ОЛИМПИЙН ХӨТӨЛБӨРТ ШИНЭЭР НЭМЭГДСЭН ТАВАН ТӨРЛИЙН СПОРТТОЙ ТАНИЛЦАНА УУ

2017-06-05  

"Токио-2020" олимпийн хөтөлбөрт шинээр таван төрлийн спорт нэмэгдсэн. Үүнд : Бейсбол, карате, скейтборд, авиралт, серфинг багтсан. Эдгээр таван спорт нэмэгдсэнээр 18 төрлийн 474 тамирчин олимпод оролцох боломжтой боллоо. Шинээр нэмэгдсэн спорт Монголд хэрхэн хөгжиж байгаа талаарх мэдээллийг хүргэе. 

БЕЙСБОЛ

-Америкийн хамгийн алдартай спортын төрөл юм. Талбайд хоёр багийн есөн тоглогч байх бөгөөд тоглогчид цохиураар бөмбөгийг цохиж дөрвөн үүрийг дамжин гүйх ёстой. Бүх үүрийг амжилттай дамжин гүйсэн тоглогч багтаа оноо авчирдаг. Анх 1839 онд АНУ-д үүсч хөгжсөн бейсболын спорт нь Монголд 1991 онд үндэс сууриа тавьсан билээ. Тухайн үед Японы “Бейсбол магазин” компани мэргэжлийн гурван дасгалжуулагчийг монгол руу илгээснээр МБХ байгуулагдсан.  “Блэк Морган”, “Монгол Асеан”, “Чоно” корпораци зэрэг байгууллагууд бейсболын төрлийг дэмжин өөрсдийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулсаар байна. Мөн монголд бейсболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ц.Түмэндэмбэрэл агсны нэрэмжит тэмцээн болон МБХ-ны цомын АШТ-ийг жил зохиосон. Одоогоор Монголд бейсболын 10-аад клуб үйл ажиллагаа явуулж байна.

КАРАТЕ

-Каратэ нь Японы Окинавагаас эхлэлтэй хөгжиж,  дэлхийн II дайны дараагаас олон улсад түгэн дэлгэрч эхэлсэн. Гарын цохилтууд, хөлөөр өшиглөх, хамах болон хаалтын техникүүдээр тодорхойлогддог ба эдгээр нь ч бэлтгэл сургуулилтынх нь цөмийг бүрдүүлдэг. Үндсэн техникүүдээ бүрэн эзэмшсэн үед өчих болон шидэлтийн техникүүд төдийгүй тодорхой төвшиний бэлтгэл сургуулилтын хүрээнд боолт болон мэдрэлийн цэгийн цохилтуудыг дадлагажуулдаг. Одоогоор “Монголын карате До” холбоо идэвхитэй үйл ажиллагааг явуулан тамирчдыг бэлтгэж байна.

СКЕЙТБОРД

Өнөөдөр залуусын хамгийн их сонирхож хичээллэдэг спортын төрөл нь скейтборд болоод байна. Энэ төрлийг  олимпийн наадмын төрөлд багтаах талаар аль эртнээс ярьж ирсэн. Скейтбордингийн тамирчид эсэргүүцэл үзүүлсний улмаас уг спортыг олимпийн төрөлд багтаалаа. Одоогийн байдлаар олимпийн скейтбордингийн тэмцээнийг хоёр өөр газар зохион байгуулахаар болсон байна. Тэмцээний нэг хэсэг нь тусгай тоноглосон цэцэрлэгт хүрээлэнд болох бол нөгөө хэсэг нь гудамжны скейтбордингийн орон зайг дууриалган хийсэн талбай дээр зохиогдохоор ярьж байна. Скейтбордын спорт тамирчин хүний зориг тэвчээрийг сорьсон адармаатай төрөл юм. Экстрим спортуудын дотор эрсдлээрээ эхний тавд бичигддэг уг спортыг Калифорнийн далайн боомтын байцаагчид 1959 онд сэдэж олсон гэж шинжээчид үздэг.

СПОРТ АВИРАЛТ

Уулын спорт нь дотроо олон төрөл байдаг. Өндөр уулын, хаданд болон мөсөнд авиралтын спорт авиралтын гэсэн төрөл бий.  Сүүлийн жилүүдэд спорт авиралтын төрөл дэлхий дахинд хөгжиж байна. Үүнийг нотлох нэг зүйл нь “Токио 2020” олимпийн наадамд багтсан явдал юм. Манай улсад уулын спорт хөгжиж эхлээд 60 гаруй жил өнгөрчээ. Энэ спортоос салбарлан энэхүү спорт авиралт хөгжиж эхэлсэн байдаг. Энэ төрөл манай улсад 2000 оноос эхлэн эрчимтэй хөгжиж байна. 10-аас дээш насны хүүхэд хичээллэх боломжтой. Жил бүр энэ спортоор хичээллэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа хэмээн Монголын үндэсний уулчдын холбооны спорт авиралт хаданд авиралтын хорооны дарга Г.Жангар ярьж байв. Мөн бидэнд ч олимпоос медаль хүртэх боломж бий гэв.  Тэрээр “Тив дэлхийн олон улсын тэмцээнүүдэд оролцох ур чадвар тэсвэр хатуужилтай тамирчид олон байна.  Гагцхүү тэднийг бэлтгэх тал дээр анхаарах цаг ирж байна.  Спорт авиралт олимпийн наадмын төрөлд багтсанд монголчууд баярлах хэрэгтэй” хэмээн ярьж байна.   Одоогоор энэ төрөлд дэлхийд ОХУ, Япон, Солонгосын тамирчид тэргүүлж байна.

СЕРФИНГ

Саяхан болсон Монголын үндэсний олимпийн хорооны бүх гишүүдийн хурлаар Монголын серфингийн холбоог эгнээндээ нэгтгэхээр шийдвэрлэжээ.  Серфинг бол яахын аргагүй экстрим төрөлд багтана. Усан спортын олон шинжийг агуулсан энэ спорт нь хурд, хүнд хэцүү акробат үсрэлт, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр шаарддаг. Шинээр гарч ирсэн боловч маш хурдацтай хөгжиж буй спорт юм. Энэ төрлийг  олимпийн наадмын төрөлд багтаах талаар аль эртнээс ярьж байсан. Гэсэн ч серфингийн спортын төрөлд хиймэл давалгаа үүсгэх технологи нь дутмаг байжээ.  Харин “Токио-2020” наадамд энэ төрлийн бэлтгэлийг хангаж эхлээд байна.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?