"УЛС НЭГ ТОЙРОГ " СОНГУУЛИЙН ХУВИЛБАРААР ХЭН СОНГОГДОХ ВЭ?

2019-06-07  

Энэ хуулийн төслийг эрхээ эдэлж буй энэхүү УИХ батлах нь тун эргэлзээтэй. Гишүүд тойргоосоо хөндийрнө. Сонгогч, төрийн түшээгийн шууд холбоо тасарна. Тойрог эзэнгүйднэ гэх шалтаг цухалзаж буй. Үүнийг хэрхэн ашиглахаа гишүүд хэнээр ч заалгахгүй. Жилээс жилд "тойргоо манаж", " сонгогчдоо усалж", хөрөнгөө цацаж, цагаа зарцуулсан гишүүд энэ УИХ-д олонх болж буй. Тиймээс " дошноосоо" хөндийрөхийг хэн л хүсэв гэж. Нөхцөл өөрчлөгдөж, яригдаж буй " Улс нэг тойрог, нэг санал " хувилбараар сонгууль өрнөвөл тэд хавтгайдаа унана. Тиймээс сайхан шалтаг нэрлэж, энэ хувилбарыг унагана. Зөвхөн МАН, АН төдийгүй, МАХН-ын Баасанхүү ч олонхийн талд зогсоно гэдэгт итгэж байна. Харин дахин сонгогдох мөрөөдөлдөө умбаж буй Жавхлангийн хувьд тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг. "Монгол улс нэг тойрог, нэг санал" гэсэн хувилбараар одоогийн УИХ-ын гишүүдийн 66 -нь дахин сонгогдож чадахгүй. Санжмятав, Эрдэнэт гэх АН-ын лидер, Оюунхорол, Ж.Энхбаяр, Тэрбишдагва, Даваасүрэн гээд МАН-ын 3 -аас дээш сонгогдсон гишүүдийн улс төрийн карьерт ч төгсгөл хатгах магадлал өндөр юм. Энэ хуулийн давуу тал нь УИХ-ын бүтцийг 90 хувь шинэчлэх, шинэ цус сэлбэхэд оршиж байна гэж харж байна. Гэхдээ хуулийн онцлогоос хамаарч, хэн хэн хамгийн түрүүнд сонгогдож болохыг нэрлэхийг хичээе.

Нэг: Одоогийн УИХ-аас дахин сонгогдох гишүүд:

МАН-аас: Бат-Эрдэнэ ( дархан аварга), Сумьяабазар ( аварга), Ц.Нямдорж ( сайд), Аюурсайхан, Оюун-Эрдэнэ, С.Жавхлан 

АН-аас: С.Эрдэнэ ( намын дарга), З.Нарантуяа

Гишүүдээс: Батзандан, Лу.Болд Энэ 10 гишүүн л дахин сонгогдох магадлал өндөр.

Үүнээс бага ч байж болох. Бусад 66 гишүүний орыг шинэ гишүүд эзэлнэ. Хоёр: УИХ-д сонгогдох Улс төрийн намын дарга, зүтгэлтнүүд;

1. Н.Энхбаяр -МАХН-ын дарга

2. У.Хүрэлсүх МАН-ын дарга

3. Жаргалсайхан ( БНН-ын дарга)

4. Доржханд -ХҮН намын дарга

5. Ганбаатар - МАХН-ын дэд дарга

6. Цогтгэрэл - МҮАН-ын дарга

7. Отгонбаатар ( ҮЗН-ын дарга)

8. Э.Бат-Үүл ( АН)

Эхний 18 гишүүнийг Control.mn нэрлэлээ. Дээрх хуулийн хувилбараар аймаг, нийслэл, дүүргийн дарга нараас УИХ-д дэвшдэг үйл явц зогсоно. Ийм л өнгө төрхтэй сонгууль болно. Гишүүдийн эрх ашиг хөндөглөж буй тул " улс нэг тойрог, нэг санал" гэсэн хувилбарыг энэ УИХ хэлэлцсэн ч батлахгүй байх арга замаа олно. Тэд " Улс нэг тойрог, нэг санал" хувилбарыг унагах тактикаа хэдийнээ боловсруулсан гэдэгт итгэж болно.

 

Э.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?