БАГ ДОТОРХ БИ ХЭН БЭ?

2016-03-28  

Талын нэг таран нүүдэллэдэг монголчуудад багийн ажиллагаа байгаагүй мэт ярих хүн бий. Эрин үед баг гэж нэрлээд суурин иргэншлийн чухал ойлголт болгоод байгаа болохоос  биш “багийн тоглолт” гэдэг зүйлийг бид ч үндэслэсэн байж болох шүү дээ. Чингис хааны аравтын тогтолцоог мэддэггүй, гайхан шагшдаггүй хүн байдаг бил үү. Дэлхийн ихэнхийг шахуу эзэлсэн монголчуудын түүх “багийн тоглолт”-ын шилдэг жишээ. Монголчууд өвс хадлан бэлтгэх, эсгий хийх, хонь хурга ноослохдоо хүртэл багийн хамтач ажиллагааг бүрдүүлж иржээ. Ер нь монгол гэр бүлийн ажил үүргийн хуваарь тэр чигээрээ маш сайн зохион байгуулагдсан багийн ажиллагаа. Аав, ээж, хүү, охин, хүүхэд нялх балчир ч гэхгүй өөр өөрийн хийх ажил, үүрэг хариуцлагатай. Тэр үүргээ зохих ёсны дагуу биелүүлэхгүй бол “багийн ажил” сүйрнэ. Тиймээс монгол гэр бүлд залхуу хойрго гишүүн байсангүй. Гэр бүлийн энэ хамтын ажиллагаа өнөө үед хотын амьдралд бүдгэрч бүүдийсэн. Харин цаг завгүй сүлжилдсэн өнөөгийн ажил хэрэгч нийгэмд байгууллага, хамт олон доторх багийн хамтын ажиллагаа чухалд тавигдаж байна. Баг хэрхэн ажиллахаас ажил хэр урагшлах вэ гэдэг нь шууд шалтгаалах учраас энэ ч аргагүй. Багийн гишүүн бусдыг шүүхээсээ өмнө багийн доторх өөрийгөө олж харах нь чухал.

Багийн дотор “Би хэн бэ?”, багийн дотор “Би хаана явна вэ?”

Баг нь ив ижил зан чанар, адил чадвартай хүмүүсийн цуглуулга биш. Харин ч бие биеэ нөхөх онцгой орон зайтай гишүүдийн нэгдэл юм. Багтаа хэрэгтэй нэгэн байхын тулд өөрийгөө хэн бэ гэдгийг олж хараарай.

Хэрэгжүүлэгч

Даргын нэгэн адил зорилготой мөн сахилга сайтай, үнэнч зан чанартай, нөхдийнхөө итгэлийг даадаг, амархан няцаж сэтгэлээр унадаггүй. Тэдэнд шийдвэрийг өгчихвөл зохицуулалтыг хийчихнэ. Тэд ажлыг маш шуурхай, тодорхой дараалалтай, ачаалалтай хийдэг боловч заримдаа бага зэрэг хөшүүн болчихдог сул талтай. Гүйцэтгэж буй ажилд шууд ашиг авчрахгүй эрсдэлтэй ч тэд хоосон санааг хүлээж авч төөрдөггүй давуу талтай.

Зохицуулагч

Багийн гишүүдийн хэн нь ямар давуу болон сул талтай болохыг тодорхой харж хүмүүсийг тохирох ажилд нь тавьж чаддаг. Тэд багийн хүн хүчний нэмэгдэл нөөцийг хамгийн үр ашигтайгаар ашиглах ёстойг сайн ухаардаг. Тэдний ярих нь мөн тэдэнтэй ярих нь төвөг багатай ойлгомжтой байдаг. Аль ч талаараа сайн харилцагч буюу залхмаар их биш ч бас таг дуугүй байдаггүй. Хэрэгтэй цагт нь хэлж зааварлах дуртай. Тэд сонсож багийнхаа сэтгэл санааны байдалд дүгнэлт хийж, багийн гаргасан саналыг дүгнэлт болгож, бүгдийг саналаа хэлж дууссаны дараа шийдэмгий хөдөлдөг.

Хэлбэржүүлэгч

Хэлбэржүүлэгчид нь итгэл дүүрэн хүмүүс боловч өөртөө эргэлзэх нь олонтой. Тэдний эрч хүчээр дүүрэн шийдэмгий байдал ихэнхдээ тэднийг зорилгоо хангахад чиглэсэн байдаг. Тиймээс тэднийг сайн чиглүүлэхэд л болно. Тэдний хүсч буй зүйл нь үйлдэл бөгөөд түүнийг нь даруй эхлүүлэх хэрэгтэй.

Ургамал

Тэд аливааг их хүчилдэг, дураараа аашлах нь илэрдэг. Заримдаа огцом зан гаргаж багийн бусад гишүүдийг ялангуяа саналыг нь шүүмжлэхдээ гомдоож ч мэдэх хүмүүс. Тэд эхлээд багийн гишүүдийн саналыг сонсоод дараа нь сөргүүлэн өөрийн саналаа хэлэх замаар шүүмжилдэг.

