Царайны төрх тодорхойлдог төхөөрөмжөөр таны хаана байгааг мэдэж болно

2020-06-03  

 

Та аюулгүй байдлаа хэр хамгаалдаг вэ? Хүмүүс хувийн мэдээллээ сургууль, эмнэлэг, ажилдаа гэх мэт олон газар хэлдэг нь хувийн орон зайд халддаг уу? Мэдээж энэ нь онц шаардлагатай мэдээллүүд байх боловч техник технологи тэр дундаа хяналтын системд гарсан шинэ ололтууд бидний халдашгүй орон зайд санаатай болон санамсаргүйгээр халдсаар байдаг. Технологийн дэвшлийн хамгийн аюултай гэж хэлж болох “хүний царайг танин” хаана, юу хийж байгааг мэдэж болдог технологи гарсан нь “Face surveillance” гэх төхөөрөмж бөгөөд өмнөх үеийн биометрийн ажиглалтын системээс ялгаатай нь царайны төрхийг тодорхойлон тухайн хүн дээр автоматаар алгоритм үүсч нийтийн видео камер зэрэгтэй хослуулж хэрэглэж болдог юм. Авто тээврийн хэрэгслийн улсын агентлагууд ихэнх иргэний нүүр царайг эх сурвалжаа болгон нийтийн видео камертай хослуулан янз бүрийн хяналт шинжилгээ хийдэг байна. 

Олон улсын Царайгаар таних Интерполын системд дэлхийн 160 улсын иргэдийн дата хүрдэг ба үүгээр хүний дүр төрх, галбир, онцгой хэсэг зэргийг тодорхойлж болно. Төрх таних энэхүү систем нь хурууны хээгээр танихаас хэцүү байдаг бөгөөд үүнд хөгшрөлт, гоо сайхны мэс засал, хорт зуршил зэргээс үүдэх өөрчлөлт, зурагны байрлал, чанараас хамааран танихад бэрх зарим тохиолдолд өөр хүнийг тодорхойлдог байна. One Month, 500,000 Face Scans: How China Is Using A.I. to Profile ...Америкийн нэгдсэн улсад үүнийг хэрэглэдэг ч тодорхой тусгасан хуулийн заалт үгүй учир холбооны мөрдөх товчоонд хангалттай хөгжөөгүй технологийн алдаанаас үүдэн гэм зэмгүй хүмүүсийг хэрэгт гүтгэх тохиолдол олон гаржээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Сан Францеско, Оакланд, Калифорниа, Сомэрвилл, Массачусэттсэд энэхүү технологийг хоригложээ. Мөн нэгдүгээр сард үндэстний аюулгүй байдал, шударга ёс, хүний эрхэнд тулгуурлан Микрософт, Амазон, Гүүгл зэрэг компаниудад хүний царайгаар таних системийг засгийн газарт худалдахгүй байх талаар 85 гаруй эвсэл хүсэмж илгээсэн байна. 

Барууны орнуудаас зүүн ази хүртэлх орнуудад өргөнөөр тархаж байгаа энэхүү технологи нь АНУ-д хамгийн их хэрэглээтэй байгаа бөгөөд 2021 онд Миамид байрлах Дэлта гэх онгоцны буудалд суурилуулхаар төлөвлөж байгаа юм байна. Мөн Apple  компаний утаснуудад, Портланд, Орегон мужийн дэлгүүрүүдэд царайны тусламжтайгаар хаалга онгойдог болох төлөвлөгөөтэй байгаа гэжээ. 

Үүнээс гадна Хятад, Сингапур, Арабын нэгдсэн Эмират улс болон Японд энэхүү төхөөрөмжийг хэрэглэж эхэлжээ. Хятад улсын хувьд нийтдээ 200 сая камер байгаа нь 1 хүнд дор хаяж 7 камер ногдоно гэсэн үг юм. 2021 он гэхэд 400 сая камер суулгахаар төлөвлөөд буй ба гол зорилго нь замын түгжрэл, аюулгүй байдлыг сахих үүднээс хэмээжээ. Ханзоуд байрлах Хятадын арван жилийн сургуульд сурагчдын ирц болон томоотой байх чанарыг ажиглах үүднээс технологийг ашигладаг ба Хявадын өглөөний сонины мэдээ дээр энэ оны долдугаар сар гэхэд 1.3 тэрбум ард иргэдээ 3 секундын дотор таних чадвартай хувилбарыг гаргахаар төлөвлөж байгаа хэмээн тэмдэглэсэн. 

Хятад улсаас тухайн технологийг худалдаж авахаар Армен, Эквадор, Казахстан, Кэни, Киргизстан, Малайз, Пакистан, Руанда, Арабын нэгдсэн Эмират, Үзбекистан, Сингапур, Украйн зэрэг улсууд төлөвлөөд байгаа юм. Гэсэн хэдий ч ихэнх мэргэжилтэнүүд үүнийг засгийн газраас хараат бус, дүрэм журмын дагуу ашиглах нь баталгаагүй гэж үзэн нэгэнт биометрийн датанд суурьлаж хүний нууцлалыг тандаж ажиллах үед зогсоож боломгүй зүйл болно хэмээжээ. 

Технологийн дэвшил хурдацтай хөгжих нь нэг талдаа олон гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх, хүмүүний амьдралын хэрэглээг хөнгөвчлөх гарц болсон боловч нөгөөтэйгүүр үүнийг буруу зорилгоор ашиглах нь ихээхэн аюул учруулж болох зүйл билээ.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?