УЛС ТӨРИЙН ШУУРГАНД СПОРТЫН САЛБАР ӨРТЛӨӨ

2016-03-25  

Энэ шуургыг хэн, хаанаас тавиад байна вэ? гэтэл саяхан БТСХГ-ын газрын даргаар томилогдсон Жаргалсайхан, өөрийг нь энэ албан тушаалд томилсон шадар сайд Оюунбаатарын даалгавраар хийж байгаа юм байна. Сурсан зангаараа, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нэрийн дор төрийн мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халж, албан тушаалын сэлгээ томилгоо хийжээ. Шадар сайд Оюунбаатар нь "Урамтай шатрын холбооны" тэргүүнээр ажилладаг. Тэр урамтай нүүдэл хийж, тус холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан Н.Түвшинтөгсийн хүү Т.Батзоригийг БТСХГ-ын санхүү, төсвийн хэлтсийн даргаар тавьжээ. Яахаараа нийгмийн ухааны чиглэлийн хүнийг санхүү, төсвийн хэлтсийн даргаар дур мэдэн тавьдаг байна аа, сайд аа. Энэ урамтай нүүдлийг дуурайн, шинэ дарга Жаргалсайхан нь БТСХГ-ын үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одонбаяр болон туршлагатай мэргэжилтэн, Нийтийн биеийн тамир спортын албаны дарга Тунгалаг нарыг үүрэгт ажлаа өгөхийг хууль бусаар тулгасан байна.

Тэдний оронд, өөрийнхөө үүсгэн байгуулсан Модон бөмбөгийн холбооны е/н/б/-ийн дарга Эрдэнэтуяа болон Оюутны холбооныхоо тэргүүлэгч гишүүн Б.Оюун нарыг томилжээ. Шинээр томилогдсон Жаргалсайхан, түүнийг турхирч байгаа Оюунбаатар нарын энэ үйлдэл хаяанд ирсэн Риогийн олимпод монгол тамирчид хэрхэн оролцоход санаа нь огт зовохгүй байна гэж үзэж болохоор гэж мэргэжилтнүүд санаа зовсноо нуухгүй байна. Өмнө нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны БТСХГ-ын дарга хийж байхдаа, Засгийн газраар хууль бус шийдвэр гаргуулан, мөнгөн шагналыг хавтгайруулан олгосны балаг ч арилаагүй байгаа аж. Төсөвлөсөн мөнгө сох дутаж, дэлхийд амжилт үзүүлсэн Монголын тамирчид, дасгалжуулагчид одоо хүртэл мөнгөн урамшууллаа авч чадахгүй явна. Энэ мөнгийг сох дутаасан автор нь Жаргалсайхан гэдэг. Тэрбум төгрөгийн асуудал үүсээд ирэхэд, сайн дураараа ажлаа өгөөд зугтаасныг тамирчид ярьж хэлж эхэллээ.

Тэр яагаад дахиад томилогдов гэтэл, намын дарга Намбарын хүү Энхбаярт сайн үйлчилсэнд байгаа гэж ойрын эх сурвалж мэдээлж байна. 2015 оны Кванжугийн (Солонгосын) Оюутны спортын наадмын үеэр Солонгос улсад амьдарч байсан Н.Энхбаярт найр тавьж, БТСХГ-ын тусгагдсан зардлаар VIP үйлчилгээг үзүүлсний шан харамжаа ийнхүү өнөөдөр хүртлээ гэж хэлэх нэгэн байна. Тэрбээр өмнө нь ч асуудал үүсэж, сахилга алдаж халагдаж байсан хүнээ ерөнхий нягтлан бодогчоор дахин томиллоо.

Энэ бүхэн нь мэргэжлийн байгууллагыг шагналын журмаар, найз нөхдөдөө тал засах, найр тавих замаар булаан авлаа гэж хэлж болохоор харагдана. Бид нар ингэж л салбараа сүйрүүлдэг. Шударга ёс тогтооно гэж гарч ирсэн "Шударга ёс" эвслийн бас нэгэн шударга бус шуурга спортын салбарыг дайрлаа.

Эрээ цээргүй энэ үйлдлийг хэн зогсоох вэ? Хүнээс хамаарсан бүтцээс хэзээ салах вэ? Олимпод амжилт үзүүлэх тамирчид, мэргэжилтнүүд хэрэгтэй юу?, төрийн мөнгийг намын гишүүд, тойрон хүрээлэгчдэдээ тараах намын албан тушаалтнууд хэрэгтэй юу? Ямар ч гэсэн тамирчид, мэргэжилтнүүд хулгай маягаар ажилладаг удирдлагынхаа шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандахаар боллоо. 

