Нүүр   /  

ТУСЛАХ МАЛЧИД 250-400 ТӨГРӨГНИЙ ЦАЛИН АВЧ БАЙНА

2020-06-11  

 Туслах малчнаар хөдөлмөр эрхлэж буй иргэдийн нийгмийн байдал болон хөдөлмөр эрхлэлтэд ХЭҮК-оос судалгаа явуулжээ. 

Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 285 500 малчин өрх байснаас 94.7 хувь нь үндсэн, 15 200 нь туслах малчин байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна.

Дээрх судалгаанд нийт дөрвөн аймгийн буюу Архангай, Хэнтий, Өвөрхангай, Сүхбаатарын 12 сумын иргэдийг хамруулсан байна. Судалгаагаар, үндсэн болон туслах малчин өрхийн хоорондох хөдөлмөрийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин байдаггүйгээс туслах малчдад олон асуудал тулгардаг нь тогтоогджээ. Тухайлбал гэрээгээр бус аман тохиролцоонд үндэслэсэн харилцаа давамгайлж байгаа нь туслах малчид хөдөлмөрийн хөлсөө авахад хүндрэл учирдаг байна. Туслах малчид гэр бүлээрээ хөдөлмөрлөдөг ч, 250-400 мянга гаруй төгрөгийн цалин авдаг нь амьдралд нь хүрэлцдэггүй, зарим тохиолдолд цалингаа мөнгөн хэлбэрээр бус гурил, будаа, мал гэх мэт зүйлсээр орлуулан авах тохиолдол олон гардаг байна.

Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сард баталсан “Монгол малчин” хөтөлбөрт “Мал бүхий этгээдийн малыг гэрээний дагуу малладаг туслах малчин” хамрагдана хэмээн заасны дагуу ХЭҮК-оос туслах малчид руу чиглэсэн сургалт судалгааны ажил хийхээр төлөвлөж байгаа аж. 

ЭХ СУРВАЛЖ:https://www.montsame.mn/mn/read/228193

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?