Баян-Өлгий аймагт зохион байгуулж буй Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем нэвтрүүлэх сургалтын нээлтэд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, тус аймгийн Засаг дарга А.Гылымхан нар оролцож, шаардлагатай төхөөрөмжийг сумдын мал эмнэлгийн тасагт гардуулан өгсөн юм.
Энэхүү системийг нэвтрүүлснээр мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдварт өвчин дамжих эрсдэлийг багасгах, малын хулгайтай тэмцэх, мал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх ач холбогдолтой.
Завхан аймаг “Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем”-ийг амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Бусад аймгуудад 2019, 2020 онд багтаан бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Баян-Өлгий гэх мэт олон аймгууд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн энэхүү системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.