ХАЛХЫН ТОМ ХУЛГАРЫН “ АРГАГҮЙ СОНГОЛТ” БУЮУ ХҮҮГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЙСЭН ХҮН АМИНЫ ХЭРЭГ

2020-01-29  

“Бодит түүхээс сэдэвлэв”

Шоронг орон гэрээ болгосон халхын том хулгарын нэг  Зандан 2010 оны эхээр шоронг орхисон. Тэр хоёр ч  удаа шоронгийн хаалга татахдаа  эхний удаад танхайн хэргээр гурван жилийг нарсанд үдсэн. Санамсаргүй үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, ардаа үлдээсэн  эхнэр, хүү хоёрынхоо төлөө  санаа зовж барагдашгүй гурван жилийг туулсан. Нялх хүүгээ санана, хайртай эхнэртээ захидал бичнэ. Суллагдаад, хамтдаа хүн шиг сайхан амьдрана гэсэн амлалт дүүрэн үгтэй захидлыг илгээхдээ, намайг хүлээж байгаарай гэж гуйна, захина. Эхнэр Хишгээ нь ч хүүгээ ганцаараа өсгөж, нөхрөө эргэж тойрсон гурван өвөл, гурван намар  өнгөрч, цас хайлах цагаар нь нөхөр нь суллагдсан. Дөнгөж 22 настай Зандан зах зээлийн нийгэмд хурдан дасан зохицов. Нийгэм солигдсон нь харин ч ашигтай тусах мэт. Түүний шоронд орсон эсэхийг анзаарах сөгөөтэй хүн алга болжээ. Бүгд л бүдэрч, сөхөрчихгүйг  хичээж, дор бүрнээ  амьдралын мөр, мөнгө хөөх аж. Амьдрал руу шунан тэмүүлж байсан Занданд түүний алдаа нь оноо ч болох янзтай. Түүнд алдах юм байсангүй учир мөнгө хөөх давалгаанд эргэж буцалтгүй автав.  Аз болоход багийн найз нь түүнд дэмжлэг үзүүлж, бизнэстээ татан оролцуулав. Хөвчөөс гуалин огтолж, махны бизнес эрхэлж, богино хугацаанд  хөлжиж, тэрүүхэндээ  хөрөнгөжлөө. Мөнгөтэй, зоригтой, бие хаа томтой  түүнийг хүмүүс хүрээлэх, хүндлэх хүмүүсийн тоо ч өсөв.  Улмаар найзаасаа тусгаарлаж  бусдын адил долоон нэрийн дэлгүүр нээлээ. Хүү нь өсөж, эхнэр нь ч аз жаргалд умбав.

Хөрөнгөжиж, найз нөхөд олширохын хэрээр  Зандан ч бор дарс хүртэх нь ихэсч, гэртээ ирэх нь цөөрч, хэд хоногоор ийш тийш явах нь олширлоо. Энэ бүхэн нь Зандангийн гэр бүлийн жаргалтай амьдралын сүйрлийн дохио байсныг  анзаарах сэхээ тэднийд байсангүй. Хоёр гурав хоноод л  гэртээ ирчихдэг  байсан нөхрийн сураг алдарч, -   “ Нөхөр  чинь хүний амины хэрэгт орооцолдсон. Шүүх хурал аймгийн төвд болно” гэх мэдээлэлд Хишигт цочлоо.  

