С.ДУЛАМ: КОНЬЯК БОЛ МОРЬ САРЛАГ БИШ

2019-05-04  
 

-Монгол хэл бол гадаад бүх үгийг хөрвүүлэх боломжтой хэл юм. Хөрвүүлж болохгүй үг гэж байхгүй гэж надад бодогддог. Зохисон үг хэллэг, зохиогүй үг хэллэг гэж бий.

-Гоё мэдээ. Энэ бол зохиогүй хэллэг.

-Гоё хүүхэн. Энэ бол зохисон хэллэг. Магадгүй сайхан хүүхэн биш байх. Сэтгүүлчид, хянан тохиолдуулагчид Монгол үгээ зөв сонгож, зөв хэрэглээрэй гэх санааны үүднээс энэ жишээг татлаа.

Орчуулга бол дүйцэх учиртай. Дээхэн үед "Морь Сарлаг" гэдэг хэллэг нэвтэрсэн.

Коньяк гэдэг үгийг орчуулсан юм шиг байгаа юм. Конь-Морь, Як-Сарлаг гэж. Ингэж махчилсан. Гэтэл Монголын уран зохиолд УЛААЛЗ гэж үг гардаг. Хүлээн авалтын төгсгөлд хундгалж өгдөг. Ингэж ч Монголын уран зохиолд бичиж, дүрсэлсэн байдаг. Тэгэхээр коньяк гэдэг үгийг УЛААЛЗ гэж орчуулж болно.

Виски бол ШАРЗ, вино-БОРЗ гэж орчуулж болох юм. Үг бүрийг монгол хэлнээ буулгаж болно. Метро гэдэг үгийг ГААДУУ гэж буулгасан.

Ингэж С.Дулам багш Монголын хэвлэлийн Эрх чөлөөний өдөр МСНЭ-ээс зохиосон "Редакторуудын улсын зөвлөлгөө"-ний үеэр сэтгүүлчдэд эх сайхан монгол хэлээ хөгжүүлэхийг уриалах зуураа "хичээл заалаа".

Тэрбээр "редакторуудын улсын зөвлөлгөөн" гэхийг "Хянан тохиолдуулагчдын улсын зөвлөгөөн" гэж орчуулах нь зөв. Яагаад гэвэл, хянан тохиолдуулна гэдэг бол бусдын бичсэнийг дүйцүүлэн тохиолдуулан хянахыг хэлнэ гэж тодотголоо. Тэрбээр пиво гэхийг эсгүүр гэх нь зөв. Энэчлэн гадаад хэлнээс нэвтэрсэн бүх үгийг монголчилж болно гэж сэтгүүлчдийг ухууллаа.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Буяаа:МЭДЭЭНИЙ ГАРЧИГТАА АНХААРМААР ЮМ. ШАЛ УТГАГҮЙ. 2019-05-04
сайхнаа:ийм мундаг хүмүүсээ сэтгүүлчдэд сайн заалгах хэрэгтэй.зөв бичиж ч чадахгүй нөхдүүд л сэтгүүлч болно гээд гүйгээд байгаа шүү !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-05-04
баяр:С. Дулам багш метрог гадуу гэдэггүй газар доорх зам , коньяк ховор соц нийгмийн үед коньякыг өхөөрдөөд хоорондоо морь, сарлаг гэдэг. Харин 5 хошуутай Арарат коньякыг нь түрүүлсэн морь, түвд сарлаг цөлөх гэдэг байсан юм. Заавал орчуулах үгс уг нь биш. Хянан тохиолдуулна гэж жирийн хүн ойлгох хүртэл засна гэсэн үг, 2019-05-05
HUDLAA:ner top -name ,state gesen 2 ug aar dignity gedeg ug iig ilerheelsen. hun ni zov gesen ug iig hun erkh bolgoson . BANTANG ,BANTANG !!!!! 2019-05-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?