“МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”-ЫН ХҮРЭЭНД ОУ-ЫН БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАМЖ ХҮРЭЭГҮЙ СУМАНД МАЛЫН ТЭЖЭЭЛ ХҮРГЭЛЭЭ

2017-02-20  

“Малчдад туслах сайн санааны аян”-ны хүрээнд Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянжаргалан сумын малчин иргэдэд малын тэжээл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хүргэж, албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэхүү аяныг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд санаачлан орон даяар өрнүүлж, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Цогбадрах, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны дарга Ц.Баянжаргал нар сумуудад хүргэсэн юм.

2016 оны улсын мал тооллогоор 61 сая гаруй мал сүргийг тоолуулж, 21 сая төл мал хүлээн авна гэсэн урьдчилсан тооцоо байна. Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянжаргалан сумын нийт нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна.  Аргалант суманд өнгөрсөн жил зуншлага тааруу байснаас малын идэшгүй, байнгын тэжээлд бод мал орсон гэдгийг сумын Засаг дарга хэлж байлаа. Тус сумын хэмжээнд  бод бог мал нийлсэн 500 гаруй мал хорогджээ. Аргалант суманд цасны зузаан тал газраа 15-25 см, жалга судгандаа 40-60см зузаан байна.

Төв аймгийн Алтанбулаг сум 670 малчин өрхтэй. 291 мянган толгой малтай. Энэ сум 2550 боодол өвс, 4 тонн тэжээл бэлтгэжээ. Тус сум өнөөгийн байдлаар цасны зузаан 1-9см,  цасны нягт нь 0,09-0,29г/см байна.  Дундговь аймаг болон Төв аймгийн Цээл, Дэлгэрхаан, Аргалант, Булган аймгийн Баяннуур суманд 28 өрхийн 6141 бод,  11725 бог мал өвөлжиж байна.

Төв аймгийн Баянжаргалан сумын фондод 100 тонн өвс, 50 тонн гар тэжээл, малчид мал бүхий иргэд 927,4 тонн өвс, 867 тонн гар тэжээл бэлтгэхээс 41,25 тонн өвс,  9,5 тонн хүчит тэжээл тус тус зэхжээ.  Малчид мал бүхий иргэд 419 тонн өвс, гар тэжээл 19,2 тонн, хүчит тэжээл 1 тонныг тус тус бэлтгэжээ. Малчид ард иргэд хадлан тэжээл бэлтгэх үеэр малын гоц халдварт шүлхийн өвчин гарч, зуншлага оройтож өвс ургамлын гарц тааруу байсан нь голлон нөлөөлжээ. Энэ бүс нутагт харьцангуй бага цас унасан ч, зуншлага тааруу, бэлчээрийн даац хэтэрснээр өвөлжилт хүндрэх эрсдэлийг бий болгожээ. Энэ суманд 206 мянган толгой мал өвөлжиж байна.  2016 онд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 8963 толгой бод, 186181 толгой бог мал, харин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 97400 бог мал  хамрагджээ.  2017 оны 02 дугаар сарын 13-наас цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт  50 хувьтай үргэлжилж байна.

“Малчдад туслах сайн санааны аян”-ын хүрээнд олон улсын байгууллагын тусламж хүрээгүй 9 аймгийн 27 суманд  малын тэжээл, ахуйн хэрэглээний тусламж үзүүлэх ажил үргэлжилж байна.  Энэхүү аянд одоогийн байдлаар 100 гаруй аж ахуй нэгж хувь хүн нэгдэж өвөлжилт хүндэрсэн  энэ үед малчин түмэндээ хандив тусламж үзүүллээ.  Малчид энэхүү тусламжийг хүлээн авч  халуун сэтгэлийн талархал дэвшүүлж байлаа.

 

 

Эх сурвалж : ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?