 

 

Д.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энхээ:Энэ одоо юу болж байна даа олимптой жил байхад хамаагүй мэргэжилнүүдээ ингэж сольж хольж болж байна уу манай улстөр бүх юмаараа оролдож эхлэх нь сайн зүйлд хүргэхгүй. Ёстой хэлэх муу үг ч алга. 2016-03-25
Зочин:Ямар янзын ****нууд вэ? 2016-03-25
Зочин:Таарсан таар шуудайнууд биш үү 2016-03-25
Зочин:Бүгдийг нь зайлуулья, хоолны шавхруунуудыг 2016-03-25
Зочин:Энхбаяраа, чиний эрүүл сэтгэлгээ, спортод хайртай ёинь энэ үү 2016-03-25
Зочин:Шуларга байцгая даа 2016-03-25
Зочин:Жаргалсайхан, эрдэнэтуяа та 2-ын явдлыг дэлгэнэ шүү 2016-03-25
Зочин :Та хэдээр спортоо гишгүүлэхгүй шүү. 2016-03-25
Zochin:Ene yadaj aguulgaa medej bicheechee!!! Solongost bolson oyutnii olon ulsiin temtseen chin БТСХГ-tei yamr ch holboogyyshdee!!! Getel yun nair tavij, tusgagsdsan zardlaar VIP uzuulsen ch jihshig!!! UGAASAA JARGALSAIHANII UMNUH DARGA NI MERGEJLIIIN BUS YAMR CH SPORTIIN MEDLEGGUI TURSHLAGGUI HUN BAISAN GEE BIZDEEE!!! Shal zavhartsiin uur hiih yum baidaggguumuuu buh zuiliig uls turtei holbochih yumaa!!! 2016-03-25
shudarga bai:ingehed Mongol ulsad ATG bn uu?urd ni munge idsen luivarching irgeed tomiloh erh huulich Oyunbaatart baidag yum bolov uu?Oyunbaatar ulsin prokurort olon jil ajilsan tursh****tai hun yumsan.uhej dald ordoggui Mongolin berd ,shunalt huur N.Enhbayart hovsduulsan yum bolov uu? 2016-03-25
setgegdel :svvliin setguulch nar ih uruvudultei bolj baikh shig sanagdaj bn. Uls turiin shuurga muurga ch gene uuu....yadargaaitaiin.. neg hun dargaar tomilgodson l yumshig bn. manai mongolchuud yagaad iim muuhai bie bieteigee usurhuj amidardag yum boloo. yamar ch ev negdelgui. 2016-03-25
Demii shoo:Ovoo bosgoogui bol ****azgai yuund suuhav !!! 2016-03-25
Hen ch bsan yahav :Baterdene bil u ajlaa medehq yum ugaasaa yu hj suudiiin hunii sugand havchuulagdsan erh medelgui ut shd e 2016-03-25
bal bal :Tsend geed ene setguulch yagaad humuusiig hoorond ni bailduulah geed baina aa???? Oiriin yed ene MVVN ****shin Tseren bolood Munkhbaysgalan setguulchnaraas avhuulaad humuusiig hoorond ni taltsuulj, alaltsuulj, herelduulj ****r 2 tald ni huvaaj hoorond ni dain uusgedeg uudgui setguulch yumuu bichdeg humuus ih boljeee. esvel tsaani ni nuguu humuusiin yariaad baidag ter zahialagch nar ni baidiimuu???? Sportiin salbariig hugjuulj l baival hen henee solih ni yamar hamaa hen ni yamr darga boloh ni yamar hamaa baisiimbee????? 2016-03-25
Shudarga irgen :Setguulch nertei Tsendee min chi odoo lobioch dee ene bichuulj bgaa n bichij bgaa n taartsiin xaxaxaxaxaxaxaxaxaxxaa 2016-03-25
Zochin :Sport gedeg chin iim l bdag bertej gemtsen ireeduigui tamirchniig uur tamirchnaaar solihtoi adilhan chadvargui suga tsarailsan yumnuudiig chadvartai ajlaa meddeg humuuseer hureeluulne shoo dee 2016-03-25
shudarga huuli:honotsin setgeltei,hoton nohoid Beyin tamir ,sportin hugjlin darga bolgoson,n.enhbayarin hotoch nohoi oyunbaatar chi yamar yos zuigui,hulhi huulich gedgee haruullaa.shuuhin shiidveree daraa,holoos irsen,hoton nohoi ,har gertee yaj amitan bolohig bid harah bolno! 2016-03-25
