Усайн Болт бол спортын ертөнц төдийгүй хүний хөгжлийн түүхэн дэх гоц үзэгдэл. Болтоос өмнө гүйлтийн 100 метрийн рекорд 10 жил тутамд 0,05 секундээр урагшилдаг байсан бол тэр гарч ирээд ердөө нэг жилийн дотор 0,11 секундээр урагшлуулсан юм. Тэр секундэд 12 метр буюу цагт 44,7 километр хурдалж чадна. Тэгвэл Усайн Болт саяхан “Рио-2016”- д оролцохоо албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ энэ нь түүний хувьд сүүлчийн олимп болно гэдгээ ч мөн хэлсэн юм. Тэрээр “Риогийн олимп бол миний сүүлчийнх байх болно. Ахиад дөрвөн жил хүлээж, оролцох хэмжээний хөшүүрэг надад үлдэхгүй л болов уу. Энэ бол их хүнд. Одоо бол ирэх олимпийн наадмаас дахин гурван алтан медаль хүртэхийн төлөө бүхнээ дайчилж байна” гэжээ.
А.САЯН