Х.БАХЫТЖАН : ОЛИМПООС 4-5 МЕДАЛЬ АВЧ БАЙСАН БУУХИАГ ТАСЛАХГҮЙ

2016-04-01  

Монголын тамирчдаас Рио-2016 олимпийн наадмын хамгийн олон эрхийг Монголын чөлөөт бөхийн тамирчид одоогоор халаалсан. Эрх авсан 13 тамирчны 9 нь чөлөөт бөхийнхөн. Дээр нь нэмээд буудлагын гурав, байт харвааны нэг тамирчин олимпод оролцох эрхээ хангаад, бэлтгэлээ базааж байна. Амжилт нь өндөр байгаа Монголын чөлөөт бөхийн тамирчдад энэ эрхээ нэмэх ч боломжтой. Чөлөөтийнхөн эрх олгох үлдсэн тэмцээнүүдэд амжилт үзүүлбэл, эрэгтэй, эмэгтэй бүрэн багаараа оролцох зорилгодоо хүрэх юм. Бид ч итгэлтэй байгаа. Дээр нь хөнгөн атлетик, марафоны төрөлд норм нормативаа биелүүлсэн тамирчид 2-4 эрхээ хүлээж байгаа. Ингэж чадвал тамирчдын эрх 20 хүрэх боломжтой. Амжилт үзүүлэх, медаль авах өөр хоёр төрөл бий. Жудо, бокс. Одоогоор жудо, боксынхон маань эрхээ хараахан авч чадаагүй ч, боломжоо бас алдаагүй. Эрх олгох үлдсэн цөөн тэмцээнээс жудо, боксынхон маань эрхээ халаасална гэдэгт итгэлтэй байгаа. Тамирчид оноогоо цуглуулсаар байгаа. Бокс, жудогоос 6-10 тамирчин олимпод зодоглох эрх авна гэж итгэл найдвар тавьж байгаа. 2008 онд 28 эрх, 2012 онд 29 тамирчин эрх авч байсан. Сүүлийн хоёр олимпоос 4-5 медаль авч байсан буухиаг таслахгүйг хичээн ажиллаж байна гэж Эрүүл мэнд, спортын яамны спорт хариуцсан газрын дарга Х.Бахытжан манай сурвалжлагчид мэдээллээ.

 

 

Э.ЦЭНД

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Манайхан мундаг улам улам амжилт заавал олон эрх аваарай 2016-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?