-Дэлхийг ид шуугиулж байгаа, саяхан Монголд нээлтээ хийсэн киноны талаар тантай ярилцахаар шийдсэн юм. Киноны талаар уншигчдад сонирхуулаач?

160908_tiff2715

 – “Бүргэдчин охин” охин буюу “The Eagle hunters” кино олон улсад Монголыг алдаршуулж байна. Дэлхий энэ киног шимтэн үзэж байхад монголчууд маань трейлэрээс өөр зүйлгүй суусан цаг ард хоцорлоо. Сүүлийн үед манай улсад кино урлаг хүчээ авч, урлагийн энэ томоохон салбарт монголчууд арвин баялаг ургацтай байгааг бид мэднэ. Харин дотооддоо ийм байгаа хэдий ч гадагшаагаа хүч түрэн өрсөлдөх уран бүтээл цөөн гарч байгааг, дэлхийд өрсөлдөх замыг нээх хэрэгтэй байгааг хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгвэл “Бүргэдчин охин” кино маань хэдийгээр уран бүтээлчид нь гадныхан боловч кино бүтэх болсон бодит үнэн түүх, орчин, шаардлага нь Монголынх гэдгээрээ онцлог.

Бодит дүрүүд нь манай улсын иргэд, үзэгчдийг гайхашруулах цаст оргилууд, байгалийн гайхамшигтай өвөрмөц тогтоц бүхий газар нутаг энэ бүгд Монголынх. Монголчуудын өв уламжлал, хүн ардынх нь түүх, эрх чөлөө, хуучин ба шинэлэг үзэл бодлын ялгааг энэ кинонд харуулж чадсан. Тэгэхээр энэ киноны нээж чадсан шиг ийм замаар ч гэсэн монголчууд Монгол Улсаа дэлхийд сурталчлах уран бүтээл гаргаж чадна гэдгийг бид харж байна.

-Та яаж яваад энэ кинотой холбогдсон бэ?

Otto-Bell-Eagle-Huntress-Premiere-2016-Sundance-RXjAjKHHdvdl– Миний хувьд маш санамсаргүй тохиолдлоор “Бүргэдчин охин” кинотой холбогдсон. Тухайн үед Отто Белл гэж хүнээс захиа ирж “Монголын бүргэдчин охины тухай кино хийх саналтай байна, танай талаас татгалзах зүйл байгаа юу, ямар байдлаар дэмжлэг үзүүлэх вэ? Гэсэн байсан. Би тэр үед Соёл Спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Израйлийн Ашер Свиденский хэмээх гэрэл зурагчин залуу Айшолпан охины бүргэдтэйгээ харьцаж байгаа гэрэл зургийг аваад тэр гэрэл зураг нь BBC-гийн фото нийтлэл болж түгж, дэлхий даяар хамгийн олон хүн үзсэн зурагнуудын нэг болж сенсаци дэгдээсэн.

Үүнээс үүдэлтэйгээр Америкийн Отто Белл хэмээх авьяаслаг найруулагч, продюссер залуу кино хийх санаа төрсөн юм билээ. Ингээд л Монгол руу хандсан. Бид ч зөвшөөрч бүх талын дэмжлэг үзүүлэхээ хэлсэн. Тухайн үед ийм сайхан энгийн амьдрал, өв уламжлалын түүх өгүүлсэн, улс төр нийгмийн ямар нэгэн талцал хуваагдалтай холбоогүй кино бүтэх замд ямар нэгэн асуудал үүснэ ч гэж бодож байгаагүй.

-Кино бүтэхэд Монголын талаас нэлээдгүй түвэг бэрхшлээ учруулж, саад болсон гэж сонссон юм байна?

615968450

-Би энэ кинонд ингэж их гүнзгий орно ч гэж бодоогүй. Зөвшөөрөл өгсний дараа киноны баг нь залуучууд ирж зургаа авч байгаа байх гэж бодож байсан. Сайдаа тантай биечлэн уулзах хэрэгтэй байна. Ашер Свиденский бид хоёрыг хүлээж авч уулзаач гэсэн хүсэлтийг Отто Белл ирүүлсний дараа ямар саад бэрхшээл учраад байгааг нь мэдсэн. Тэд “Монголоос хөөгдөхдөө тулчихаад байна, энэ киноны зургийг авч чадахаа болих нь ээ. Бид нарт маш хэцүү асуудал тулгарлаа. Танай монголчуудыг биднийг буруугаар ойлгоод байна” гэж ярьсан.

Гэтэл нэг хүн тэдгээр уран бүтээлчдийг нэг долларын гэрээ хийсэн гэдэг байдлаар буруу ойлгуулж Монголын бүх л сошиал медиа, хэвлэл мэдээллээр үзэн ядуулсан байж. Тэр хоёрын зовлонг сонсохын зэрэгцээ нэг долларын гэрээ гэж юу яригдаад байгааг тодруулсан.

