СОНГУУЛИАР ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ “СУРТАЛЧИЛГААНЫ ИНДЭР”-ИЙН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

2016-10-13  

2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн мониторингийн судалгааг Хэвлэлийн Хүрээлэнгээс Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн судалгааны дүнг танилцууллаа.

Өдөр тутмын 5 сонин, долоо хоног тутмын 1 сонин, мэдээллийн 5 сайтын 32 хоногийн мэдээлэлд мониторинг хийсэн байна.

Мөн 20 нэр дэвшигчийн фэйсбүүк аккаунт, 20 нэр дэвшигчийн твиттер аккаунт, улс төрийн чиглэлээр дагнан бичдэг долоон сэтгүүлчийн твиттер болон фэйсбүүк аккаунтын мэдээлэлд ажиглалт хийжээ.

Энэ удаагийн сонгуулийн мэдээлэл, сурталчилгааны нэг онцлог нь намууд болон нэр дэвшигчид нийгмийн мэдээллийн сүлжээг сонгуулийн сурталчилгааны чухал индэр болгон ашигласан юм.

Жижиг намууд болон бие даагчдын төлөөлөл твиттерийг илүүтэй ашигласан бол том намууд, ялангуяа АН фэйсбүүкт илүүтэй анхаарлаа хандуулан сонгуулийн сурталчилгаагаа хийсэн юм. Сонгуулийн үеэр хэвлэмэл сонинууд олон нийтэд мэдээлэх, танин мэдүүлэх үүргээ биелүүлэхэд түлхүү анхаарсан бол цахим мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн мэдээллийн сүлжээ “сурталчилгааны индэр” байх үүргээ илүүтэй гүйцэтгэжээ хэмээн ХХ-гийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах дүгнэлээ.

Энэ удаагийн мониторинг нь сонгуулийн сурталчилгааны өмнөх үеийг сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн үеийн мэдээлэлтэй жишихээс гадна сонины мониторингийн дүнг 2012 оны үр дүнтэй харьцуулснаараа онцлог байв.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?