“ЦААСАН ОНГОЦ”-НЫ УЛСЫН АВАРГА УДАХГҮЙ ТОДОРНО

2016-03-20  

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойг тохиолдуулан Дүдү боловсрол сангаас зохион байгуулж буй Цаасан онгоцны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болж байна.

Тэмцээнд нийт 1000 гаруй хүн оролцож, улаан, шар, ногоон, алаг, насанд хүрэгчид гэсэн ангиллаар “Холын зайн нислэг”, “Агаарын цаг”, “Агаарын үзүүлбэр”-ийн төрөлд өрсөлдөж байна. Энэхүү “Цаасан онгоц” хөтөлбөрөөр дамжуулж хүүхэд багачууд, оюутан залуучуудад STEM /шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик/ боловсрол олгох эрхэм зорилготой бөгөөд сургагч багш, мэргэжлийн тамирчид /цаасан онгоцны нисгэгч/ бэлтгэж, цаашлаад дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцохыг эрмэлзэж буй ажээ. Тэмцээнд хамгийн хол зайд онгоцоо нисгэсэн оролцогчийг “Цаасан онгоцны Монголын дээд амжилт”-аар бүртгэн батламж олгохын зэрэгцээ 1,000,000 төгрөгний шагнал хүлээж байна. Өнөө орой аваргууд тодорно.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?