ХАКУХО ХАРИХ БОЛООГҮЙ ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА

2016-03-25  

Сүүлийн 3 башё дараалан түрүүлж чадаагүй, энэ башёгийн эхэнд бүдэрсэн түүнийг харьжээ гэж үзэх мэргэжилтнүүд гарч ирсэн. Ялангуяа озеки Кисенесато, Котошогику, Гоёдо нар нэг ч унаагүйгээр башёг хошуучилж эхэлсэн нь ингэж бодоход хүргэсэн байх талтай. Гэвч сүүлийн 2 барилдаанд тэргүүлж явсан, тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байсан озеки Кисеносато, Гоёдо нарыг их аварга Хакухо дараалан өвдөг шороодуулснаар башёг ганцаараа өнгөлж эхэллээ. Одоо түүнтэй өрсөлдөх сумочин энэ башёд магадлалын хувьд байхгүй боллоо. Монголын сумочдын ноёрхол дуусах болоогүй гэдэг дохиог тэр өглөө. Түүнээс гадна дараалан гурав түрүүлээгүй "хар рекордоо" тасаллаа гэж дүгнэх цаг ойртлоо.

 

 

 Д.ЦЭНД

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?