ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ МОНГОЛЫН ЭНДЕМИК /УНАГАН/ ЗҮЙЛИЙН АМЬДРАХ НУТАГТАЙ ДАВХЦУУЛАН ОЛГОСООР...

2018-05-08  

Дэлхий монголд дотор багтдаг гэх үгийг та хаа нэгтэй сонсч байсан биз ээ. Энэ бол дэлхийн эко системийн бүх хэв загвар /Тундр буюу Арктикийн бүс,  Умард сэрүүн бүсийн ой, Хуурай хээр, Цөл, Цөлжүү хээр/ монголд агуулагддаг гэсэн үг.

Гэхдээ эндээс монголыг тодорхойлж байдаг гол бүс нутаг нь Монгол улсын газар нутгийн гуравны нэгээс илүүг хамардаг Төв Азийн цөл буюу хуурай гандуу бүс нутаг юм.

Энэ бүс нутагт дэлхийн дайдад өөр хаана ч байхгүй зөвхөн монголыг л тодорхойлох амьтан, ургамал, ориганизмын эндемик зүйл /унаган/ оршин амьдардаг аж.

Тухайлбал, Төв Азийн говь цөл буюу манай улсын урд хэсгээр эндемик/унаган/ 145 зүйл ургамал, царцааны дээд овогт хамаарах 30 орчим эндемик, голионы 20 гаруй зүйл эндемик, 34 зүйл хар цох, бэлчээр сэлгэн шилждэг 4 зүйл туруутан...гэх амьдардаг байна.  

Гэвч, монголын эндемик /унаган/ амьтан ургамалын амьдрах орчин нөхцөлтэй давхцуулан уул уурхайн хайгуулын болон, ашиглалтын лицензүүдийг олгосон байдаг. Үүнийг батлах нэгэн тоон мэдээлэл хүргэхэд, монгол улсын хэмжээнд нийт 3333 лиценз олгогдсон бөгөөд нийт лицензийн 80-90% нь Төв азийн цөлийн бүс буюу монголын эндемик/унаган/ зүйлийн оршин амьдрах газарт  олгогджээ.

Ингэснээр монголын эндемик зүйлс устаж, үргэдэх аюул нүүрлэж, зарим нь бүр устаж үгүй болж байна.

Тухайлбал, хулан, зээр. Хулан,зээрийн амьдрах гол бүс нутаг нь Төв Азийн говь хээрийн бүс нутаг бөгөөд нэг хулан жилд 20-40 мянган км квадрат нутагт хэрж амьдардаг /бэлчээр сорчлон нүүдэг/ бол харин нэг цагаан зээр 14-30 мянган км квадрат газарт мөн хэрж амьдардаг. Гэвч уул уурхайн ашиглалт, түүнийг дагасан дэд бүтцээс үүдэн амьдрах орчин нөхцөл нь хумигдаж, хулгайн агнуурын нөлөөнд автсаар байна.

Идлэг шохор, Жороо тоодог мэтийн монголыг тодорхойлох шувууд ч Галба, Борзон говийн цөлийн хайлааст сайранд үүрлэдэг бөгөөд тэдний амьдрах нутаг ч хумигдаж, уул уурхай, зам дагасан өндөр хүчидлийн шонд үрэгдэж байна. 

Иймд бид Монголыг дэлхийд тодорхойлдог энэ бүс нутаг, түүнд оршин буй ургамал, амьтныг устгаж, хөнөөлгүйгээр уул уурхай, дэд бүтцээ хэрхэн хөгжүүлэх вэ гэх гарц, гаргалгааг олохгүй бол хэзээ мөдгүй дэлхийд монголыг тодорхойлох биологийн зүйл устаж ч мэдэх нь.

Мэдээллийг МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор Н.Батсайханы “Яагаад Төв Азийн бүс нутаг чухал гэж...?” илтгэлээс бэлтгэв.

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?