруун хязгаар болох Алтайн ууланд нээж тогтоосон байна. Мазаалай нь, байгаль орчин цаг уурын өөрчлөлт, нийгмийн хөгжлөөс хамаарч, тоо толгой нь ихээхэн цөөрч, улаан номонд орсон ховор ан амьтан болжээ. Эрдэмтдийн хамгийн сүүлийн судалгаагаар тоо толгой нь дөнгөж 20 гэсэн эмгэнэлтэй мэдээлэл бий. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл, монголын гэх тодотголтой МАЗААЛАЙ оршин тогтнох хувь эргэн ирэх нь. Хятад улсын хувьд Панда гэдэг хулсны баавгайгаа аварсан түүхтэй. Энэ удаа Монголын мазаалайг аврахаар тэд гараа сунгажээ. 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?