ИНСУЛИН ЯЛГАРУУЛДАГ ЭСИЙГ ТУРШИЖ БАЙНА

2016-03-15  

Америкийн Харвардын их сургуулийн мэргэжилтнүүд инсулин ялгаруулдаг эсийг ургуулжээ. “The Daily Telegraph” сайтад мэдээлснээр, эрдэмтэд шилжүүлэн суулгахад шаардлагатай эсийг олон саяар ургуулж чадсан байна. Шинжлэх ухааны энэ ололт нь чихрийн шижинтэй хүмүүсийг өдөр бүр инсулин тарих шаардлагагүй болгоход ихээхэн найдвар тавьж байгаа юм. Хүү Сэмд нь чихрийн шижин өвчний онош тогтоогдсоноос хойш профессор Даг Мелтон ийм судалгаа явуулахад мөн уг өвчнийг анагаах эм эрж хайхад амьдралынхаа 23 жилийг зарцуулжээ. “Туршилтаа дуусгахад бидэнд нэг алхам үлдсэн. Боломжтой гэж үргэлж бодож байсан зүйлээ бид хийж чадахаа мэдсэнд таатай байна” гэж тэр хэлсэн байна. Одоогийн байдлаар эсүүдийг амьтанд туршиж байгаа бөгөөд анхны суулгасан эсүүд шилжүүлэн суулгаснаас хойш инсулинийг хэдэн сар ялгаруулж байгаа ажээ. Инсулин ялгаруулдаг эс гарган авахын тулд эрдэмтэд үр хөврөлийн тулгуур эсийг ашиглаж байгаа аж.

 

Х.ЭГШИГЛЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?