Нүүр   /  

СУРАГЧИД БАЙГАЛЬ, ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМРАГДЛАА

2020-10-19  

Хантайширын нурууны халиун бугыг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой "Алтайн халиун буга" ТББ-аас санаачлан Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулав. 

Уг ажилд ЕБС-ийн дунд ангийн сурагчид хамрагдан буга нутагшуулах үйл явцыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцан, "Бугын хүүхдүүд" баримтат киног үзэж, байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд хамрагдсан юм.  Энэхүү үйл ажиллагаанд "Уугуул нутгаа унаган төрхөөр нь" уриатай  "Алтайн халиун буга" ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Энхсайхан, төслийг санаачлагч А.Эрдэнэбилэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн зөвлөх М.Эрдэнэбилэг, Сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин болон удирдах зөвлөлийн гишүүд оролцож байгаль хамгаалахад чиглэсэн сонирхолтой мэдээллийг хүргэж байлаа.

Байгаль дэлхий, эх нутгаа гэсэн сэтгэлтэй залуусын санаачлагa, дэмжлэгээр байгуулсан "Алтайн халиун буга" ТББ 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Хустайн нуруунаас 2017 онд 10 толгой, 2018 онд 10 толгой илийг Хантайширын нурууны бугын цөм нутаг болох Халиун сумын Гүү бариач багийн нутаг Бэлчирийн салаанд амжилттай дасган нутагшуулсан бол энэ онд дахин 21 илийг авчирч нутагшуулаад байгаа ажээ.

 

Эх сурвалж: Говь-Алтай /МОНЦАМЭ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?