ТЭЭВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ ЧУХАЛ БАЙНА

2017-03-24  

Зам тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв  хамтран “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах-2017” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус байгууллагуудаас гадна “Эрдэнэс Монгол”, “Гашуунсухайт авто зам”, “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” ХК, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ, “Аливаа асуудлыг зөв талаас нь ярьж, зөв шийдлийг олох ёстой. Өнөөдөр нүүрс тээвэрлэлтийн асуудалд анхаарч, хамтдаа хэлэлцэж, зөв гарцыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу Өмнөговь аймагт нэгдсэн шалгалт эхэлсэн. Асуудал олон байна. Шалгалтад эхний ээлжинд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 977 жолоочоос 497 нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх жишээтэй. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийг торгох, үйл ажиллагааг нь зогсоох биш яаж хариуцлагажуулах вэ гэдэг нь чухал асуудал юм. Үүнд жолоочийн хариуцлага ч хамаатай. Уурхайгаас нүүрс ачиж өгөөд л жолооч яах ийх нь хамаагүй юм шиг орхиж болохгүй. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллахыг, аюул осолгүй болгоомжтой явахыг, ар гэрт нь хайртай дотны хүмүүс нь хүлээж байгааг хэлж сануулж, зөвлөх хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд Өмнөговьд ажиллахдаа үүрэг чиглэл өгсөн. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, татвар төлж байгааг дэмжих учиртай. Гэхдээ хүндээ анхаарч, хүнээ бодож, тэдний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, нийгмийн баталгааг хангах шаардлагатай гэж. Нүүрс тээвэрлэж яваад осолд өртөж гэмтсэн жолооч хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгож чадахгүй, аж ахуйн нэгж нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байснаас тэтгэмж авах боломжгүй, ажиллуулж байсан компани нь сураггүй болсон тохиолдол бий. Тиймээс аж ахуйн нэгжүүдэд тавих стандартыг сайжруулах ёстой. Бид хугацаатай албан шаардлага өгнө, зөвлөнө, туслана, алдаа дутагдлаа засч залруулахгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно. Тээврийн хэрэгслийг бүртгэх, хянах асуудлыг мөн шийдвэрлэх шаардлагатай” хэмээн онцоллоо.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтын чиглэлд 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж байна. Гэтэл 2016 оны аравдугаар сарын байдлаар 45 аж ахуйн нэгж буюу тал хувь нь л албан ёсны гэрээтэй ажиллаж байжээ. Нөгөөтэйгүүр Замын цагдаагийн албаны мэдээгээр 2017 оны эхний гурван сард Цагаан хад орчим гарсан зөрчил 50 хувиар нэмэгдсэн байна. Зөрчлийн дийлэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой байсан аж. Осол аваарын гол шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, хурд хэтрүүлсэн зэргээс үүдэлтэй байгааг Замын цагдаагийн албаныхан онцолсон юм. 

 

 

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Шинэ засаг бүрэлдэн тогтоод даруй хагас жил өнгөрөөд удаж байна. Энэ бүхэнтэй зэрэгцээд мэргэжлийн хяналтын байгуул****д халаа сэлгээ ч их хийгдлээ. Гэвч энэ удаагийн томилгоо нь нам дагасан хүмүүсийн ах дүү амраг садангаар арвин томилгоо хийгдлээ. Эдгээр томилгоонд сайнаасаа илүү саар зүйл их байна. Үүний хамгийн наад захын жишээ нь Буянт-Ухаа боомтын хилийн мэргэжлийн хяналтын албаны томилгоо болж байна. Ашиг сонирхолын зөрчилтэй, ёс суртахууны хэм хэмжээг давсан тохуурхалтай шийдвэр байлаа. Баримт 1. Төрийн албан тухай хуулийн холбогдох зүйл заалтанд төсөв захиран зарцуулагч хамаатан садан гэр бүлийн хүнтэйгээ тухайн байгуул**** болон шалгуулагч байгуул****д ажиллах хориотой. Энд хамтран ажиллаж буй нь захиргаа удирдлагын хэлтсийн дарга гэх Н.Отгонцэцэг нь нэг нутаг усны цаашлаад хамаатан садан гэх атал хамт ажилласаар. Мөн шалгуулаг аж ахуйн нэгжид хүүхэд нь ажиллаж буй нь холбогдох хуульд харш байна. Баримт 2. Ёс зүй төрийн албаны хэм хэмжээний тухай. Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Отгонцэцэг төрийн албан хаагчийн ёс суртахуунгүй итгэл үнэмшилгүй этгээд бүхнийг захирах захирагдах ёс нэрэн дор ууж идсэн аяга тавгаа угаалгах цаашлаад хуулиар олгогдсон байцаагчийн үйл ажил****анд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлгыг удаа дараа явуулсан. Баримт 3. Байгууллагыг хэн удирдаад байгаа нь мэдэгдэхээ байсан. Албаны дарга ч юм шиг эсвэл захиргаа удирдагын дарга ч юм шиг эс бөгөөс хуучин найз нөхөд нь ч удирдаад байгаа юм шиг эрх мэдлийн хуваарилалтаас өдөр бүр зөрчил үүсдэг болж байгаа нь цаашлаад байгууллагын үйл ажил****а доголдоход хүрч байна. Зөвөлөлдөж ойлголцож чадаггүй зөвхөн өөрийнхөө хүссэнийг захирах захирагдах ёс нэрээр халхавлан дайрвал юу болох вэ? Иймэрхүү байдлаар төрийн ажлаар наадаж суудаг эрхэмүүдтэй хариуцага тооцох цаг нь болжээ. 2017-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?