-Ийм юм боллоо. Бор дарс хэтрүүлж, санамсаргүй хүн алчихлаа. Шийтгэл хатуу. Дор хаяж 15 жилийн ял сонсох нь. Миний хань өөрийнхээ амьдралаа бод. Намайг март. Би дэндүү алдлаа. Хүүгээ сайн хүн болгож өсгөөрэй. Чи минь намайг хүлээж амьдралаа үрэх хэрэггүй. Сайн хань таарвал амьдралаа холбоорой. Холбоотой байя. Хүүгийн тухай мэдээлэл өгч байгаарай. Ийм захиас өгөөд тэр 15 жилийн ял сонсож, чанга дэглэмтэй шоронд хоригдсон. Эхний жилүүдэд эхнэр нь эргэж тойрч, уйлж, унжиж  байв.  Нэгэн удаагийн эргэн ирэлтээр нөхөртэй болох гэж буйгаа дуулгаж,  нөхрөөсөө ч зөвшөөрөл авчээ. Энэ цагаас хойш тэднийг  хүүгээс нь өөр  холбох зүйлгүй болсон учир эргэлтээр ирэх нь ч илт цөөрсөөр сураг тасрав.  Занданд ч  бодох санах, хайрлах, энэрэх зүйл үгүй болсон. Тэр бас сэтгэл шулуудсан. Шоронд түүн шиг чадалтай, хүчтэй нэгэн байхгүй болж,  мөнгө төгрөг ч элбэг дэлбэг, хаан шиг амьдарч байв ч,  гагцхүү дураараа хэсүүчлэх эрх чөлөөгөөр л  дутаж байв. Салсан ч эхнэр хүүдээ мөнгө хүргүүлнэ.

Тэр шоронгоос гарахдаа ч бэл бэнчин сайтай гарсан.  Хотод төвхнөж, зуны дэлгэр цагаар өсөж төрсөн Хөвсгөл нутгаа зорьж, гэрээрээ орж,  эхнэрийнхээ гарын цайг сүүлийн удаа ууж,  хүүгээ нэг сайн үнэрлэчихээд л буцсан.  Хуучин, Оросын мэргэжилтэн голлон амьдарч байсан Сансар дүүрэгт шинэ амьдрал зохиож, хань ижилтэй ч болсон. Түүн шиг үнэтэй бугуйн цаг зүүсэн, дэгжин хувцасласан  жолоочийг олоход бэрх байлаа. Нийтийн тээврийн жолооч хийж, нам гүмхэн  амьдралыг тэр сонгосон. Шоронгоос, шоронгийн хамуудаас тэр бүрмөсөн холдсон. Дахин хэзээ ч тийшээ зүглэхгүй гэж хожуу суусан эхнэртээ тэр эр хүний ёсоор тангарагласан. Хүүхдүүд нь гадаадад ажиллаж амьдрах учир сүүлд ханилсан эхнэрийнхээ байранд ая тавтай амьдарч, жилдээ нэг удаа хүүгээ хүлээн авахдаа нар нь гарна. Хүү нь дээд боловсрол эзэмшиж, хотод ажил төрөл эрхлэнэ. Сайхан ч залуу болсныг хараад хүүгээрээ бахархана.

Амьдралд бараан өдөр байхад, гэрэлтэй өдөр түүнээс олон аж. Зандангийн мөрөөдөл ач хүүгээ үзэх. Энэ л түүний хүлээлт байлаа.

-Хүү чинь хүн алчихжээ. Одоо яана аа. Би ямар азгүй эмэгтэй вэ? Гэж цурхиран уйлах  өмнөх эхнэрийн  үг түүнийг сүхээр цохиод авах шиг болов. Тэр өөрийн эрхгүй дайвалзсанаа, хаана яваагаа ч умартан цэмэнтэн шалан дээр  хөлөө жийн , гар утсаа ч унтраахаа мартан суулаа. Өөрөө хүн алж явснаас, хүүгээ хүн алчихна гэж тэр санасангүй. –Би ямар азгүй эмэгтэй вэ? Гэх эхнэрийн үг чихнээ дахин дахин хангинана. Харин Зандан- Аав нь алуурчин байсан. Гэтэл газар дээрхи ганц хүү минь бас хүн алчих гэж. Хүүгээ сайн хүн болгож хүмүүжүүлээрэй гэж л эхнэртээ хамгийн их захисансан. Үйлс заяа минь нурж, тэнгэр минь гээж дээ. Хүү минь  шоронгийн хатуу  амьдралыг яаж давж гарна даа гэж шоронгийн амьдралаа төсөөллөө. Зодуур, нүдүүр, эмлэх гээд залуу хүн тэсвэрлэхэд бэрх амьдрал  нүдний өмнүүр кино хальс мэт жирэлзэнэ.

