БОКСЧИД ОЛИМПЫН ЭРХ АВАХААР МОРДЛОО

2016-03-16  

Монголын Боксын шигшээ багийн тамирчид өчигдөр БНХАУ-ыг зорилоо. Энэ сарын 25-нд Цяньань хотноо Ази, Номхон далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох тэмцээн болох юм. Уг тэмцээний алт, мөнгөн медальтнууд олимпд оролцох эрхтэй болно. Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, ОУХМ Б.Эрдэнэбаяр, нараас гадна Монгол Улсын ардын багш Д.Банди, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, н.Буянжаргал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр БНХАУ-ыг зорьжээ.

Тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд:

 Эрэгтэй

 Г.Ган-Эрдэнэ /Говь ресорт/-49кг

 Х.Энх-Амар /Алдар/-52кг

Э.Цэндбаатар /Хүч/-56кг

Д.Отгондалай /Хилчин/-60кг

Б.Чинзориг /Алдар/-64кг

Б.Түвшинбат /Сүлд/-69кг

Н.Шинэбаяр /Алдар/-75кг

С.Эрдэнэбаяр /Хангарьд/81кг

Т.Ерболат /Алдар/-91кг

Эмэгтэй

М.Нандинцэцэг-51кг

О.Сувд-Эрдэнэ-60кг

Э.Эрдэнтуяа-75кг

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?