МОНГОЛЧУУД ДАЛД ӨЛСГӨЛӨНГИЙН БАЙДАЛД БАЙНА

2016-11-02  

Өнөөөдөр ХХААЯ-ны хурлын танхимд “Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл - Эрүүл мэнд” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болж байна. Уулзалтын үеэр яригдаж байгаа гол зүйл нь өргөн хэрэглээний хоол хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах түхай юм.

Хоол тэжээлийн талаар өрх гэрийн гишүүд тус бүрт судалгаа хийхэд Монголчууд хоол хүнсний далд өлсгөлөнгийн байдалд байна гэсэн хариу гарчээ.

ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг : “Судалгаанаас харахад Монголчуудын хүнсний хэрэглээнд амин дэм ихээр агуулдаг хүнсний ногоо, жимсний хэрэглээ огт байхгүйтэй адилхан байна.

Энэ нь нийт 3 сая иргэдийн дунд хийсэн судалгаанаас харахад 14-15 хувьтай байгаа юм. Ийм өндөр хэмжээнд бичил тэжээлийн дутагдалд орсон дүн гарсан. Тиймээс бид өдөр тутам хэрэглэдэг зайлшгүй хэрэгцээтэй хоол хүнсний бүтээгдэхүүнийг бичил тэжээлээр баяжуулахаар үйлдвэрлэгчидтэй ярилцаж байна.”

Эрүүл Мэндийн Яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бямбатогтох : “Манайд  баяжуулсан хүнсний тухай мэдлэг боловсрол төлөвшөөгүй байгаа. Олон улсын туршлагаар хүнс баяжуулж байсан туршлага их байдаг. АНУ-д 1920 оноос усыг иодоор, гурил зарим хүнсний бүтээгдэхүүнийг кальциар баяжуулж эхэлсэн.”

"Монгол улсын нийт хүн амын 40-50 хувь нь бичил эрдсийн дутагдалтай байгаа дүн гарсан. Үүнийг “далд өлсгөлөн гэдэг”.  

Өнөөдөр хүн амын дунд өвчлөл их байгаа нь бичил тэжээлийн дутагдалтай шууд холбоотой. Шийдвэрлэх гол арга нь хүнсийг баяжуулах юм. Олон улсаас хүнсний бүтээгдэхүүнийг бичил тэжээлээр баяжуулахыг зөвлөж байгаа. Монголд  1995 оноос давсыг иодоор баяжуулах төсөл хэрэгжсэн. Тэр  үед хүн амын иодын дутагдал 29.3 хувьтай байсан. Иодоор баяжуулсан давс хэрэглээнд гарснаас хойш энэ үзүүлэлт 7.4 хувь болтол буурсан сайн үзүүлэлт гарсан. Энэ жилээс сүүг Д витаминаар баяжуулж эхлэсэн. Цаашид   үүнийг өргөжүүлэхээр ажиллаж байна.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга : “Хүнсний бүтээгдэхүүнийг шаардлагатай бичил тэжээлээр баяжуулахыг Засгийн газраас ирэх 4 жилд дэмжиж ажиллана.

Хуулийн төслийг санаачилж батлуулах, энэ ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлж, үйдвэрлэлд нэвтрүүлэн иргэдэд хүргэх шаардлагтай байгаа юм. Энэ бүхнийг тухай бүрт нь Засгийн газраас дэмжиж ажиллана.”

Ийнхүү хоол хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах шаардлагатай болоод байгаа тухай ярилцаж цаашид хүнсний үйлдвэрүүдтэй хамтран хүнсийг баяжуулах, түүнтэй холбоотой хуулийн төслийг санаачлан хэрэгжүүлэхээр яригдаж байна.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Монголжингоо:Өө хөөрхий хүнсний бүтээгдэхүүнийг бичил тэжээлээр баяжуулахыг ЗГ нь шийдвэрлэж байгаа юм байна. Бид чинь нэмэлт нэртэй ****ан химийн бүтээгдэхүүн зооглох нь дээ. Миний бие яагаад ингэж хэлэв гэвэл монгол улсад энэ чиглэлийн үйлдвэр байхгүй. тийм болохоор гаднаас буюу магадгүй хамгийн их хиймэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, био инженерчлэл болон хими инженерчлэл,ген техникийг өнөөдөр дэлхийн түвшинд гаргаж нобелийн шангал хүртэл авсан урд хөрш маань ****ан туршилтын бүтээгдэхүүн монголчууд бидэнд өгч монгол хүний удамшилын генд маань өөрчлөлт оруулан монгол гэдэг үндэстнийг устах аюулд энэ төр засаг битгий л тулхэж өвөгдийн сүнсний өмнө нүгэл бүү үйлдээсэй гэж хүснэм. 2016-11-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?