Шүүгчид мөнгө өгөөд ч нэмэргүй.Одоо хүүгээ харж хамгаалах л хэрэгтэй. Тэр шоронгийн дэглэм даахгүй. Дэргэд нь байх, хажууд нь очих л ганцхан арга зам үлдлээ.  Тэр хуучин эхнэр лүү гээ залгаж, -Хүүгийнхээ хэргийг цайруулж чадахгүй. Шүүгчид нөлөөлөх боломжгүй. Гэхдээ л хүүгээ харж халамжлахаа амлая гэсэн үгийг хэлээд, эхнэрээ, эхийн сэтгэлийг  бага ч болов тайвшрууллаа гэж итгэлээ. Харин хожуу суусан эхнэртээ – Намайг бүү хүлээгээрэй. Би хүүгээ дэргэдээ авахаар шийдлээ. Энэ миний эцсийн , аргагүй сонголт гэхээс өөр зүйлийг хэлсэнгүй. Гэрээсээ юу ч авсангүй. Харин хурц гэгчийн тонгоргоо эхнэрээс нуун халааслан шөнө дөллөн гарлаа.

-Халхын шоронг цагтаа атгаж явсан Зандан гэгч дөч гаран насны эр өнгөрсөн шөнө нэгэн гэмгүй этгээдийн амь насыг шалтгаангүйгээр хороосон байна. Тэр гартаа цус болсон тонгорог атган үхдэлийн хажууд суусан байдалтайгаар үйлдэл дээрээ баригдсан байна гэх мэдээллийг телевизээс сонссон эхнэр Хишигт нь нөхрийнхээ – Хүүгээ эцгийн ёсоор анхаарна. Дэргэдээс нь харж, хамгаална гэсэн үгний учрыг тайллаа.

 

ЮМЖАВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
лхагва:арчаагаач алдаж гvйцэж байна даа олигтой ажилтай торолтэй амжилт бvтээлтэй явсан хvний тухай биш хулгайч худалч луйварчин дээрэмчин зодоонч цохионч шоронгийнхоны тухайл бахархалтай нь аргагvй халхын овгор атман энэ тэрээ гээд л бичих эхэллээ нийгмийн ухамсарыг хааш нь хотлоод байна даа еронхий сайд байсан Баяр ч гэсэн шоронд байсан тухайгаа гэмшиж биш 60 хоног гээд л бичсэн байна билээ жаран жил амьдарч сайн муу ихийг туулсан тэр 60 хоног л аятай байсан юм болвуу бид нарын доройтож мохож байгаагийн шинж нь оюун ухааны хомсдолд орж бэлэгийн мэлмий нь бохож хорвоогийн сайхан гэрэл нэгээтэйг харахгvй харалган болж муу муухойд сонор соргог болж тэр хар бараан сvг сvvдрийг магтан дуулаад эхэлж байгаагаар тодорхойлогдон хулгайч луйварчин нараа хамгаалж хаацайлж элдвээр оргомжилж атаман шилийн сай эр эрийн хуйх энэ тэр гэнэ сvvлийн vед аль олиггvй амьтадаа торд шургуулж тэднээр удирдуулж сан хоморгоо хоослуулж хууль шvvхээс омоорч хууль зvйн сайд нь байдгаараа амиа тавин хамгаалж монголын торийг самарч бузарлаж байна энийг бас зовшоорч зовтгоод байгаа юмаа 2020-01-29
зандан:юу зохиодог эргуу сэтгуулч вэ 2020-01-29
Сэхээр сэр.:Ёстой арчаагаа алдахаар барав үнэхээр гажиг юм болоод бнаа дандаа шоронгийн хачин муухай хэцүү ёс бус зүйлиыг бахархал болгож бахдаж бичдэш болж тархины тураал оюуны хоосрол бахархах зүйлээ ч мэдэхээ байтлаа мунхарчээ. 2020-01-31
ИЛ:ЮМЖАВ СДА ЁСТОЙ ЮМТАЙ ЭЛИЙ НОВШ ВЭ?ИЙМ ТЭНЭГ ЮМ САРААЧИХ ГЭЖ 2020-10-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?