ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ТОО БАРИМТ

2016-12-08  

- 2016 оны эхний зургаан сард гэр бүлийн хүчирхийлэл 764 удаа гарсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30,4 хувиар өссөн. Амь насаа алдаж, хохирсон тохиолдол энэ оны эхний 11 сарын байдлаар  7 гарчээ.

- 2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь зарим талаараа хязгаарлагдмал байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт нь ураг төрлийн, хамт амьдардаг, одоо болон өмнө нь гэр бүлийн харьцаатай байсан хамаарал бүхий хүмүүс нэг нэгэндээ хүч хэрэглэн эрх мэдэлдээ оруулах гэсэн гэмт үйлдлийг хамруулан ойлгодог.

Энэ хууль салсан эхнэр нөхөрт үйлчилдэггүй байна. Гэтэл, гэрлэлт цуцалсны дараа заналхийлэл нь ихэсч хүчирхийлэл үргэлжлэх магадлал өндөр байдаг. 2015 он гэхэд ийм төрлийн гэмт 1356 бүртгэгдсэн. Гэр бүлийн хүчирхийлэл голдуу хаалттай хаалганы цаана далд үйлдэгддэг учир илэрч буй тоо хүчирхийлэлд өртөгсдийг бүрэн харуулж чаддаггүй.

- Жендэрт суурилсан хүчирхийлэл нь ихэвчлэн гэр бүлийн хүчирхийллээр илэрдэг байна. Үүнийг таслан зогсоохын тулд олон нийтийн хууль, эрх зүйн ойлголтыг дээшлүүлж, хохирогчдыг хамгаалж, тэдний аюулгүй байдлыг хангах эрх зүйн цогц орчинг бүрдүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд шийдвэр гаргагч эрх баригч нарт нөлөөлж гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэгчдэд ямар ч хариуцлага тооцдоггүй байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Хүчирхийлэлтэй тэмцэх хуульд сэтгэл санааны хохирол тооцох хэрэгтэй юу? гэсэн санал асуулгад "тооцох ёстой" гэж 89 хувь нь дэмжжээ.

О.БААСАНХҮҮ УИХ-ЫН ГИШҮҮН

Монгол улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 4-р сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийг УИХ-ийн сонгуулийн жил байсан ч хэлэлцүүлээд цогцоор нь баталсан байдаг. Эрүүгийн хууль, зөрчлийн хуультай хамт. Харамсалтай нь шинэ парламент гарч ирээд ёсчлоогүй гэдгээр халхавчлан энэ хуулийг эргүүлээд татсан байгаа.

2016 оны 9 сарын 9-нд буцаан өргөн барьсан. Яагаад гэвэл тухайн үед орон нутгийн сонгууль болох байсан. Тухайн хуулиудыг өргөн барихдаа ямар нэгэн онцгой өөрчлөлт хийгээгүй боловч бусад хуулиудтай биш ганцхан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг оруулж ирсэн байгаа юм.

Б.ЭНХБАЯР ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД :

Шинээр өргөн барьж буй гэр бүлийн хүчирхийлэл эрүүгийн хууль маань учруулсан хохирлын хэр хэмжээг үл хамаарч эрүүгийн ял шийтгэл ногдуулах үндсэн үзэл баримтлалтайгаар батлагдсан. Тэгвэл, 2002 оны эрүүгийн хууль маань үйлдлийн хэв шинжээр нь биш учруулсан хохирлын хэр хэмжээгээр ял шийтгэлийнх бодлого зохицуулагдсан байдаг. Ингээд хоёр хууль хоорондоо зөрж эхэлсэн.

Жишээлбэл : Шинээр батлагдсан хуулиар 7-30 хоногийн хугацаагаар хорих, зорчих хэсгийг хязгаарласан ял шийтгэлтэй.Одоогийн үйлчилж байгаа хуульд зорчих хэсгийг хязгаарлах 1-р ял байхгүй хорих ялынх доод хэмжээ нь 6 сар.Өөрөөр хэлбэл 7-30 хоног хорих ял байхгүй.

П.ЭРДЭНЭЦЭЦЭГ УБЦГ-ЫН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА 

Энэ хууль батлагдсанаараа эрс өөрчлөлт шинэчлэлт гарнаа гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг таслан зогсоно, буурна гэвэл буруу ойлголт.

Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь юу вэ? гэдгийг судлаад энэ дээрээ нийгэм тэр чигээрээ ажиллах ёстой болсон байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь, эхнэр нөхрийн хооронд, гэр бүл дэх өндөр настан, аав ээжийгээ дарамталдаг гээд хандлагын асуудал их яригдах болсон. Хууль хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хүлээлт бий.

Бид нар шинэ хуулиар гол нь юу шийдэх вэ ? гэдгийг бодох ёстой. Ямар ч гэсэн хүчирхийлэл үйлдэгчид хариуцлагаас мултрах учиргүй. Тооноос гадна чанарын асуудлыг ч орхиж болохгүй. Удаа дараа, дахин дахин давтагдан үйлдэгдээд байгаа гэмт хэргийг таслан зогсооход энэ хууль үйлчлэх учиртай. Одоо энэ хууль байхгүй юм шиг хүмүүс ойлгочихсон.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгээд хохирогч гомдлоо татан авах тохиолдолд хэрэгсэхгүй болгох юм уу? татгалзах маягаар шийдээд байгаа. Гэтэл бид нар хуулиар үүний зохицуулалтыг хүлээж байгаа. Гэр бүлийн гишүүдийн харилцаа хандлагын асуудал маш олон хүнийг хамардагараа илүү нөлөөтэй байдаг.

 

 

Эх сурвалж : МОНГОЛHD ТЕЛЕВИЗ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?