ХӨЛ БӨМБӨГ СОНИРХДОГ ХҮН БҮР СУУДЛААСАА БОСОЖ ХҮНДЭТГЭЕ

2016-03-25  

"Нисдэг " хочит Йохан Круйф тэнгэрт халилаа. Цагаасаа түрүүлж төрсөн уран бүтээлч байдаг гэдэгтэй адил цагаасаа өмнө төрсөн хөлбөмбөгчин бол Йохан Круйф байлаа. Түүний тухай үлгэр домог мэт зүйл ярьдаг, бичдэг байсан тул түүнийг "нисдэг" хэмээн хочилсон. 3 удаагийн алтан бөмбөгийн эзэн Голландын алдарт хөлбөмбөгчин Круйф 69 насандаа хавдрын өвчнөөр нас барсан тухай мэдээлж байна.

Тэр бол бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин байсан. Түүнийг зөвхөн Пеле-тэй л зүйрлэж ярьж болно гэж мэргэжилтнүүд үздэг. Хөлбөмбөгчний карьераа Аякс-аар эхлүүлж, Барселона-гаар үргэлжлүүлсэн бол дасгалжуулагчийнхаа карьерийг ч Аякс-аар эхлүүлж, Барселона-гаар үргэлжлүүлсэн сонин давтамж харагддаг. Тэр бол хамгийн олон цомыг тоглогчийн болоод дасгалжуулагчийн хувиар хүртсэн цорын ганц хүн юм. Түүнийг тэнгэрт хальсанд хөлбөмбөгийн ертөнц бүхэлдээ гашуудаж байна. Хамтдаа бас хүндэтгэл үзүүлье.

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
a:https://www.google.mn/search?q=cruyff&espv=2&biw=1920&bih=955&source=lnms&tbm=isch&sa=X&ved=0ahUKEwid3oy3793LAhVBRJQKHZD-CHEQ_AUIBigB#imgrc=6wNAm3mDksNB2M%3A 2016-03-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?