Нөөцийг эрэлхийлэгч

Сэтгэлийг нь сэргээх хүмүүс байхгүй үед жишээ нь ганцаархнаа ажиллаж байх үедээ амархан уйдаж эрч хүч нь суларч идэвхгүй болдог. Багийнхантайгаа хамт аливааг зохиож,  дарамттай үед ч идэвхтэй ажиллаж чаддаг ч дарамтгүй үед хэт найзархах талтай. Түр зуурын сэтгэлийн хөөрөлд ороод байхдаа ажлаа дуусгахгүй орхих хандлагыг үе үе цухалзуулдаг. Гэвч багийн зогсонги байдалд орох, хоцрогдох, бодит байдлаас тасрах аюулаас аврахад тэдний гүйцэтгэх үүрэг маш чухал.

Хянагч

Тэдний эзэмшсэн хамгийн үнэтэй ур чадвар нь маш олон хуудас хэцүү төвөгтэй, том материалыг ойлгон тайлбарлаж, дүгнэж асуудалд дүн шинжилгээ хийж бусдын зүгээс ирсэн санаа оноонд үнэлэлт өгөх явдал болно. Тэд нэр төрийн төлөө явдаггүй, эрч хүч султай ч өрсөлдөх чадвартай. Хянуур, найдвартай ч зөөлөн дулаан зан гаргаж төрөлхийн зангаараа байж чаддаггүй.

Багийн ажилтан

Нэгдмэл байдал эв нэгдлийг эрхэмлэгч дээрх дүрүүдийн гаргасан эв зүйгүй байдал зөрөлдөөнийг намжаах талтай. Тэд багийн үлгэр жишээ гишүүн бөгөөд жирийн үед тэдний ганцаараа хийсэн ажлын үр дүн нүдэнд илт харагдадгүй ч тэднийг байхгүй ялангуяа стресс дарамтад орсон үедээ бүх л багаараа тэднийг  үгүйлдэг.

Эцэслэгч

Хэрвээ эцэслэн төгсөгчид  санаа тавьдаг зүйл байдаг бол энэ нь дэг журам болно. Тэд аливааг яг хугацаанд нь хийж дуусгахаас гадна хуваарийг ягштал баримталдаг. Тэд мөн жижиг зүйлийг хэт анхаарснаас аливаа ажлыг нийтлэг зорилгоос гажуудуулж чадах хүмүүс. Гэвч тэдний аливаа ажлын эцсийг нь үзэхийн тулд няцашгүй ажилладаг чанар нь чухал юм.

 

Судалгаагаар зөв тэнцвэртэй баг амжилтанд хүрдэг гэдгийг баталжээ. Багт нэг эсвэл хэд хэдэн дүр дутвал багийн хүч суларна. Мөн нэг дүр олон байвал таамаглаж болохуйц алдаанд хүргэнэ. Хэрвээ баг наймаас цөөн гишүүнтэй бол хүмүүс багтаа хоёр дүртэй байх буюу 2-3 үүргийг зэрэг хүлээдэг. Америкийн сургалт хөгжлийн нийгэмлэгээс хүний нөөцийн хөгжлийн 230 ажилтнаас багаар ажиллахын үр дүнгийн талаар санал асуулга авчээ.

Асуулгад  ажилтнууд:

  • Бүтээмж дээшилсэн 77%
  • Чанар дээшилсэн 72%
  • Хаягдал гологдол багассан 55%
  • Ажлаас авах сэтгэл ханамж нэмэгдсэн 65 %
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдсэн 55%
  • Багийн гишүүдийн маргаанаа өөрсдөө шийдвэрлэх зорилго тогтоох чадвар дээшилсэн гэж хариулжээ.

Үр дүнгүй баг

  • Цаг үрсэн
  • Гишүүд нь салангид  
  • Зорилгын талаар ойлголтгүй
  • Үүрэг нь тодорхой биш
  • Дэмжлэг дутагддаг
  • Төлөвлөлт дутагддаг
  • Хөтөлбөр нь нууцлагдмал
  • Манлайлагчийн албан ёсны эрх сул
  • Хэт хуучинсаг-эрсдэл хийхгүй
  • Туршлага дутуу
  • Цаг барьдаггүй
  • Санааг мохоодог
  • Үйл ажиллагаа нь аар саар зүйл ихтэй
  • Хэт хянуур, үүрэг даалгаварт чиглэсэн

Үр дүнтэй баг

  • Ойлгомжтой тодорхойлогдсон, удирдан чиглүүлэгдсэн үйл явц
  • Нийтлэг зорилго, удирдамжтай
  • Эрч хүч, идэвх санаачлагатай
  • Шог хошин байдал
  • Оролцоо, хүсэл эрмэлзлэл
  • Шийдэмгий байдал
  • Тодорхой үүрэг
  • Асуух бас сонсох
  • Сорих ба дэмжих
  • Бүтээлч ба уян хатан
  • Алдаанаас суралцдаг
  • Боддог төлөвлөдөг
  • Буцах холбоо ба эргэн хянах
  • Нээлттэй шударга

Гадаад, дотоод мэдээлэл хуваалцдаг шинж чанартай байдаг байна.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?