zochin:suirch bn doo 2016-03-25
honots:n.enhbayar gedeg luivarchin komunistad songuulin munge bosgoj baival mongolin huuli hamaagui gej govios irsen donshuuch **** oyunbaatar aildsan bna.RIO-2016 bayartai! 2016-03-25
Bayar hurgey :Ashgui neg sportiin salbar ergen sergej bgaad bayar hurgey 2016-03-25
Zugeer bgarai :Baterdene guia chin ugaasaa l dargiin shinjgui pidjakandaa shingetsen nuhur shd e 2016-03-25
Зочин:Аливаа юм шинэчилэгдэж өөрчлөгдөх хэрэгтэй... Олон жил ширээ сандалтайгаа зууралдаад байдаг хүмүүс болимоор юм аа.... 2016-03-25
zochin:Baterdene gegch sportiin salbart tuuhendee anh udaa mergejliin bish hun ichih nuurgui tomilogdood sportiin salbariig yu bish bolgoson bodit uneniig guivuulah heregui. Baterdeneii huuli busaar halsan humuus butsaj irsen tungalag odonbayar shig ichih nuurgui hevleliin hural hiigeegui. Tungalag Odonbayar nar ichih nuurtei bai. Batdorj gedeg hun yamar hurald orj bgaa uchraa oilgoj baigaa yu alia salbadai 2016-03-25
buyanaa. :...said darga bolonguutaa meregliin alban khaa****diig dur meden khalj solidog iim arga bairilaasaa salakh tsag ni bolson baimaar....UUNIIG TSOKHITSUULJ KHORIGLOKH KHUULI KHERETEI BAINA DAA...uul ni ****dar said eeree ovoo khuuli ch khun shig sanagdakh um...MERGESHSEN KHUNEE SOLIOD BAIVAL AJIL EEDLEKH BISH URUUDDAG GEDEG NI ENGERSEN 20 JILD BATLAGDAAD BAGAA...KHALJ SOLIKH AJLAA ZOGSOOGOOCHEE....olimp khajaand irchikheed baina. 2016-03-26
ДУА :Жаргалсайхан явсан газар балагтай шүү . Энэ хүн байгаа цагт Монголд спорт хөгжихгүй ээ . Спортын Доктор нь ч худлаа , ОХУ -д сургууль төгсөөгүй . Гандболын спортын холбооны , Модон бөмбөгийн холбооны , Оюутны , Явган аялалын ., .. Энэ олон спортын холбооны ерөнхийлөгч . Олон улсын холбоодоос ирж байгаа МӨНГӨН тусламж хэрэглэл материал бүгд энэ НӨХРИЙН гараар ороод алга болно. Учир нь ЕНБ дарга дээр нь байж байх ёстой тамга тэмдэг , санхүүгийн тамга бүгд энэ хүний гарт л байна . ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЯВУУЛАХ НЭРЭЭР ТАМИРЧИН БИШ ХҮНД ВИЗ ГАРГАЖ ӨГДӨГ ХҮН ДЭЭ МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ . ЗЭВҮҮН КАЗАК ДАА 2016-03-26
ДУА :Эрдэнэтунгалаг нь бага хатан нь байгаа юм аа . 2016-03-26
Sport sonirhogch:Halagdaj soligdoj boldoggui humuusuu Odonbayr guia ta bol odoo blno shuude tanias uur hun shigshee bagiig udurdaj bolohgui yu ta medlegtei sportod setgeltei zaluuchuudad ajilaa uguh estoi hun shuu ta bol heden top sportiin nereer bambai hiij yvdag ajilgui hun ta shineer ymar sportiig demjij Olymp, delhiid medali avhuulsan be? Ymar ch bodlog gej meddegui hun sandal suudaltai zuuraldah ni arguildee 2016-03-26
zochin :Ug ni ene turch****tai olon jil ajillasan huneeree RNO goo udirduulaad duusgabal yasan yum be. Olymp togloom bich chuu ehelsen ajiliig ni duusgah heregtei bsan yum daa Yandaa RIO Olymp ongorson doo sportiinhon uneheer tolgoi hooson ni haragdaj bna daa hoorhii teneguudee 2016-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?