ТЭТГЭВЭР ОЛГОХ БОДИТ БАТАЛГАА

2016-12-15  

Жайка - Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийн ахлах зөвлөх

Энэ удаа тэтгэвэрт олгох мөнгө болон үнийн харилцан хамаарлын талаар ярилцъя. 

Одоо миний гар дээр арван мянган төгрөг байна. Энэ мөнгөөр талх худалдаж авъя гэж бодьё. Тэгвэл энэ мөнгөөр 10 жилийн дараа хэдэн талх авч болох вэ. Тухайн үед Монголын эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Харамсалтай нь 10 жилийн дараа 10 мянган төгрөгөөр худалдаж авах талхны тоо өнөөдөр худалдаж авах талхны тооноос цөөн байх нь гарцаагүй. Харин эсрэгээр нь бодвол 10 жилийн өмнөх 10 мянган төгрөгийн үнэ цэнэ одоогийнхоос өндөр байсан болохоор илүү олон талх авах байсан байх.

Адилхан 10 мянган төгрөг мөртлөө яагаад цаг үеэс хамааран мөнгөний үнэ цэнэ өөр өөр байдаг юм бол. Үүнийг “Үнэ”-ийн нөлөө гэнэ. Ямар ч улс оронд эдийн засаг хөгжихийн хэрээр юмны үнэ бага багаар нэмэгдсээр байдаг. Япон орноор жишээлэхэд одоогоос 50 жилийн өмнө буюу 1965 онд цайны газарт нэг аяга кофе 70 иен байсан. Одоо бол 400 иенээс дээш үнэтэй болсон. Нэг ёсондоо тав дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл 50 жилийн өмнө 100 иенээр худалдаж авч байсан барааг өнөөдөр энэ үнээр худалдаж авч чадахгүйд хүрсэн явдал юм.

Одоо та бүхэнд тэтгэврийн мөнгөний талаар тайлбарлъя. Тэт­гэвэр авах насанд хүрэхэд, өнөөдрийг хүртэлх шимтгэл ногдуулсан дүнгээс тэтгэвэр авах мөнгөн дүнг тооцдог. Цаашид 20 жил орчим тэтгэвэр олгоно гэж үзээд тэтгэврийн дүнг тогтооно. Тогтоосон тэтгэврийн мөнгөн дүн жил бүр хэвээр байх тохиолдолд яах ёстой вэ. Үнэд өөрчлөлт ороогүй бол тэтгэврийн дүн хэвээрээ байсан ч бодит үнэ цэнэ өөрчлөгдөөгүй учраас ямар ч асуудал байхгүй. Гэхдээ бараа үйлчилгээний үнэ бага багаар нэмэгдсэнээс үл хамааран тэтгэврийн дүнг хэвээр нь олгосоор байгаа бол үнийн өсөлтийн хэмжээгээр амьдрал хэцүү болж ирнэ. Иймд тэтгэврийн мөнгөөр амьдарч буй өндөр настнууд цаашдаа амьдралаа залгуулж чадахгүйд хүрнэ.

Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, Японд “Үнийн индексжүүлэлт” гэдэг тооцооллын аргыг нэвтрүүлсэн.

Энэ нь ард иргэдийн хувьд үнийн өөрч­лөлт маш чухал байдаг. Өдөр тутмын хоол хүнсээ худалдаж авдаг иргэд махны үнэ хэд болсон байгаад санаа зовницгоодог. Мөн амьдралын бусад хэрэгцээт барааны үнэ ч хэрхэн өөрчлөгдөж байгаад та бүхэн анхаарал тавьж, анзаардаг биз дээ. Сүүлд автобусны үнэ бас 00 цаасны үнэ нэмэгдсэн байна шүү гэдэг ч юм уу. Ер нь бид бүхэн өөрийн биеэр энэ бүхнийг мэдэрсээр байдаг. Японд ч мөн адил энэхүү үнэ хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар сар тутмын статистикаар тооцож гаргадаг. Мөн жилд нэг удаа чухал хэрэгцээт барааны үнийг урд жилийн мөн үеийнхтэй харьцуулж, хэр зэрэг өссөн талаар мэдээлдэг. Үүнийг “Үнийн индекс” гэж нэрлэдэг. Харин жилд нэг удаа мэдээлдэг тухайн үнийн индексээр “Хэдийнэ тэтгэврээ аваад эхэлсэн тэтгэвэр авагчдын тэтгэврийн мөнгө”-ийг үржүүлэн тооцож, тэтгэвэр авагчдын тэтгэврийн бодит мөнгөн дүнг инфляцийн нөлөөнөөс хамгаалдаг. Үүнийг “Үнийн индекс­жүүлэлт” гэж байгаа юм. Тухайлбал, урд жилийн мөн үеийнхтэй харьцуулахад үнийн индекс хоёр хувиар нэмэгдвэл тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэврийн мөнгийг урд оныхоос хоёр хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг автоматаар авч, тэтгэврийн мөнгөн дүнг бодит үнээс бууруулахгүй байхаар хамгаалдаг.

Бид сая “Үнийн индексжүүлэлт”-ээр тэтгэврийн мөнгийг автоматаар нэмэгдүүлдэг гэж ярьсан билээ. Энэ ямар учиртай болохыг тайлбарлая. “Автомат” гэдэг нь УИХ-ын шийдвэр шаардлагагүй гэсэн үг юм. Тэтгэврийн мөнгөн дүнг тогтооно гэдэг маш чухал шийдвэр боловч Японд яагаад УИХ-аар шийдүүлдэггүй юм бол. Энэ нь нэг талаар УИХ-ын шийдвэр тогтоол гартал хугацаа шаардагддаг. Нөгөө талаар тэтгэвэр авагчдын хувьд тэтгэврийн мөнгийг даруй нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг. Иймээс урьдчилан “Өмнөх оны үнийн өөрчлөлтийн чиг хандлагыг харгалзан тэтгэврийн мөнгийг өөрчлөх”-ийг хуульд тусгасны дагуу тэрхүү тоон утгыг “Үнийн индексээр Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.  Үүнийг хөрвүүлбэл тэтгэврийн мөнгөн дүнг, улс төрчдийн үзэмжээр бус “Шинжлэх ухааны үүднээс тогтооно” гэсэн хуулийн дагуу шийдвэрлэдэг гэж ойлгож болно.

Үнэндээ үнэ өсвөл ажил эрхэлж буй иргэдийн цалин ч нэмэгдэнэ.  Ажиллаж буй иргэдийн хувьд үнэ өссөөр байхад цалин нэмэгдэхгүй бол бодит цалин үнэ цэнээ алдсаар байна гэсэн сэтгэгдэл төрнө. Иймд нөгөө талаар цалин нэмэгдэнэ гэдэг нь төлөх даатгалын шимтгэл ч мөн нэмэгдэнэ. Тэгэхээр үнийн индексийг ашиглаж байгаа хэдий ч онолын хувьд нэмэгдсэн даатгалын шимтгэлийг төлөх боломжтой гэсэн тооцоо юм. 

Ийм маягаар тэтгэврийн үйл ажиллагааг удаан хугацаанд тогтвортой тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд бодит үнийн баталгааг ч мөн харгалзан үзэх шаардлагатай байдаг билээ. 

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?