ЭРДЭНЭТ УБҮ-ЭЭС ОРОСУУД ТАТГАЛЗАХ БОЛСОН НЬ П.ЦАГААНЫ КОМПАНИ ГЭХ "АЧИТ ИХТ" КОМПАНИ НӨЛӨӨЛСӨН ҮҮ?

2016-09-15  

1. Эрдэнэт УБҮ -ийн хөрөнгө оруулалт үр ашиггүй. Тус үйлдвэрийн 5 компанийн зөвхөн 2 нь л ашиг орлоготой ажиллаж, хувь ногдол хуваарилсан.

2. Үйл ажиллагаагаа эрхлэх урт хугацааны турш Эрдэнэт УБҮ -ийн үйл ажиллагаа нь байнга доголдсон. Орлого нь буурсан.

3. Үйл ажиллагаагаа эрхлэх олон жилийн хугацааны турш үйлдвэрийнхээ цаашдын хөгжил, хөрөнгө оруулалт зэргийг тооцолгүйгээр ногдол ашгийн хувийг олгож ирсэн. Ийм шийдвэр гаргаж байсан тул зарим жилд ашгийн 30-аас доош хувийг үйлдвэртээ үлдээх, заримдаа ( 2003, 2008 онд) бүх ашгийг хувааж авцгааж, үйлдвэрийн хөгжлөө гаргуунд гаргаж байжээ. 

4. 2012 онд оногдуулсан 47 сая ам.долларыг өнөөдрийг хүртэл Оросын талын хувь нийлүүлэгчдэд шилжүүлээгүй.

5. Эрдэнэт УБҮ-ийн Совет-ийн зөвлөлийн монгол талын гишүүд Оросын талтай зөвшилцэлгүйгээр бие даан шийдвэр гаргах, түүнийг нь гүйцэтгэх баг хэрэгжүүлдэг. Ийм нэгэн дүгнэлтийг одоогоос 1 жил 4 сарын өмнө Оросын аудитын компани, түүнийг удирдсан Александр Жданьков хийсэн нь сонирхол татлаа. Түүний илтгэлээс харахад, -Эрдэнэт УБҮ маш үрэлгэн, хөрөнгө оруулалтын бодлого нь алсын хараагүй, улс төрчдийн гар хөл дүрээстэй, шахааны хэрэгцээгүй бараанд хөрөнгийг хайр найргүй цацсан, хэмнэлтийн бодлогогүй, монгол талын гишүүд нь гэрээнийхээ дүрэм журмыг мөрддөггүй, дураараа шийдвэр гаргадаг зэрэг дутагдлыг баримтын дагуу дурджээ. Аливаа шийдвэр гаргахдаа, Совет-ийн хамтарсан хурлаар хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн дүрмийг урт хугацааны турш зөрчиж ирсэн нь шалгалтаар илэрчээ.

2010 оны 9-р, 2013 оны 6-р сард л гэхэд Эрдэнэт УБҮ-ийн монгол талын удирдлага "Ачит ихт" компанитай хамтын ажиллагааны 2 гэрээ, 2 санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хамтарсан хөрөнгө оруулалтаар зэсийн баяжмалыг үйлдвэрлэх гэсэн үзэл санааг агуулсан гэрээ байгуулсан. Совет-ийн хамтарсан хурлаар л зөвхөн ийм шийдвэр гаргаж болох. Тиймээс хууль, эдийн засаг, харилцан ойлголцол, зөвшилцлийн хүрээнд "Ачит ихт"-тэй хэрхэн ажиллах талаар Совет-ийн зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай олон зүйл харагдаж байна. Монголын талын шалгалтаар, нийтдээ 7,8 тэрбум төгрөгний үр ашиггүй бараа, үйлчилгээ авсан нь тогтоогдлоо. Дүрмэнд тусгагдаагүй олон тооны гэрээ хэлэлцээр байгуулж, үр ашиггүй ажиллажээ. Дээрх гэрээнүүдийг хийгээгүй бол, 1,3 сая ам.доллар хэмнэх бололцоотой байв. Түүний зэрэгцээ, нэгэн ноцтой зөрчил илэрсэн. Энэ бол хамтын ажиллагааны гэрээг 2009 онд дахин өөрчилсөн байна. Оросын талаас Ростех компани төлөөлжээ. Энэ гэрээгээ баталгаажуулсан албан тоотыг дөнгөж 2015 оны 2-р сард Оросын талд мэдүүлжээ.

