ДАМ ТАМХИДАЛТЫН ДАЛД ХОРООР АМЬСГАЛСААР

2018-10-26  

Тамхины хор уршиг бол дэлхий нийтийн сэтгэлийг зовоосон асуудал. Жил бүр дэлхийд тамхинаас үүдэлтэй өвчнөөр 7 сая хүн нас бардаг бол 0.4 сая хүн  ажлын байрандаа дам тамхидалтад өртсөний улмаас нас бардаг аж. Өөрөөр хэлбэл 2 тамхичин тутмын нэгнийх нь амь насыг хохироох аюултай цорын ганц бүтээгдэхүүн бол тамхи аж.  Харин манай улсын хувьд 2015 оны байдлаар тамхинаас үүдэлтэй зүрх судасны өвчнөөр 2200 гаруй хүн нас барсан гэсэн судалгаа байдаг. Асуудал ийм учир тамхидалт болон дам тамхидалтаас сэргийлэх, багасгах мөн ажлын байрыг тамхины утаанаас ангид байлгах зорилготой “Тамхины эсрэг хувьсгал” сэдэвт нөлөөллийн уулзалт өчигдөр боллоо. Манайд хэдий тамхины хууль байгаа ч хэрэгжилт байхгүйг уулзалтад оролцогцсон хүн бүр хэлж байв.

Уг нь 2012 онд Тамхины хэрэглээний хяналтын хуулиар үйлдвэр, олон нийтийн газруудын дотоод орчинд тамхи татахыг хориглосон юм. Гэвч 2015 онд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр томоохон барилгын талбайн гадна тамхи татах цэг байхыг зөвшөөрснөөр энэ хуулийн хүч суларсан юм. Тамхидалт нь нэг төрлийн сэтгэцийн өвчин бөгөөд олон халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл болдог юм. Тэд зөвхөн өөрсдийгөө хордуулаад зогсохгүй дам тамхидалтын хүрээ үүсгэж ойр орчныхноо хордуулдаг. 

Энэ талаар ДЭМБ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Наранчимэг “Тамхинаас үүдэж маш олон төрлийн өвчин үүсдэг. Чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны бүх өвчнүүд тамхидалт болон дам тамхидалтаас үүддэг. Тиймээс хүнд дам тамхидалтад өртөхгүй байх орчин маш чухал. Дэлхий даяар дам дам тамхидалтын эсрэг тэмцэж байна” гэлээ. 

Харин дулааны 4-р цахилгаан станцын эмч мэргэжилтнүүд ажлын байран дээрх тамхидалтын талаар судалгаа хийсэн байна. Ингэхдээ 300 гаруй ажилчдын дунд асуулга явуулахад 51 хувь нь тамхи татдаг гэж хариулсан бол үүний ихэнх нь тамхинаас гарах бодолтой байгаагаа илэрхийлсэн аж. Харин үлдсэн хувь нь дам тамхидалтад ихээр өртөж байна, энэ нь тамхины хуулиа хэрэгжүүлээгүйгээс болсон гэж үзсэн байна.  Манай улсад 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг гэсэн дүн гарсан. Гэвч энэ тоо өссөн үү гэхээс буураагүй гэдгийг бид өдөр бүрийнхээ амьдралаас бэлхнээ харж байна.

Одоогоор  10 хүн тутмын  4 нь гэртээ, дөрвөн хүн тутмын 1 нь ажлын байрандаа дам тамхидалтад өртдөг гэсэн судалгаа ч бий. Ингэж бид дам тамхидалтын далд хорыг амссаар явна.  Өнөөдрийн хурлаар тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжилтэд аж ахуй нэгж иргэн бүр санаачилгатай ажиллах хэрэгтэйг онцолсон юм. 

 

О.НАНСАЛМАА 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Boldko:baiguullaguud harin ch odoo anhaardg bolson 2018-10-26
Тамхинаас гадна шороо тоос утаа уушгийг алж байна ш дээ:Анхаар 2018-10-26
Бадмаа:Ээ дээ сайхан ярьдаг шигээ хуулиа хэрэгжvvлэх чухал байна 2018-10-26
Насаа:Нийтийн тээврийнхэн аймаар ш дээ.Тамхи татах нь энгийн vзэгдэл.Шаард**** тавихаар буу гэж хеедег 2018-10-26
Zagdaa:Mash c****al sain yarih heregtei 2018-10-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?