МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ШАТАРЧИД АМЖИЛТАА АХИУЛСААР

2016-04-11  

Азийн шатрын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын блиц төрлөөр Монголын шатарчид 4 алт, 4 мөнгө, 7 хүрэл медаль авч, Азийн аварга шалгаруулах тэмцээнийг медалийнхаа тоогоор хошуучилж эхэлсэн тухай CONTROL.MN өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл RAPID буюу түргэн нүүлтээр энэ амжилтаа улам баталгаажууллаа. Өсвөрийн шатарчид маань дахин 9 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ гэж Монголын шатрын холбооноос мэдээллээ.

Нийт 41 багц медалийн 50% буюу 21-ийг нь эх орондоо Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн зохион байгуулж буй Монголчууд хүртжээ. Тэмцээн үргэлжилж байна. Гол тоглолт 15-ны өндөрлөнө. Тэр үед долоон насны ангилалд, хэн хэн тивдээ аварга болсныг мэдэх болно.

 

 

Э.ЦЭНД

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Улам улам амжилт 2016-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?