60 МЯНГАН МОДТОЙ ТАЛБАЙД "МОНГОЛ СТАНДАРТ" ХХК ЭЛСНИЙ КАРЬЕРИЙН ОЛБОРЛОЛТ ЯВУУЛАХААР ЗЭХЭЖ БАЙНА

2018-01-09  

"Ногоон ази" ТББ болон "My club"-ын оюутнуудын 7 жилийн турш тарьж, ургуулсан 60 гаруй мянган мод устахдаа тулаад байна гэх мэдээллийг та цахим худаастаа оруулсан байсан. Яг ямар нөхцөл байдал үүсээд, ямар асуудал тулгараад байгааг яриач?

            "Ногоон Ази" гэж ТББ монголд мод тарьж ногоон хэрэм бий болгох 2 том төсөл 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  "Ногоон хэрэм" нь амжилттай дууссан. Нөгөө нь монгол орны 7 газрыг сонгож аваад үйл ажиллагаага хэрэгжүүлж байгаа.  Энэ 7 газрын нэг нь Төв аймгийн Эрдэнэ сум байгаа юм.

Харин манай "My Club" гэж ТББ 2007 онд байгуулагдаад "Ногоон Ази" ТББ-ын Эрдэнэ суман дахь 2010 онд эхлэсэн мод тарих ажиллагааг дэмжиж ажилласан.  Энэ хугацаанд 117 га газар 6 төрлийн 120 гаруй мянган мод тарьса байна. Энэ газар нь задгай салхитай, хуурайшилт ихтэй учраас мод ургахдаа тааруухан. Гэхдээ бид нэгэнт эхлүүлсэн гэдэг утгаараа 7 жилийн турш тасралтгүй ажилласан байдаг. Би 2010 оны 4-р сарын 29-нөөс энэ талбай дээр сайн дураараа ажиллаж эхэлснээс хойш бараг 82 мянган хүнийг дагуулж очсон байна. Угаасаа манай клубын гол зорилго "экологийн сайн дурын ажил хийх" юм.

Харин энэ асуудал бүр 2012 онд эхэлсэн юм. Газрыг нь давхардуулаад олгочихсон. "Монгол стандарт" гэх кмопани энд элсний олборлолт явуулна гэж багагүй асуудал болсон.   Хэсэг намжчихсан байж байгаад гэнэт гараад ирж байгаа нь энэ л дээ.  

            Бид ч энд ийм асуудал болох вий гэж болгоомжлоод улс төрчид, төр олон нийтийн байгууллагын хүмүүсийг авчирч үзүүлж байлаа. УИХ-ын даргыг хүртэл мод тарих өдрөөр авчирч хамтарч ажиллан тухайн үед үүссэн нөхцөл байдлыг ч танилцуулж байсан. Энэ газарт УИХ-ын дарга, Байгаль орчны хоёр ч сайд ирж сайн дурын ажил хийж байлаа.

            Одоо "Монгол стандарт" гэх компани үйл ажиллагаагаа явуулах гээд техник хэрэгслээ оруулчихсан юм уу?

             Яг оруулчихаагүй л байна. Гэхдээ Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр "Монгол стандарт" компанийн талд гарсан. Биднийг талбайгаа чөлөөлж өг гээд. Тэр чөлөөлөх ёстой талбай буюу 40 гаруй га талбайд нь 65 мянган мод байгаа юм. Тиймээс "Ногоон Ази" ТББ давж заалдах шатны шүүхэд хандчихсан. Энэ 1 сард хэлэлцэх ёстой юм байна.  Энэ асуудлаар гарын үсэг цуглуулаад  ч нэмэр алга, жагсаал цуглаан хийгээд ч нэмэр болсонгүй. Тиймээс олон нийтэд хандаж байгаа юм.

Бид энд "Ногоон Ази"-ийн үйл ажиллагааг дэмжихээсээ гадна өөрсдийн хөдөлмөрийн үр шим, ажлынхаа үр дүнг алдах гээд байгаа учраас иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа хэрэг л дээ.

             Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэзээ гарсан юм бэ?

             Өнгөрсөн лны 11 сард л болсон юм байна.  Тэгээд бүх үндэслэл, шалтгаанаа тавиад ч "Монгол стандарт"-ын талд л гарчихаад байгаа юм. ШҮүх бол зөвхөн танхим доторх профессыг нь авч үзээд байна гэж бодоод байна. Уг сурвалжийг нь авч үзвэл ямар ч тохиолдолд ийм газрыг элснйи карьер олборлуулахаар өгмөөргүй юм. Тэр жижигхэн ногоон бүсийг тойроод 16 элсний карьер ажиллаж байна. Битүү элс шуурч байгаа. Тиймээс тэнд нь нэг жижигхэн ойн зурвас байгуулчихвал бага ч гэсэн гайхамшигтай ажил юм даа гэж бодож байгаа юм.

            Тухайн 120 гаруй мянган мод тарьсан газрыг ногоон бүс л болгох зорилготой юм уу?

             Үгүй. Солонгосын энэ ТББ Эрдэнэ сумын амьжиргааны түвшин доогуур орлоготой хүмүүсийг цуглуулж сургалт явуулаад, тухайн бүс нутгийнхаа дэд бүтцийг нь шийдээд мод үржүүлгийн  газар болгож байгаа. Яваандаа тэндэхийн иргэдийн амьжиргааг залгуулах газар болох юм.  

            Танай клуб экологийн сайн дурын үйл ажиллагаа явуулдгынх энэ төрлийн судалгаа, шинжилгээ хийдэг л байлгүй. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт монгол оронд яаж нөлөөлж байгаа нь бидний нүдэн дээр ил байна шүү дээ.

