БҮТЭЭХҮЙН ТЕХНОЛОГИОР БИЙ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮҮХИЙ ЭД, ОРЦ НЬ ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙХ / цуврал /

2018-10-22  

Ашигтай, хэрэгтэй, их мөнгө олно л гэчихвэл бүтээхүйн технологит шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар огт бодохгүйгээр шууд л байшин, барилгын шав тавьж байна гээд жаахан газар ухаад, сүү асгаад, дотор нь хадагаар ороосон Гүрж ногоон цай булж “оршуулдаг” үзэгдэл түгээмэл болсон.

Юуны түрүүнд үйлдвэрлэх гэж буй бүтээгдэхүүнийх нь үйлдвэрлэлийн түүхий эд, орц нь уг бүтээхүйн технологийг хичнээн жилийн турш, ямар хүчин чадалтайгаар  ашиглана гэж тооцоолж буйтай нь холбоотойгоор  хангалттай хүрэлцэнэ гэдэг судалгаа, тооцоог сайтар нягталсан үндэслэлтэйгээр хийсэн байх ёстой. Ингэхгүйгээр тухайн бүтээхүйн технологийг хэрэглэсний бодит ашиг нь харагдахгүй. Ийм үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт ч үр дүнгүй болно.

Ялангуяа улсын төсвөөс болон гадаад орнуудаас авч буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж буй тохиолдолд учир битүүлэг байдал, юмс их тохиолдох шинжтэй. Зарим үйлдвэрийн газар байгуулах байршил, орчин, үйлдвэрлэх бүтээгдэхүүнийх нь талаар сураг сонсоход орц, түүхий эдийнх нь талаархи судалгаа тодорхой бус, ямар төрлийн бүтээгдэхүүн хир хэмжээтэй үйлдвэрлэх нь ч бүдэг бололтой юм.

Тухайлбал, говийн нэгэн аймаг ба нийслэл хотын баруун талд Ази ба Европын хоёр орноос олгох олон арван тэрбумаас хэдэн их наядаар тоологдох төгрөгөөр хэмжигдэх хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж босгоно гэх хоёр үйлдвэрийн нэгнийх нь түүхий эд, орцынх нь тооцоолол байхгүй, хэдэн жилийн турш, хаанаас түүхий эдээ олж ирэх нь ойлгомжгүй, нөгөөгийнх нь бүтээхүйн технологи нь ямар нэрийн бүтээгдэхүүнийг хичнээн тоо хэмжээгээр үйлдвэрлэж, хэдэн жилийн турш ашиглагдах нь тодорхойгүй, тэгсэн мөртлөө зээлийн гэрээн дээр гарын үсгээ зураад, “техник эдийн засгийн үндэслэл” гэгчээ боловсруулаад явж байгаа ч гэх шиг, тендэрээ зарлачихсан ч гэх шиг л мэдээлэл хөвөрч байх юм.

 

 

ЦЭДЭВИЙН ӨЛЗИЙТОГТОХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?