Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ВАГОНЫ ХОС ДУГУЙГ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ЗОРЖ ЗАСВАРЛАХ ЗӨӨВРИЙН ТӨХӨӨРӨМЖИЙГ БҮТЭЭЖЭЭ

2016-12-08  

Манай төмөр замын Монгол инженерүүд вагоны хос дугуйг гэмтлээс урьдчилан сэргийлж, зорж засварлах зөөврийн төхөөрөмжийг санаачлан бүтээж Дарханы төмөр зам дээр ашиглалтанд оруулсан байна.

Зүүнхараагийн Вагон депогийн инженер С.Бэхбаатар, техникийн нөхөдтөйгөө хамтран энэ шинэ бүтээлийг хийжээ. Төмөр замын тээвэрт ихээр гардаг нэг гол бэрхшээл нь вагоны хос дугуйн элэгдэл гэмтэл байдаг. Тэгвэл энэ төхөөрөмжөөр вагоны хос дугуйг засварлахын тулд суурин засварын газар луу зөөж, их зардал гарган цаг хугацаа алдахаа больж байгаагаараа өндөр ач холбогдолтой ажил боллоо.

Шинэ бүтээлийг УБТЗ-ын албаны дарга, техникийн ухааны доктор Л.Болд, УБТЗ-ын Замын орлогч дарга Н.А.Гук нар хүрэлцэн ирж хүлээн авч инженерүүдэд баяр хүргэлээ. Одоо шинэ багажийг ашиглан вагоны хос дугуйг, шууд л галт тэрэг хоорондын зам дээр нь зорох машинаар засаж сэргээхээр болж байна. Энэ нь вагоны сэлгээ болон дугуй засварын илүү зардлыг бүрэн арилгаж байгаа явдал юм.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМГААС Ө.РАГЧААСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сумьяа:Амжилт дахин амжилт! 2016-12-09
Зочин:Дарга болохоос эрдэмтэн больцгооё 2020-12-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?