НЭГДҮГЭЭР ШИРЭЭНД, МОДОН ХӨЛӨГ ДЭЭР ГАДНЫХАН ХҮЧ ТҮРЖЭЭ

2016-04-10  

Өсвөр насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 5-16 насны өсвөрийн шатарчид 7 насны ангилалд аваргын төлөө оюун ухаанаа уралдуулж байна.

18 орны 500 өсвөрийн шатарчид оролцож буй тэмцээнийг дэлхийн 172 оронд шууд дамжуулж байна гэж шатрын спортын мастер Чимиддорж хэллээ. МҮЭ-ийн Соёлын Ордны Тэмүүжин заалны голын эгнээ бол тэмцээнийг хошуучлагчдын ширээ юм гэж тус тэмцээний шүүгч хэллээ.

Хошуучлагчдын ширээний онцлог нь модон хөлөгтэйгээр бусад эгнээнээс ялгардаг юм байна. Одоогоор тус ширээнд гадны шатарчид нас насны ангилалд давамгайлж байна гэдгийг төвөггүй харж болохоор ажээ. Монголын цөөхөн шатарчин хошуучлагчдын эгнээнд үлдсэн гэнэ. Энэ удаагийн Азийн аваргаас Иран, Энэтхэгийн өсвөрийн шатарчид алтан медалийн эзэд болох магадлалтай байна гэж тэмцээнийг сонирхогч шатрын хорхойтнууд тааварлаж байна.

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ТОГТОХ:МАНАЙХААС ХЭН ОРОЛЦОЖ БАЙГААН БОЛОО 2016-04-10
Moki:mnaihan iluu iluu alttai irnee harj baigaarai 2016-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?