ШИНЭЭР 7 СТАНДАРТ БАТЛАВ

2017-04-07  

Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2017-2018 оны Стандартчиллын төлөвлөгөөнд тусгагдсан нийт 6 салбарын 15 стандартыг хэлэлцэн батлалаа.

Тус хуралдаанаар баталсан стандарт:

Эрүүл мэндийн- 1, Чанарын менежментийн тогтолцооны- 3, Газрын тос, байгалийн хийн 5, Эрчим хүчний салбарын 1, Хөдөө аж ахуйн салбарын 1, Хөдөлмөрийн аюулгүй байдлын 4 стандартыг тус тус батласан.

Газрын тос, байгалийн хийн 5 стандарт

2015 оны 6-р сард батлагдсан “Эрчим хүчний тухай” хуульд хийн хангамжийн сүлжээ болон шугам сүлжээгээр дамжуулан хийг хэрэглэх харилцааг зохицуулсан заалтын дагуу Эрчим хүчний яамнаас олон улсын жишигт нийцүүлэн баримт бичгүүдийг боловсруулсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд Хийн хангамжийн сүлжээ. Нэр томьёо, тодорхойлолт, Хийн хангамжийн сүлжээ. Хийн Техникийн ерөнхий шаардлага, Үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар ашиглах байгалийн хий. Техникийн шаардлага суурь стандартуудыг боловсруулж батлууллаа.

Түүнчлэн ОХУ болон БНХАУ шатахууны стандартуудаа 2013 онд шинэчлэн баталсаны дагуу ОХУ 2016 оны 7 дугаар сараас, БНХАУ 2017 оны 1 дүгээр сараас эхлэн Евро-5 ангилалд нийцэх шатахууны хэрэглээнд шилжсэн. Монгол Улсын 3.3.4 Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн 4.1.6 –т “Хот суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд энэхүү зорилтын хүрээнд Дизелийн түлш. Техникийн шаардлага, Дотоод шаталтат хөдөлгүүрийн түлш. Автобензин.

Техникийн шаардлага стандартуудыг шинэчлэн боловсруулж батлууллаа. Газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч салбарын яам, төрийн захиргааны байгууллагуудаас Улаанбаатар болон томоохон суурин газруудад 2017 оноос шатахууны чанарыг Евро-4,5 стандартад шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд евро ангилалын шатахууны хэрэглээнд шилжих нь агаарын бохирдлыг бууруулах, хүний эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны хүрээнд 4 стандарт

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс түүхий эдийн иж бүрэн санаачлага төсөл болон Физик Техникийн Хүрээлэнтэй хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл. Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага тогтоосон стандарт өнөөгийн байдлаар Монгол улсад байхгүй бөгөөд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдолтой нөхцөлд ажилладаг ажилчдад зориулан АХХ-ийг зөв сонгох, үр нөлөөтэй хэрэглүүлэхэд нь арга зүйн удирдамж болох олон улсын жишигт нийцсэн стандарт зайлшгүй хэрэгцээтэй юм.

Мөн өнөөгийн байдлаар ажлын байрны агаарт нийт тоосны концентрацийг хэмжих MNS 5010:2001 аргыг мөрдөж байна. Энэ нь 1970-80 оны үед ашиглаж байсан багаж хэрэгслийг ашиглахаар заасан нь өнөөгийн техник технологийн хэрэглээнд нийцэхгүй байгаа бөгөөд ажлын байрны агаарт нийт тоосны концентрацийг тодорхойлох аргын шинэ стандарт арга хэрэгцээг үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны агаараас нийт тоосны сорьц цуглуулах, шинжлэх аргын стандартыг, Ажлын байрны агаарт нарийн ширхэгтэй тоос тодорхойлох аргын MNS 5365:2004 стандартыг олон улсад нийтлэг мөрдөж буй ISO 7708:1995 стандартад нийцүүлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны агаараас цулцанд нэвтэрдэг тоосны фракцын сорьц цуглуулах, шинжлэх аргын стандартыг боловсруулан баталлаа.

Чанарын менежментийн тогтолцооны 3 стандарт

Төслийн менежментийн арга зүйн заавар MNS ISO 21500, Эрсдэлийн менежмент. Зарчим ба заавар MNS ISO 31000, Эрсдэлийн менежмент. Эрсдэлийн үнэлгээний арга MNS IEC 31010 стандартуудыг шинэчлэн баталлаа.

Эрүүл мэнд, Тусламж үйлчилгээний 1 стандарт

Цэргийн ангийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаанд тавих стандарт батлагдсанаар Монгол улсын хэмжээний үндэсний аюулгүй байдлын хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхийн байгууллагуудын харьяаны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний чанар, дээшлэх, эрүүл мэндийн ажилчдын ажиллаж, хөдөлмөрлөх нөхцөлийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

 

 

ЭХ СУРВАЛЖ : СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?