Уран бүтээлчид яг таны тухай бүтээлийг хийе гэдэг эрхийг авахын тулд тодорхой мөнгө төлөөд гэрээн дээр гарын үсэг зурах ёстой юм байна л даа. Тэгээд гэрээг киноны том компаниуд дээр авч очоод дахин санхүүжилтийн гэрээ хийдэг. Тийм л байдлаар киноны баатруудтай урьдчилсан гэрээ байгуулсан юм байна лээ. Тэр урьдчилсан гэрээгээрээ 1 доллараас эхлээд хэдэн ч доллар төлж болдог гэрээ юм байна л даа. Холливудын мөнгө босгохын өмнөх уран бүтээлч хүний зураг авалтынхаа обьектийг баталгаажуулах анхны ойлголцлын санамж бичиг гэж ойлгож болох юм байна. Холливудад ийм практик байдаг аж.

bell-aisholpan.jpg.size.custom.crop.1086x724Би хариуд нь “Та нар урьдчилсан гэрээгээ жинхэнэ гэрээ болгох юм байна. Мөнгө босгох юм байна. Мөнгө босгосныхоо дараа охинтой дахин гэрээ хийж мөнгө өгөх юм байна. Тэгж ойлгож болох уу” гэж асуугаад бүрэн ойлголцолд хүрсэн.

Эхний ээлжинд сэтгэл санааны дэмжлэг уран бүтээлчдэд үзүүлсэн. Монголчууд та нарыг бүгд үзэн ядахгүй ээ. Бид та нарын хийж байгаа киног дэлгэцийн бүтээл болж гараасай гэж бодож байна. Ялангуяа ийм ховор соёлын өвийг дэлгэцэнд мөнхлөх бүтээл бол онцгой чухал. Монголын аялал жуулчлалын салбарт ч хэрэгтэй, Монголын соёл урлагт ч хэрэгтэй гэдэг талаас нь харсан.

-Цэнхэр үст Цэрэн гэдэг эмэгтэй энэ киноны талаар сөрөг мэдээлэл цацаж, ярилцлага өгч байсныг санаж байна. Цэрэн бол Отто Беллийг ёс зүйн алдаа гаргалаа, хүний эрхийг зөрчиж, ёс зүйг уландаа гишгэсэн ийм гэрээ болсон гэж ярьж байсан?

-Тэр эмэгтэй Айшолпан охины эрх зөрчигдөх вий гэж санаа зовж байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хэт их туйлшрал, нэг өнцгөөс бүхнийг хараар будаж харах нь ямар хортой болохыг би ч мэдэж авсан, киноны уран бүтээлчид ч хэлдэг. Дээрх яриа болсноос нэг их удалгүй Отто Белл томоохон кино компанитай гэрээ байгуулж буцаж ирсэн юм.

Ингээд охинтой гэрээ хийх болоход нь манай олон нийт 1 долларын гэрээг мөлжлөг болчих вий гэж санаа зовж байсан учраас мөлжлөг болгохгүй гэдгийг баталгаажуулах үүднээс би өөрөө танай гэрээ хийж байгаа үйл явцад оролцоё гэсэн. Тэгээд яг гэрээний процесст оролцсон. Гэрээг Монгол, Англи, Казах гурван хэлээр хийх хүсэлт тавиад гэрээнийх нь төслийг аваад бүх орчуулгуудаар нь ар гэрт нь танилцуулаад Айшолпан охин болон аав, ахтай гурвууланг нь байлгаж байгаад Америкийн найруулагчийн талтай холбогдоод гэрээнийхээ өгүүлбэр тутмыг орчуулж, хэлэлцэж тайлбарлуулж асууж болзол нэмүүлж байж эцэслүүлж авсан болохоор сэтгэл амарсан.

