Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МЭӨ 13-Р ЗУУН БОЛОН ДУНДАД ЗУУНЫ ҮЕД ХАМААРАХ ОЛДВОРУУДЫГ ШУА-ЫН ТҮҮХ АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АРХЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВД ШИЛЖҮҮЛЭН ӨГЧЭЭ

2016-12-14  

Ховд аймгийн Музей, ХИС-ийн Түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан хадны 3 ширхэг оршуулгын олдворыг ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологийн судалгааны төвд шилжүүлэн өгөх үйл ажиллагаа боллоо. 2008 оноос хойш Ховд аймгийн нутаг дэвсгэрээс 10-аад хадны оршуулга малтлагын явцад олдсон байдаг. Тэдгээрийн нэг нь 2014 онд ХИС-ийн багш судлаачдын хийсэн авран хамгаалах археологийн малтлагаар олдсон Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг Улаанговийн эхний Гоожуурийн хадны оршуулга юм. Малтлагын явцад хүний бүтэн араг яс, хөдсөн дээлний хэсэг, модон авс, эмэгтэй хүний богтого, малгайны үлдэгдэл зэргийг нь үндэслэн уг олдворыг 13-р зууны үед холбогдох, эмэгтэй хүний оршуулга хэсээн  урьдчилсан байдлаар тогтоосон. Харин 2 дахь олдвор нь Ховд аймгийн Мянгад сумын Зээрэн нуурын Цахирын хадны оршуулга юм. Уг олдворыг 2016 оны 08 сард ХИС, Ховд аймгийн Музейн хамтарсан судалгааны багийнхан Ховд аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр илрүүлжээ. Энэхүү олдвор нь урьдчилсан байдлаар дундад зууны үед хамаарна гэж үзэж байгаа юм. 

3 дахь олдвор нь Ховд аймгийн Мөст сумын Улаан давын хадны оршуулга юм. Уг олдворыг 2013 онд Ховд аймгийн МХГ-ын төлөвлөгөөт бус шалгалтын хүрээнд, МХГ-ын санхүүжилтээр авран хамгаалах археологийн малтлагыг ХИС-ийн судлаачид, Ховд аймгийн Музейн мэргэжилтэн хамтран хийсэн. Дээрх олдвор нь урьдчилсан байдлаар дундад зууны үед хамаарах оршуулга бөгөөд хүний араг ясны үлдэгдлүүд, ясан нум сумны зэв, эмээлийн бүүрэгний үлдэгдэл, юу болох нь тодорхойгүй модон эдлэлүүдийн үлдэгдэл, нарийн савхан модоор хийсэн авсны үлдэгдэл зэрэг олдворууд олдсон байна. 

Дээрх олдворуудыг МУ-ын ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран ХБНГУ-д он цаг тогтоох, ДНК тодорхойлох судалгаа хийлгэхээр явуулж байна. Энэ нь түүх соёлоо сэргээж, нөхөрлөн бичих ач холбогдолтойгоос гадна түүхийн мэдээлэл гаргах боломжтой болж байна. 2015 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг Үзүүр гялан гэх газраас олдсон хадны оршуулгын хамт шинжилгээнд явуулах юм байна. 

Судалгааны хариу 2017 ондоо багтаж гарна гэсэн ерөнхий мэдээллийг мэргэжилтнүүд өгчээ. Дашрамд мэдээлэхэд 2015 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг "Үзүүр гялан" гэх газраас олдсон хадны оршуулгыг АНУ-д он цаг тогтоолгоход 10-р зууны үед хамаарах 18-25 насны эмэгтэй хүн гэсэн хариу гарчээ.

 

Эх сурвалж : khovdnews.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?