Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо болсон шайбтай хоккейн “Asian challenge cup-2016” тэмцээнээс манай хоккейчид хүрэл медаль хүртлээ. Хоккейчид өнгөрсөн шөнө хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж, 7:3 онооны харьцаагаар буулгаж авсанаар мөнгөн медалийн болзол хангалаа.
Алтан медаль: Тайвань /4 хожил/
Мөнгөн медаль: АНЭУ /3 хожил, 1 хожигдол/
Хүрэл медаль: Монгол /2 хожил, 2 хожигдол/
IV байр: Тайланд /1 хожил, 3 хожигдол/
V байр: Сингапур /нэг ч хожил аваагүй/
А.САЯН