Ийм нэгэн илтгэлийг оросын аудитор Жданьков яг 1 жил 4 сарын өмнө хийжээ. Түүнээс хойш Монголчууд хичээсэнгүй. Ингэж ойлгож болно. Улс төрчид Эрдэнэтийг хяналтнаасаа алдахыг хүссэнгүй. Тэд үйлдвэрийг хөгжүүлэхээс илүүтэйгээр, хувааж идэхээ урьтал болгожээ. Түүний үр дүнд оросууд тоглолтоос гарсан байна.

ИТАР-ТАСС-ын мэдээллийг орчуулсан

 

 

 Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Дэндүү үрэлгэн загнажээ. 2016-09-15
Зочин:Угаасаа дэндүү л дээ.Сая олимп хүртэл ивээн тэтгэсэн биз дээ. 2016-09-15
даваацэрэн:Даваасамбуу гэгч захирал Эрдэнэт уйлдвэрийг самраад хаясан. Ямар ч их хязгааргуй шунал байдаг юм. 2016-09-15
Зочин:Бурхан минь идэмхий үхэр шиг ханаж цаддаггүй улсаа залхаан цээрлүүлээчээ! Хүний нас богино тэр их юмаар яахав дээ 2016-09-15
Ханадаггүй:Тулам 2016-09-15
иргэн:Гол иддэг нь МАН биз дээ. Ямартаа ч оросоос салгаж авсан нь их юм. Одоо оросуудаас салгах юм ганц УБТЗ л үлдлээ. Тусгаар улс байж ганц ТЗ аа ч өөрөө мэдэхгүй, нээрээ арчаагүй юмаа. 2016-09-16
oidov:arai nuutsn duusah tiishee yvaj ba ym bish biz ternees bish orsuud tegj garmaargui ym tsagaa tuluul orsuud mgl ailgaad daramtlaad boogool husleeree hudlugdug shuu dee 2016-09-16
Шинэ :Даваа цэрэн,Даваасамбуу нар Эрдэнэт үйлдвэрээр үнэхээр тоглосон. Одоо ч гэсэн тоглосоор л байна. Ямар ч тендер зарлахгүйгээр гэрээ хийж бизнес хийсэн л хүмүүс. 2016-09-16
иргэн:МЭДЭЭЖ 2016-09-16
Туяа:Эрдэнжс таван толгой шиг яваандаа болох нь ээ энэ улс торчид гэж гайтай дарамттай хумуус юм аа ханаж цадахаа больсон 2016-09-17
Иуяа:Улс торчид гэж гайтай хумуус юмаа 2016-09-17
Үнэнийг хэлнэ:Энэ бэрдүүдээс эх орноо чөлөөлөхсөн, өөрийн хүчээх баяжсан хүн бараг байхгүй ш дэ. Хулгай луйвараар л, яасан ч ханаж цадахаа мэддэггүй юм. Төлөгөндөө цадаагүй болохоороо л ингэдэг гэсэн үнэн юм а. Өөрийн хүчээр амьдрах гэж ядаж яваа хэдэн бизнесүүд нь ядуу давхарга руугаа орчихгүй л бол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж бна. Хэт баяжихгүй, хэт ядуурчихгүй бол болооо ш дэ.. Дундаж, ядуу давхаргаа л дэмжээч төр гэж бдаг бол... 2016-09-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?