ДАВААЖАРГАЛЫГ ТҮРҮҮЛЭХЭД ЯПОНЧУУД ЯАГААД ДУРГҮЙЦЭВ?

2016-04-08  

Сумо дахь Монголчуудын ялалт нь япончуудын хувьд "үндэстний гамшиг" болж хувирлаа гэж Японы Киодо сонинд бичжээ. Япончууд сүүлийн 10 гаруй жил хүсэн хүлээсэн ёкузанатай болж чадаагүй нь тэднийг бухимдахад хүргэжээ.

Монголчуудын бүтэн 10 жилийн ноёрхлыг тэсвэрлэсэн тэднийг озеки Котогошику сэрээсэн байна. Монголчуудын 10 жилийн ноёрхлыг таслан зогсоосноороо Котогошику үндэсний баатар болох шахсан. Тэр бусад япон сумочиддооурам зориг өгсөн төдийгүй, хөгжөөн дэмжигчдээ ч хурцалсан. Киодо сонинд бичсэнээр, Монголын 25 сумоч дийлдэхгүй гэнэ. Одоогийн аваргууд харьсан ч, залгаж гарах Теренофужи, Ичиножи нарыг тэдний орыг залгах бөхчүүд гэж зарлажээ.

Гэтэл найдвар, итгэл хүлээлгэсэн Кисеносато, Котошогику нарын нас явчих гээд байдаг нь японы сумогийн ертөнцийнхний санааг ихээр зовоох болжээ. "Орон орны бөхчүүд сумогоор барилдах болсон нь сайн байна. Дэлхийн өнцөг булан бүрт сумог мэддэг болж байгаад баярладаг. Би япон хүн. Тиймээс япон хүнийг ёкузана болсон байхыг тэвчин ядан хүлээж байна. Харамсалтай нь, ойрын жилүүдэд миний мөрөөдөл биелэхгүй бололтой" гэж 71 настай Фумио Тамуро сонинд горьдлого тасарсан ярилцлага өгчээ.

"Дэвжээн дээр дэндүү олон монголын сумочид барилдаж байна. Дараагийн аварга нь бас л Монгол бөх байх болно. Энэ буухиаг япончуудаас хэн нь тасалж чадах вэ? Энэ л бидний хувьд " үндэсний зовлон" болж байна" гэж сумо сонирхогч, бүжиг дэглээч, 39 настай Изуми Кондо Ройтерс хэвлэлийн агентлагт ярилцлага өгөхдөө тодотгожээ.

Даваажаргалд дургүйдээ биш, япон ёкузанаг төрүүлэх боломж олгохгүй байгаад, тэд ихээр бачимдаж, бухимдаж байна. Япончуудыг тайвшруулбал ямар вэ? Хоёр башёг нь "өгчихвөл" яасан юм бэ? Япон ёкузана төрөг. Ард иргэд нь тайвшраг дээ. Дараа нь дахиад л түрүүлж болно шүү дээ. Ямар үндэсний бөхтэй адил, жилдээ ганц барилдах биш.

 

 

 

Д.САНЖААДАМБА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бид:Нэг худлаа барилдаад эхлэхээр дахиад өрсөлдөгчөө дарж номхруулна гж бхгүй болно 2016-04-08
Zaluu hun :Hudlaa barildval demii, gehdee zugeer barildahgui unjchihed bolno shu dee. Tegvel Samuurai nar-n bardam zan hudluud bas l bachimdah baihdaa hehe 2016-04-08
Ganaa:Ene sanaach**** gargaad bgaa hyn ochood gereeg ni hiichih !!!!! :) 2016-04-08
монгол сумо:Япончууд сумогийн дэг жаягаа өөрсдөө бий болгосон. Тэр дэг жаяг дэглэлтээр гадны бөхчүүд хатаагдан сумоч болдог. Япончууд чалх муутайгаа л нотолж байгаа. Яаая гэхэв өөрсдөдөө гомд! 2016-04-08
Батаа:Моннолчууд ямар байдгийг мөнхөд мэдэрүүлэх хэрэгтэй. Тариачин ген яаж Монгол чонын цус генийг гүйзэв гэж. Хоншоортой юм бол өөрсдөө чадлаараа гарч ирэг. Спортод найраа байжболохгүй 2016-04-10
насан:сайн дарж өгөх хэрэгтэй 2016-04-10
зочин:Яахав хүчтэй япон аврага төрвөл хэн дургүйцхэв.чадахгүй бол яая гэхэв.найраагүй сумод найраа хийж байж хөөгдсөн тохиолдолыг мартаагүй байх.спорт шүүдээ.чадаж байгаа нь түрүүл.түүнээс ард түмнийг нь басаж доромжилсон юм байхгүй шүүдээ 2016-04-10
Arzaak:Sumogiin demjeen deer hui salhi irj mongolchuudiig unagaachihguil bol japan avarga turtluu uzegchdiin nas guitsehgui bizee 2016-04-10
zochin:****baa naad nairaagaanaadmaar l dongos chadaj bga yumand arga bhgui 2016-04-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?