18308663_1507914752565816_925943668_n

Ингээд кино багийнханд үргэлжлүүлээд киногоо заавал дуусгаарай гэсэн урам өгч явуулсан. Бүргэдчин охин кино дууссаны дараагаар олон улсад шагналд шууд яригдаад эхэлсэн. Sundance кино фестивал хамгийн шилдэг, хамгийн сенсацитай хүүхдэд, гэр бүлд зориулсан киногоор нэрлэсэн. Энэ үед Sony Pictures Classic компани шууд гэрээ хийгээд арилжааны түвшин руу яригдаад зах зээл рүү ороод ирэнгүүт нөгөө монголчуудын хийж байгаа сөрөг сурталчилгаа гадаад хэл дээр гараад эхэлсэн. Сөрөг сурталчилгааг давж Монгол кино шагнал авч чадах уу үгүй гэдэг өөрөө их хэцүү болж эхэлсэн л дээ. Тухайн жилийн хамгийн шилдэг 15 баримтат кино Оскарт яригдахад The Eagle hunters орчихсон л байсан. Шилдэг тавд тунаж үлдэх боломж маш өндөр байна гэж яригдаж байсан ч яг тэр үеэр нөгөө сөрөг сурталчилгаа гадаад хэл дээр гадаадын сонин хэвлэл дээр гарч эхэлсэн. Оскарын шилдэг тавд орох тухай яригдахад нөгөө хар сурталчилгаа Монголд ч ирчихсэн UB post сонин дээр гарсан. Киног айхтар муухай муулсан нийтлэл. Би ямар сайндаа тэсэхээ болиод UB Post-ийг taggle-лж байгаад жиргэсэн. Киног нь үзээгүй байж шүүмжлэлийг нь түрүүлээд нийтлэх нь зөв юм уу гэж. Ядахдаа эхлээд киног нь үзэж байгаад шүүмжлье л дээ гэж уриалж байлаа. Тэр муухай шүүмжлэл гэхээс илүүтэй хар пиар гэмээр нийтлэл киног хаана явна яг л сүүдэр шиг дагаж, шагналд нэр дэвшмэгц л тухайн орны хэвлэлээр гарсаар л байсан. Тэр бүхний эсрэг Монголыг таниулсан, Казах соёлыг таниулсан эерэг сурталчилгаа чадахаараа л гаргаж байсан.

Оскарын шилдэг тавд орох гэж байгаад унасаны дараа Их Британийн Оскар гэгддэг BAFTA-гийн шилдэг тавд ороод ирсэн. Нөгөө л хар сурталчилгаа дахиад л дагасан. Германы олон улсын кино фестивал болох Берлинад руу бас л шилдэг тавд дэвшээд ормогц герман хэлээр сөрөг сурталчилгаа цацагдах жишээний. Энэ бүх үед киног хүмүүст зөвөөр ойлгуулахын тулд гадаадын хэвлэл мэдээллийнхэнтэй ч нийлж ажиллалаа, дотооддоо ч сайн муу хэлүүлтлээ ажилласан. Сайдынхаа ажлаас буусан ч бас л энэ киног зөвөөр ойлгуулах ажлыг хийсэн.

-Хүнд хэцүү замаар бүтсэн кино юм. Нөгөө монголчуудын тамын тогооны үлгэр санаанд орж байна?

-Ердөө л тэр. Гэхдээ киног яг үзсэн хүмүүс нь үнэхээр биширдэг. Монгол гэдэг чинь ийм гоё орон юм байна, Баян-Өлгий чинь ийм гайхалтай байгальтай юм байна. Өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёлоо үр хүүхэддээ өвлүүлнэ гэдэг чинь ийм гоё байдаг юм уу гээд л. Хүмүүсийн бүр нулимс унагаад л үздэг. Эрчүүд ноёрхсон соёл дотор эмэгтэй хүнийг гаргаж ирнэ гэдэг ийм том үзэгдэл байдаг юм  уу гэж энэ киног үзсэн хүмүүсийн сэтгэл үнэхээр их хөдөлж ярьдаг шүү. Монголын үзэгчид үзээд Монголоороо бахархана, Алтайн уулсаараа бахархана, Айшолпанаар, үндэсний цөөнхөөрөө бахархана. Бүргэдчдээрээ бахархана. Энэ киног үзсэний дараагаар бодож байсан хар буруу бүх юм арилдаг. Энэ кино бол үнэхээр цагаан, сайхан кино.

Гадныхныг гайхуулж, догдлуулж байгаа кино маань азаар Монголд нээлтээ хийлээ?

18308858_1507915042565787_2027264018_n

– Энэ маш чухал. Монголын тухай киног бид Монголдоо үзэж чадахгүй байсан. Гадаадын орнуудад л шуугиулаад олон улсын шагналуудад нэр дэвшээд байдаг. Бид үзэж чаддаггүй. Аз болж ёстой л нэрт соён гэгээрүүлэгчийн удам гэсэндээ Лувсанвандангийн Болд гишүүн маань энэ киног худалдан авчирч монголчууддаа хүргэхээр ажиллаж эхэлсэн. Энэ ажил нь ч амжилттай болж бид өнөөдөр кино театруудаараа бүргэдчин охиноо үзэх бололцоотой боллоо. Энэ дашрамд Л.Болд гишүүнд Монголынхоо төлөө, Монголын аялал жуулчлалын салбарт, кино урлагт ч үнэтэй хувь нэмэр оруулах киног монголчууддаа авчирч чадсан нь талархлаа илэрхийлэх нь зүйтэй.

18309030_1507913935899231_1678077909_n

18308715_1507913955899229_1073686672_n    18302430_1507914632565828_713678380_n

 

Эх сурвалж : POLITIK.MN