ЗҮҮД БҮХЭН УТГА УЧИРТАЙ

2016-04-30  

Эрдэмтэд долоон өөр судалгаа туршилт хийснийхээ үндсэнд хүмүүс зүүд нойрондоо төдийлөн ач холбогдол өгдөггүйг мэдэж авчээ. Гэвч зарим үед хүмүүс зүүдэндээ ирээдүйд болох ямар нэгэн үйл явдлын тухай мэдээлэл ирж байна гэдэгт бодитоор итгэдэг байна. Эрдэмтэд зүүдийг удтал судалсны эцэст янз бүрийн таамаглал дэвшүүлэн тайлбарлах гэж оролджээ. Зигмунд Фрейд хэмээх эрдэмтэн зүүд хүний хүслийн илрэл хэмээн тайлбарлажээ. Зүүд бол хүний сайн муу бодлын тусгал бөгөөд энэхүү онолын дүгнэлтийг жил бүр Бостон хотноо зохиогддог Сэтгэл судлалын Шинжлэх Ухааны Холбооны хуралдаан дээр Гарвардын их сургуулийн сэтгэл судлаач эрдэмтэн Дейдр Баррет ч мөн нотолсон гэнэ. Судалгааны явцад тэрээр өдрийн турш бидний сэтгэлийг зовоож буй асуудлуудыг шийдэхэд зүүд нойр тусалдаг болохыг ажиглаж тогтоожээ.

Харгислал зүүдлэх нь урьдчилан сануулж буй хэрэг

Хэрэв та аймшгийн хашгирах дуу, цохилт, уйлж ёолох чимээ сонсогдох зэрэг харгислалын шинжтэй зүүд хааяа зүүдэлдэг бол тархины үйл ажиллагаа өөрчлөгдсөний шинж. Үүнийг паркинсоны буюу "ухаан солиорох" өвчинтэй холбоотой болохыг нь судалгаагаар тогтоосон байна. Сэтгэцийн энэхүү өөрчлөлт нь эрдэмтдийн үзэж байгаагаар эмч болоод өвчтөнд өөрт нь мэдрэгдэхээс бүр арваад жилийн өмнөөс эхэлдэг бөгөөд энэ нь "урьдчилан сануулга" гэж  ойлгох ёстой.

Оройтож унтдаг хүмүүс ихэвчлэн аймшигтай зүйл зүүдэлдэг.

Шөнө орой болтол их сэргэлэн цовоо байж хүн бүр хийж барахгүй энэ тэр ажлыг хийгээд суучихдаг хүмүүс байдаг. Тэдэнд хөнгөхөн баяр хөөртэй зүйл тун ховор зүүдлэгддэг. 2011 онд эрдэм шинжилгээний нэгэн сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүнгээс харахад эрт унтаж эрт сэрдэг хүмүүстэй харьцуулахад оройтож унтдаг нойр муутай хүмүүст аймшигтай муухай зүйл илүү их зүүдэлдэг болох нь тогтоогджээ.

Элдэв төвөгтэй асуудлаа шийдэхэд зүүд тусалдаг

Хүн өдөрт нь шийдэж чадаагүй эсвэл хүнд ажлаа тархиндаа бодсоор явдаг нь түгээмэл байдаг хэдий ч зүүдэндээ гарах гарц байгааг төдийлөн анзаардаггүй. Тэгвэл таны зүүд тэрхүү шийдэж чадаагүй ажлыг төвөггүйхэн шийдэхэд тань туслах арга замыг хэлж өгдөг байна.

Эрчүүд ихэвчлэн бэлгийн дур таашаал авч байна хэмээн зүүдэлдэг

Эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад сексийн тухай илүү их зүүдэлдэг гэдэг нь хэнд ч сонин биш. Зүүдэндээ бүр таашаал хүртэл авдаг болохыг тогтоожээ. Английн нэгэн их сургуулийн сэтгэл судлаач эрдэмтэн доктор Ажеш Паркар өөрийн хийсэн судалгааны явцад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн зүүдний шинж байдал болон агуулгыг харьцуулан судлахад эмэгтэйчүүдэд аймшигтай зүйл илүүтэйгээр зүүдлэгддэг болохыг тогтоожээ.

Та өөрийнхөө зүүдийг удирдаж болно

Хэрвээ таны сэтгэл санаанд үл нийцэх таагүй зүйл зүүдлэх сонирхолгүй байвал дараах 2 зарчмыг дагаж мөрдөх шаардлагатай. Үүнд :

1. Хэрвээ та толгойдоо бараан зүйл бодохгүй зөвхөн сайн сайхан, өөдрөг, гэрэл гэгээг санаж сэтгэн, мөрөөдөх нь таны зүүд өөрчлөгдөх үндэс болно гэдгийг анхаараарай.

2.  Хуучны дурсамж, аз жаргалтай мөчөө эргэн санахыг хичээгээрэй.

 

 

Ц. БАТТУЯА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Марина:Нээрэн л үнэн байхдаа. Зүүд зүүдлэхгүй бол муу юм байна 2016-04-30
Кагу:Зүүдэндээ еолох нь ямар юм өөрөө зүүдээ сандгүй хамт байсан хүмүүс маань чи унтаж байхдаа ео2 гээд бхы яасан бие хар чинь муу юмуу гэхээр надад ямарч өвчин бхгүй үүнийг яаж тайлж болох уу 2021-11-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?