            Монгол орны нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжсөн гэх мэдээллийг өнгөрсөн тавдугаар сард БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэдээлж байсан. Тэгвэл цөлжилтийг таслан зогсоох, эрүүл хөрсөө хамгаалах цор ганц арга нь мод тарих, ойжуулах явдал шүү дээ. Тиймээс л бид мод тарьж, цөлжилтийг багасгахын тулд сайн дараараа ажилладаг юм. "Ногоон Ази" ТББ бол мэргэжлийн байгууллага. Өөр хэд хэдэн улсад ийм үйл ажиллагаа явуулдаг.  Монголд бол 7 газар үйл ажиллагааг би дээр хэлсэн. Тэр газрууд нь дандаа судалгааны үндсэн дээр орон нутгийн иргэдийн дэмжлэг аьсны үндсэн дээр ажлаа эхлүүлдэг. Төв аймгийн Аргалант дээр ноднин, бараг 10 жилийн өмнө Булган аймгийн Баяннуур суманд 200 гаруй мянган мод тариад ой бий болгочихсон. Манай клубынхан 2007 оноос  2018 оныг хүртэл 300-аад сая төгрөг босгож тэр санхүүжилтээрээ болон "Ногоон Ази"-ийн дэмжлэгтэйгээр энэ бүх үйл ажиллагаан дээр сайн дураараа ажилладаг.

             Ер нь танай клуб цөлжилтийн эсрэг хэдэн төсөл, хаана хаана хэрэгжүүлсэн бэ?

             Бид "Ногоон Ази" ТББ-ын энэ ажилд туслахаас гадна өөр маш олон газар мод тарьсан. Оюутнуудын дэмжлэг хэрэгтэй, ажилллах хүч шаардлагатай байгаа газрууд дээр очиж ажилладаг л даа. Нийт 12 газарт бөөнөөрөө очиж мод тарьж, ургуулсан байна. Сэлэнгэ аймгийн Хөх чулуу гэх газар 20-иод мянган нарс тарьж байлаа. Дорноговь аймгийн Хамрын хийд, Төв аймгийн Баян суман дээр... гээд маш олон газар ажилласан. Бид "1 сая мод тарих" зорилготой. Хамгийн гол нь хүүхдүүдийн тархинд "мод тарих" гэдэг зүйлийг суулгах юм. Танхимд экологийн боловсрол олгохоос илүү байгаль дээр дагуулж мод тарих чинь "ийм юм байдаг", "зүгээр л булаад орхидог ажил биш" гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа юм. Клубын ажил 4 сараас эхлээд 10 сарын 2 дахь 7 хоног хүртэл тасралтгүй үргэлжилдэг . Энэ хугацаанд 20 гаруй удаагийн үйл ажиллагаа зохион бахйгуулж  2000-3000 оюутан залуусыг мод тарих үйл ажиллагаанд хамруулдаг.

             Гэтэл оюутнуудын энэ боловсролыг үгүй хийх, тэдний урмыг хугалах болчихоод байгаа юм байна шүү дээ?

             Тийм.  Бид маш олон удаа ийм байдалд орж байсан. Хятад элчингийн ур маш гоё сарнай тариад сарнай ургуулж байтал "хот төлөвлөлт" нэрийн дор бүгдийг нь устгачихдаг. Сонгино хайрханд өмхий газартай "байлдаад" манай оюутнууд бас мод тарьж байсан. Гэтэл мөн л иймрэхүү мрагаанаас болж зодоон цохион үүсч байсан түүх ч бий.   Энэ бүхнээс хүүхдүүд маань гутраад уйлах үе ч байдаг. Таван жил тарьсан мод нь хатсан байгааг хараад уйлж байгаа хүүхдээ харах надад ч хэцүү байдаг. Би заримдаа харамсалтай, гунигтай зүйлийг ч энэ мэтээс мэдэрдэг. Би хүүхдүүддээ ийм зөв ухамсар суулгаад явж байтал яагаад үр дүнд нь шударга бус, муу муухайг үзэх ёстой гэж. Тиймээс энэ удаа шүүхийн шийдвэр эсрэг гарвал бид эцсээ хүртэл тэмцэнэ.  Энэ чинь олон хүүхдэд худал хуурмаг ялж  болдгийг харуулж байгаа нэг жишээ учраас.  

             Төр мод тариад цөлжилтийн эсрэг ажиллаж байгаа хүмүүсийг дэмжиж чадахгүй бол ядаж урмыг нь хугалахгүй байх л хэрэгтэй болж байна даа?

             Монголчууд 25 жил үнэхээр сайн ярьж сурлаа. Зөндөө олон ярьдаг хүнийг мэднэ. Гэвч хэрэгжүүлээд хийж байгаа хүн байдаггүй байхгүй юу. Тийм болохоор төрийн бодлого, хууль, дүрэм журам гэж яриад яах вэ. Харин хүүхдүүдэд суусан зөв ухамсар, төлөвшлийг зөв залдаг баймаар байна, ядаж. Үгүй бол маш олон хүүхдийг шударга бус руу эргүүлэх гээд байна. Тиймээс надад улс төржөөд байх сонирхол алга. Монголын шүүх шударга ажилладаг гэдгийг харуулаасай л гэж хүсч байна. Дөрвөн жил дараалан болсон гантай зэрэгцээд халуун наранд ажиллаж байсан хүмүүс цөөн шүү дээ.

 

С.Шүрэнчимэг 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?